“Хууль тогтоомжийн төсөл боловсруулах арга зүйн зарим асуудал” сэдэвт сургалт боллоо

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 11 сарын 19

Улсын Их Хурлын Тамгын газар “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийнхөнтэй хамтран “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах арга зүйн зарим асуудал” сэдэвт сургалтыг өнөөдөр (2018.11.19) Төрийн ордонд зохион байгууллаа.

Уг сургалт нь УИХ-ын Тамгын газрын ахлах зөвлөх, зөвлөх, ахлах референт, референтүүдийг чадавхжуулах, хууль зүйн нэр томьёо, хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ хийх аргачлалыг хэрэглэх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн байна.

Удирдлагын академийн багш, доктор А.Алтанзул “Хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ хийх арга зүй”, “Хуулийн төслүүдийн үр нөлөөний үнэлгээний аргачлалыг хэрэглэх” сэдвээр сургалт явуулж, Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт Швейцарийн Холбооны жишээн дээр “Хуулийн хэрэгжилтийн байдал буюу үр нөлөөний үнэлгээ хийх талаар”, төслийн ажилтан Г.Золжаргал, С.Алтанхуяг нар “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд УИХ-ын Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар танилцуулж, Хууль, эрх зүйн хэлтэс, Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн ажилтнуудын сонирхсон асуултад хариулж, санал бодлоо солилцлоо.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top