Д.Хаянхярваа тэргүүтэй 27 гишүүн ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ-аар нэгдэв

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 20

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүн гарын үсэг зурсан Засгийн газрыг огцрох албан бичгийг дөнгөж сая /2018.11.19/ УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. Албан бичиг өргөн барих үеэрээ Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 27 гишүүнийг төлөөлж УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Монголын ард түмний өмнө төрийг тогтвортой байлгаж, ард түмний амьдруулах үүрэг хүлээсэн МАН-ын намын даргын толгойлж байгаа энэ Засгийн газрыг огцруулах болсондоо хүлцэл өчиж байна. Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учрах нөхцөл байдал үүссэн тул бид ийнхүү огцруулах бичиг өргөн барилаа. Бид Монгол Улсын эрх ашиг гэдэг нэг том эрх ашиг байхаас биш намын эрх ашиг гэдэг жижиг зүйлд захирагдах ёсгүй гэж үзэж байна. Тийм учраас Монголын ард түмнээсээ хүлцэл өчиж байна” гэсэн юм.


УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Засгийн газрыг огцруулах үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав.

  1. ЖДҮ-ийн хөгжүүлэх сангийн зээлийн асуудалд албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэж байна. Энэ зээлийг Засгийн газрын гишүүнээсээ эхлээд эрх мэдэл бүхий хүмүүст тодорхой сүлжээгээр тарааж өгсөн гэж үзэх үндэслэл байна. Өөрөөр хэлбэл, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг үл ойшоон өөрсдийнхөө хамаарал бүхий компаниудад нэн хөнгөлөлттэй нөхцлөөр дамжуулан авсан нь Монгол Улсын иргэн хуулийн мөнө тэгш эрхтэй байх бүх нөхцөлийг зөрчсөн. Тийм учраас бид ЖДҮ-ийн зээлтэй холбогдсон асуудлаар У.Хүрэлсүх Ерөнхий сайдад удаа дараа шаардлага тавьж, энэ хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг хөндөж байсан. Өнөөдрийг хүртэл хариуцлага тооцоогүй нь энэ хэргийг хаацайлж байгаа үйлдэл тул түүнийг огцруулах үндэслэл болно.

  2. Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхий сайд УИХ-ын өмнө ажлаа тайлагнаж, УИХ-ын өмнө хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг хариуцаж ажиллана гэж заасан байдаг. У.Хүрэлсүх Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах нь бүү хэл Үндсэн хуулийн хүрээнд ажиллаж чадахгүй болсон тухайгаа зарлаж, цуглаан жагсаалд иргэдийг уруу татах ажлыг хийж байгаа нь нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэх оролдлого хийж байгаа нь Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болж байна.

  3. Гадаадын иргэнд лиценз дамлан зарсан. Өөрийн төрсөн дүүдээ төсвийн хөрөнгийг дамжуулан шилжүүлсэн, ЖДҮ-ээс зээл авсан сайд нарт хариуцлага тооцох шаардлагыг үл ойшоож ёс зүйн хариуцлага тооцох чадваргүй байгаа нь ямар нэгэн байдлаар барьцаалагдсан гэж үзэх үндэслэл байна.

  4. Монгол Улсын төсвийг хэлэлцэх явцад Ерөнхийлөгчийн зүгээс удаа дараа шаардаж, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг дахин боловсруулах “Аж үйлдвэрийн цогцолбор”-ыг байгуулахад хөрөнгө тусгах санал тавьсан. Засгийн газраас 2019 оны төсвийг оруулж ирэхдээ энэ талаар тусгаагүй. Ингээд төсөв батлагдсаны дараа Ерөнхийлөгчийн хориг орж ирсэн. Бүхэлд нь тавьсан хоригийг хүлээж авах юм бол Монгол Улс 2019 онд төсөвгүй болох, нийгэмд эмх замбараагүй байдал үүсэх ноцтой үр дагавар гарч болзошгүй байгаа. Энэ асуудлыг Ерөнхий сайд хөхиүлэн дэмжиж байгаа. Ерөнхий сайдын толгойлсон Засгийн газар нь төсвийг оруулж ирчихээд дараа нь хоригийг хүлээж авна гэж байгаа нь хариуцлагагүй үйлдэл гэж үзэж байна.

  5. УИХ мөнгө угаах, оффшор бүсээс мөнгө оруулж ирэх асуудлаар олон нийтээс шаардлага тавьсан. Энэ асуудалд Засгийн газар төдийлөн анхаарал хандуулаагүй. Ганцхан нэг хүний нэр бүхий 4.1 сая ам.доллараас өөр мөнгө орж ирээгүй. Шударга ёсыг тогтооно гэж гарч ирсэн Ерөнхий сайд энэ чиглэлд тодорхой алхам хийж чадахгүй байна гэж үзэж байна.

  6. Төрийн хамгаалалтад байдаг төрийн албан хаагч ажлын байран дээрээ алагдаж байна. Мөн гадаадын тусгай албадынхан ирж Монгол Улсын нутаг дэвсгэр дээрээс хүн хулгайлах ажиллагаа явуулсан. Үүнийгээ Засгийн газартай тохиролцсон гэж мэдэгдсэн. Гадны орноос бидний тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг үл хүндэтгэсэн байдал гаргаж байхад Засгийн газраас ямар нэгэн тайлбар өгөхгүй байгаа нь Үндсэн хуулийн тулгуур заалтыг зөрчсөн үйлдэл юм.

Дээрх үндэслэлээр нэр бүхий 27 гишүүн гарын үсэг зурсан албан бичгийг гардуулж өглөө.




Сэтгэгдэл ( 46 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.26.39) 2018 оны 11 сарын 24

Эв эеэ хичээж хэлэлцэж хэл амаа ололцож болохгүй байна уу заавал нэгнээ огцруулаад ямар амжилтад хүрэх юм болоо ,

0  |  0
ЗОЧИН(66.181.188.117) 2018 оны 11 сарын 20

Гарын үсэг зурсан нөхөд больцгоо.Та нар дотор хэн ч зуу наслахгүй нийтийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж байж асуудал шийдэгдэнэ.

0  |  0
Зочин (66.181.183.158) 2018 оны 11 сарын 20

ИХ н гишуудбугд огцор шударга хумуусийг энэ хумуусээ олж харагдахгуй хумуус байна

0  |  0
Зочин(103.57.92.25) 2018 оны 11 сарын 20

Эд нар хэний эрх ашгийг хамгаалаад байна. ”Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” хэмээн МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН 3-ийн 1д, мөн хуулийн 23-н 1 -д ” УИХ-н гишүүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталана ” гэж тунхагласан билээ. Энэ учраас ”Бүх ард түмний санал асуулга” явуулж Засгийн газарт итгэх эсэхийг шийдэх эс бөгөөс гишүүд сонгогдсон тойргийнхоо сонгогчтойгоо уулзаж санал бодлын сонсохыг шаардая.

0  |  0
Иргэн(122.201.22.8) 2018 оны 11 сарын 20

Улсын өр ширийг төлөх гэж үйлээ үзэж буй ЗГ-ыг огцруулачихаад ЖДҮ-гээс хүртсэн нөхдийнхөө хамт эрхэм гишүүдээрээ үлдэх гэж байгаа юм уу?

0  |  0
Зочин(202.179.31.24) 2018 оны 11 сарын 19

Эд нар бүгд урьд огцорсон саидууд байншдаа хөрхий өш хонзонгоо авч байгаа байдал энэ. Бид ийм хүмүүст итгэж төрд сонгжээ хөөрхиийс

0  |  0
зочин(139.5.218.160) 2018 оны 11 сарын 19

өөрсдөө авчаад зээл өгсөн хариуцлага тооц гээд гарын үсэг зурж байдаг ичээсэй билээ. Хүрэлсүх зээлээ өг гээгүй бол эд нар ингэж зогсохгүй дээ

0  |  0
зочин(150.129.141.91) 2018 оны 11 сарын 19

Өөрсдөө зайлцгаа

0  |  0
Зочин(202.179.31.24) 2018 оны 11 сарын 19

Хаянхярваа гэж зэвүүн царайлсан нөхөр албан тушаалын төлөө үхэн хантлаа тэмцэж байна Энэ нөхөр угаасаа үймэн хутгагч хүн байсан иймээс зайлууах нь зөв Энэ нөхөр хувийн өш хонзонгоо бодохоос төр ард түмэнг бодох ухамсаргүй новш юм

0  |  0
Zochin(103.212.119.29) 2018 оны 11 сарын 19

Teriig unagaa eniig hori gj bga eldeb yum bichij bga hvmvvs uls orniig sanaatai bujignuulah gsen bdlogtoi bloltoi yab ch mgl hvmvvs bish mun blaa ch gadaadiin gar hul blogsod huuliinhan anhaaraldaa abaachee

0  |  0
Иргэн(202.126.89.10) 2018 оны 11 сарын 19

Яасан их өш хонзон вэ Танарт эх орон ард түмэн гэсэн ойлолт огт байхгүй юм 27 г залуулах хэзээч төрд ойртуулж болохгүй новшнууд юм Тэгээд очиж очиж М Энхболд юу имбээ хайран хурлын дарга Засаг унсанаар монголын ард түмэн хохирно Монгол төрийг олгархи авилгачдаас цэвэрлэх цаг нь болжээ Үүнийг Хүрэлсүх чадна иймээс эднарын бүх булхайг ард түмэнд ил тод зарлах хэрэгтэй Ингсэн цагт ард түмэн хамгаалах болно

0  |  0
Зочин(139.5.217.191) 2018 оны 11 сарын 19

Шударга ёс тогтож байвал ард түмэн түр зуур хохирсон ч яахав 20 жил ард түмэн хүлээсэн одоо бүр хэтэрлээ

0  |  0
ЦАГ НЬ БИШ(202.9.43.6) 2018 оны 11 сарын 19

ОГЦОРЧЭЭ ГЭЖ БОДОЕ!!!!!! ДАРААГИЙНХ НЬ ЗАСАГ ХЭЗЭЭ БYРДЭХ YY??????? ХАМГИЙН ЭРТДЭЭ 2019 оны 5 САР ХYРЭЭД ЗАСАГ Ч УГУЙ ИХ ХУРАЛ Ч УГУЙ ХАЧИН БАЙДАЛ БИЙ БОЛГОХЫГ АРД ТYМЭН ЗЕВШЕЕРЕХ YY??????? ЕНЕЕГИЙН ХУУЛИАРАА МАН БОЛ 2020 ОНЫ СОНГУУЛЬ ХYРТЭЛ БИД ТЭГНЭ ИНГЭНЭ ГЭСЭН НЬ ХУДЛАА БОЛЖ ТААРЧ БАЙНА УУ???? ТИЙМ БОЛ БYГДЭЭРЭЭ ЗАЙЛЖ ДАЛД ОРЦГОО... ТЭГЭЭД Ч НЭГ ИХ АРИУХАН АМЬТАН ЧИНЬ УИХ Д САЙНДАА Л ГАРЫН 10 ХУРУУНД БАГТАНА.... НАМ ДОТРОО ЕШЕЕ ХОНЗОНГОО ЯРЬЦГААНА Л БИЗ!!!!! ХАРИН МОНГОЛООРОО БИТГИЙ ТОГЛОХ ГЭЭД БАЙЦГААААААА- ГАРЫН УСГЭЭ ЗУРСАН 27........

0  |  0
Zochin(112.72.11.110) 2018 оны 11 сарын 19

Ene 27-g buud esvel 461 r Angi ruu ach

0  |  0
Zochin(112.72.11.110) 2018 оны 11 сарын 19

Ene 27-g buud esvel 461 r Angi ruu ach

0  |  0
Zochin(112.72.11.110) 2018 оны 11 сарын 19

Ene 27-g buud esvel 461 r Angi ruu ach

0  |  0
Zochin(112.72.11.110) 2018 оны 11 сарын 19

Ene 27-g buud esvel 461 r Angi ruu ach

0  |  0
аыбу(202.72.244.172) 2018 оны 11 сарын 19

Гүржийн Засгийн газар тус улсын 600 мянга гаруй иргэдийн банкин дахь өрийг тэглэх шийдвэр гаргалаа.

0  |  0
Ganbaatar(202.9.43.88) 2018 оны 11 сарын 19

Gariin useg zursan luivarchidiig buren erhees ni tudgelzuuleed shalgahad bugd yal avna.odoo l ene luivarchidaasaa salah estoi shuu

0  |  0
Зөвөө зөв. (202.126.89.206) 2018 оны 11 сарын 19

Хүрэлсүхийн засаг юу амжуулав. Шудрага ёс ярьлаа гэтэл дарга нар нь нэг нэгнээ аллаа, зарчим ярьсан ТЭЦ4 нь түүхэндээ бүтэн өдөр зогслоо. Дэд сайд газрын дарга нар нь бүгд ЖДҮчин. Ёс зүй Зарчим Шударга байлал хаана байна. УИХ ч тарсугай.

0  |  0
Zochin(202.126.89.206) 2018 оны 11 сарын 19

Hurelsuhiiin zasag Chadamjgui shiidemgii bus argatsaasan alia garuud.

0  |  0
Zochin(202.9.43.247) 2018 оны 11 сарын 19

Xayanxirvaa gedeg nuxur chini xarin ix gariin turiin xutguur bn shy. Miegiin xatgaasaar xiij bgaa ajil ard ni mie bgaa

0  |  0
Ха ха(150.129.142.35) 2018 оны 11 сарын 19

Огцроосой, хурдан огцроосой МАН-ын малнууд алалцаж л байг хаха

0  |  0
Адар(66.181.188.29) 2018 оны 11 сарын 19

өөрсдөө ЖДҮ-нээс зээл авчихаад Хүрэлсүх өгсөн мэтээр огцруулах нь ямар л байх бол доо.

0  |  0
ЗОЧИН(66.181.191.86) 2018 оны 11 сарын 19

ТӨР БУСНИУЛЖ, ХУВИЙН ХОНЗОГНОЛОО ТАЙЛАХЫГ МӨРӨӨДӨГЧ АЛИА АЛДСАН ХАРАХАД ОЙЛГОМЖТОЙ ДАХИН ТӨРД ОЙРТУУЛЖ ҮЛ БОЛОХ ЭДГЭЭР НӨХӨД АН БОЛООД БААСАНХҮҮ, ЖАВХЛАН НАРТ НАЙДАЖ БАЙСАН НӨГӨӨ ХЭД НЬ ИЙМ ХАТУУ ТОГЛООМОНД ОРОЛЦОХГҮЙ ГЭЭД ХАД МӨРГҮҮЛЭХЭЭ МЭДЭХ БАЙЛГҮЙ

0  |  0
Ард Аюуш(103.10.23.133) 2018 оны 11 сарын 19

Энэ чинь огцруулах гишүүд биш хулгай хийсэн гишүүдийн гарын үсэг байна шүүдээ

0  |  0
Ард(66.181.178.113) 2018 оны 11 сарын 19

Ийм аргаар Хүрэлсүхийг айлгаж ждү болон бусад сангаас авсан мөнгө авч үлдэх тохироо хийнэ гэж бодож дээ энэ нохдууд

0  |  0
fuc k you(64.119.21.106) 2018 оны 11 сарын 19

hurelsuh odoo namiinhaa esreg urvagchdiin esreg nam dotoroo boslogo gargaj tseverlegee hiij neg musun ene muusain bugs doloogchid ayldan dagagch naraasaa salah boljee.shardahsan baavgai ayultai gej Haynhirvaag dutuu alsan bna.neg musun gishuunees nchuluulj shorond hiih bsan yum.

0  |  0
Zochin(211.36.143.228) 2018 оны 11 сарын 19

Hulgai hiisen novshnuud garin useg zursan bna

0  |  0
Zochin(211.36.143.228) 2018 оны 11 сарын 19

Hulgai hiisen novshnuud garin useg zursan bna

0  |  0
Top