Н.Учрал: Сенсааци үүсгэж байгаад Засгийн газраа унагадгийг зогсоох ёстой

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 20

 

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүн гарын үсэг зурсан албан бичгийг өчигдөр /2018.11.19/ УИХ-ын дарга М.Энхболдод өргөн бариад байгаа. Энэ асуудлаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал “Засгийн газрыг огцруулах гэж шүүхээр тогтоогдоогүй асуудлуудыг хөндсөн байсан. Нэг ёсондоо гадуур явж байгаа мэдээллийг өлгөж аваад Засгийн газрыг огцруулах үндэслэл болгоно гэдэг бол байж болшгүй зүйл. Ер нь цаашдаа нам нийлж, сэм хуйвалддаг, тэгээд хэвлэл мэдээллээр сенсааци үүсгэж байгаад Засгийн газрыг унагах ажлыг зохион байгуулдаг явдлыг зогсоох ёстой. Залуучууд шударга ёсыг бий болгохын төлөө тэмцэх ёстой болж. Энэ байдал үргэлжлэх юм бол төр засаг, түмэн олны эрх ашгаар тоглодог байдал хэрээс хэтэрнэ” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Түүнээс “Засгийн газрыг унагаах тухай албан бичиг үйлдсэн гишүүд танд санал тавьсан уу?” гэж асуухад “Би үргэлж улс орныхоо эрх ашгийн төлөөх байр суурин дээрээ байна. Өвөл болж байна. Улаанбаатар хотод утааны асуудал яригдаж эхэллээ. Тэгэхэд өнөөдөр Засгийн газрыг огцруулах тухай ярьж байна. Дараа жил бүтээн байгуулалтын олон ажлууд төлөвлөсөн. Энэ ажлуудаа явуулмаар байхад нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхэх үйл ажиллагааг хэсэг бүлэг хүмүүс албан тушаалтай зууралдан байж зохион байгуулж байгаа нь зохимжтой биш” гэж хариулсан юм.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Даш(64.119.17.121) 2018 оны 11 сарын 21

Учрал ждү гээс хулгай хийчхээд ичихгүй юун шударга төр яриад байна ичиж санаа зовох сэтгэл алга уу

0  |  0
Зочин(202.9.42.143) 2018 оны 11 сарын 21

Учрал зугээр цаашаа л байна. Битгий том дуугарах гэж оролд зохихгуй байна.

0  |  0
Khudalch(103.212.117.28) 2018 оны 11 сарын 21

Bolioo boli, ogtsor. hun zagnaj daramtlahaas uur yu hj chadaj baigaa yum be. Undsen huuli zurchsun, benzin dollar ussen, turiin alban haarch negiigee alsan, turkiin tagnuul mongold ajillasan, tsalingaaniig uls dayar 0 zogsolt hiij tasalsan, emch bagsh nar hagssan, buh yumiig hudlaa yarij hucheer darj hooson shoudaj l barij baina. Uur Zasag baisan bol tolgoidoo daawuu yaj baigaad ESiig ni ogtsruulna bizdee. Idoo uuruu zailaach... Khun zodood motocycle unaad hudlaa yariad l yawj baidag ESaar yah yum

0  |  0
Схдөндөр настан өвөг(64.119.17.121) 2018 оны 11 сарын 20

Учрал аа чам мэт шуналтай бузаруудаас болж засаг огцорч иргэдэд хүнд тусч төрийн ажил гацаанд орлоо чи одоо ордноос нэн яаралтай гарч таг тэр шалгуул

0  |  0
САН БАЙНА УУ(202.126.89.8) 2018 оны 11 сарын 20

ИРГЭД БИДЭНД ЕР НЬ САН МАН ҮЛДСЭН ҮҮ ЕР НЬ

0  |  0
зочин(43.242.243.37) 2018 оны 11 сарын 20

Чи зүгээр авсан зээлээ төлчихөөд ичиж амьдар

0  |  0
ТИМОН(203.91.117.8) 2018 оны 11 сарын 20

ЖДҮДСААС ЗЭЭЛ АВСАН УЧРАЛ МЭТИЙН ХУВАЛЗУУД ЗАЙЛ ЗАЙЛ

0  |  0
учрал зайл(203.91.117.8) 2018 оны 11 сарын 20

учрал хүрэлээг сайд болгож ѳмгѳѳлж хамгаалсаны шагнал болгож ждү-ээс 950.000.000 тѳгрѳг авсан юм биз дээ

0  |  0
ЗОЧИН(66.181.160.118) 2018 оны 11 сарын 20

засаг огцоруулж болохгүй ,төрийн цэвэрлэгээ явагдаж бна ,хаянхярваа төрийг гэмт бүлгээс хамгаалж бна

0  |  0
He he (203.91.115.52) 2018 оны 11 сарын 20

Hurelsuhiig mass deer ni jenkoo demjij bhad mi ee ta hereggui de amjilt olohgui eh orniig mine emh zambraagui togtvorgui bolgoj yahnav dee

0  |  0
zochin(66.181.186.162) 2018 оны 11 сарын 20

ene bol miegiin khiiji buy uuriiguu khamgaalakh gesen uyldel , khayankhiarwwaagaar tug takhiji buyg ter durak ni oikhguy balaytaji bayna daa , tarkhia shaakh widee

0  |  0
П(66.181.160.115) 2018 оны 11 сарын 20

Ми-н суудал мөн ч их үнэтэй юмдаа. Энэ эрлийзийг дарж чадахгүй бол сүйрнээ

0  |  0
зочин(66.181.183.241) 2018 оны 11 сарын 20

энэ бас зээл авсан л байсан ш дээ

0  |  0
зочин(66.181.182.167) 2018 оны 11 сарын 20

Ийм залуус байгаад баяртай байна.Ёстой үнэн.Энэ бол зохимжтой бус үйлдэл.

0  |  0
Зочин(202.179.26.85) 2018 оны 11 сарын 20

Хүрэлсүхийн засгийн газар ЖДҮХС-с зээл авсан гишүүддээ хариуцлага тооцож чадахгүй байгаа бишүү.Энэ хэдийнхээ барьцаанд орсон байна.Энэ Хүрэлсүх

0  |  0
Top