У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүн гарын үсэг зурсан албан бичгийг өчигдөр /2018.11.19/ УИХ-ын дарга М.Энхболдод өргөн бариад байгаа.
Иймд Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зураагүй УИХ-ын гишүүдээс “Засгийн газрыг огцруулах шаардлагатай юу?” гэсэн асуултад хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн Н.Учрал: -Засгийн газрыг огцруулах гэж шүүхээр тогтоогдоогүй асуудлуудыг хөндсөн байсан. Нэг ёсондоо гадуур явж байгаа мэдээллийг өлгөж аваад Засгийн газрыг огцруулах үндэслэл болгоно гэдэг бол байж болшгүй зүйл. Ер нь цаашдаа нам нийлж, сэм хуйвалддаг, тэгээд хэвлэл мэдээллээр сенсааци үүсгэж байгаад Засгийн газрыг унагах ажлыг зохион байгуулдаг явдлыг зогсоох ёстой. Залуучууд шударга ёсыг бий болгохын төлөө тэмцэх ёстой болж. Энэ байдал үргэлжлэх юм бол төр засаг, түмэн олны эрх ашгаар тоглодог байдал хэрээс хэтэрнэ.
Би үргэлж улс орныхоо эрх ашгийн төлөөх байр суурин дээрээ байна. Өвөл болж байна. Улаанбаатар хотод утааны асуудал яригдаж эхэллээ. Тэгэхэд өнөөдөр Засгийн газрыг огцруулах тухай ярьж байна. Дараа жил бүтээн байгуулалтын олон ажлууд төлөвлөсөн. Энэ ажлуудаа явуулмаар байхад нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхэх үйл ажиллагааг хэсэг бүлэг хүмүүс албан тушаалтай зууралдан байж зохион байгуулж байгаа нь зохимжтой биш.
Засаг огцрох шаардлагагүй. Тайзны ард маш том хэргүүдийг нууж үлдээх гэж байна
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: -Яг энэ цаг үед Монгол Улсын төр тогтвортой ажиллах ёстой. Нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхсэн, аливаа зүйлд сэтгэлийн хөөрлөөр хандаж, Үндсэн хуулийн бус аргаар төр засгийн эрх мэдлийг авах гэсэн оролдлого нь улс төр, эдийн засаг, нийгмийн тогтворгүй байдлыг бий болгодог. Ийм жишээ гадны маш олон улсад байдаг. Өнөөдөр монголчуудад хамгийн чухал байга зүйл бол төр засаг нь тогтвортой ажиллах явдал. Тийм учраас энэ Засгийн газрыг огцруулах шаардлага байхгүй. Аливаа асуудалд бид ул суурьтай хандах ёстой. ЖДҮ-ийн асуудлыг шүүмжилж байна. Би ЖДҮ-ийн асуудлыг өмөөрөөгүй. ЖДҮ-ийн 47 тэрбум төгрөг яригдаж байна. Гэтэл АСЕМ-ийн хэрэг 400 тэрбум, утааны асуудал 800 гаруй тэрбум төгрөгтэй холбоотой шүү! Цаашилбал, Шинэ нисэх буудалтай холбоотой 750 тэрбум төгрөг, Дубайн гэрээний хохиролтой холбоотой 2 тэрбум ам.долларын асуудал яригддаг!
Тэгэхээр нийгмийн анхаарлыг ЖДҮ гэдэг нэг цэг рүү хандуулж байгаад тайзны ард маш том хэргүүдийг нууж үлдэх гэж байна. Шударга ёсыг хэзээ ярих юм бэ? Энэ Засгийн газрын үед л бид "Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудлыг, нүүрсний хулгайн асуудлыг, АСЕМ-ийн асуудлыг, утааны асуудлыг, “Чингис”, “Самурай” бонд, Монголбанкинд мөнгө хэвлэсэн асуудлыг ярилаа. Энэ нь УИХ-ын гишүүдэд таалагдахгүй байх шиг байна. Таалагдахгүй байгаа учраас тараая гэж байна. Ийм байдал руу улс орныг түлхэн оруулж болохгүй гэдэг дээр хатуу байр суурьтай байна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: -Засгийн газар огцрохыг шаардсан нь улайн цайм эрх ашиг харсан үйлдэл гэж үзэж байна. Энийг зөвхөн нэг нам доторхи асуудал гэж бодохгүй байгаа. Улс төрийн намууд хоорондоо хамтарсан эрх ашгийн бөөгнөрөл үүсгээд удаж байгаа. МАНАН гэж ярьдаг зүйл бодитой. Энэ парламентад 65 суудал авсан нь тооцоонд байгаагүй залуусыг шинээр гаргаж ирсэн. Тиймээс залуус үүргээ ухамсарлах хэрэгтэй. Урьд нь 20 хүн дээр уул уурхайн компаниуд бооцоо тавьдаг, дараа нь өөртөө ашигтай шийдвэр гаргуулахад ашигладаг байсан. Энэ тогтолцооноос гарах ёстой. Нам хамтын үнэт зүйл дээр явах ёстой. Монголд парламентат ёс байх уу, үгүй юу гэдэг том асуудал үүсч байна. Тийм учраас Ерөнхий сайд түүхэн үүргээ гүйцэтгэж байгаа гэж би үзэж байна.
М.Бүүвэй
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 25 )
Төрийн бүх эрхийг хууль бусаар авахыг санаархагчид хөтлөгдөж яваагаа мэддэг болов уу энэ 3 нөхөр
ЭНЭ ЖДҮ-чдийг их хурлаас хөөж явуулаа.Их хурлыг бузарлаж дууслаа.
Ene Enh -amgalan gishuun shig zob humuusiig demjij bna Ard tumen. songogchdiinhoo itgel unemshleer toglohoo bolitsgoo erhem gishuudee zasgiin gazriin gishuun Tsogzolmaa n ooroo gariin usgee zuraad guij bna gesen uu sereech busgui mini HUrelsuhee zorigtoi changa baigaachee ard tumen chamaas uuniig husej bgaashdee AH- Eronhiilogchiin atgand oroogui bizdee. Dashramd helehed Erhem eronhiilogch songuuliar ichihgui ard tumniig 4 oroos salgana geed huuraad bsan ooriin idsen zeel horongoo uudalj yadaj tetgeberiin, malshinii, oyutnii zeeliig choloolj ogoochee????
Ajil hiij bgaa hun ogt aldaagagahgui bna gej bhgui zasaj zalruulahiin orond amin hubia bodson zarim archaagui gishuud bolih heregtei6 togtbortoi bj say amjilt garna AH-ued zasagaa soliod l bsan ard tumen bid hohirood l uldsen . Ene unagah gej bgaa undesleluud onoodor yariad shiideed bdag asuudal bish todorhoi tsag hugatsaa shaarddag yum Khayankhyarbaa terguutei gishuud bolotsogoo.ene tom namiig abx yabah sohruulsen uls orniig bosgoh 182 jild hiichih asuudluu????? buruu zobiig yariltsaad tanai namiin urai yu bilee EBTEI BAIBAL gedeg shdee . ene gariin useg zuraad guij bgaa gishuud ichij amdar
Энэ гурвын хэлээд байгаа үндэслэлүүд нь өнөөх л балчир хүүхдүүдийн яриа байна?! Арай өргөн том схемээр нь харж сурах хэрэгтэйшдээ?! Алийн болгон хүүхдээрээ байцгаахавлээ?!
Hsuud helehed Zasgiin gazriig ogtsruulah asuudliig shuuh togtoohgui ee. Hurelsuhiig yu hiih bol gej bishgui l harsan,zasgaa togtvortoia baigahiin ach bolbogliig Uchral,Oyun-Erdene metees hamaagui omno irged oilgooj booziilson,chadlaaraa l tushij tulj yavna. Harii hergiin ezen Hurelsuh ooroo hicheegui yum l bol 2 dogch asuudal,ongoson yavliig sohoj niigemd davalgaa uusgeed hagralduulaad baih ni tevchihiin arga baihgui bolgoson..Oyun-Erdene oor hiih ajilgui yum shig havar zunii tursh boldologui har massiig turhirch namaa,irgedee taltsuulj sooshel dovtolgoog zogsoo zaigui hiisen ni zohimjgui
Hsuud helehed Zasgiin gazriig ogtsruulah asuudliig shuuh togtoohgui ee. Hurelsuhiig yu hiih bol gej bishgui l harsan,zasgaa togtvortoia baigahiin ach bolbogliig Uchral,Oyun-Erdene metees hamaagui omno irged oilgooj booziilson,chadlaaraa l tushij tulj yavna. Harii hergiin ezen Hurelsuh ooroo hicheegui yum l bol 2 dogch asuudal,ongoson yavliig sohoj niigemd davalgaa uusgeed hagralduulaad baih ni tevchihiin arga baihgui bolgoson..Oyun-Erdene oor hiih ajilgui yum shig havar zunii tursh boldologui har massiig turhirch namaa,irgedee taltsuulj sooshel dovtolgoog zogsoo zaigui hiisen ni zohimjgui
Зөв. Залуучууд ийм ойлголт үнэмшилтэй байгаад нь талархаж байна. Та нар монголын ирээдүй гэдгээ хэзээч хаана ч бүү мартаарай
Энэ залуус зөв ярьжээ. ЖДҮ-ийн 47 тэрбум чинь авсан эзэнтэй үрэн таран хийгээгүй байж байна. Харин Б.Энх-Амгалангийн хэлсэн үнэн шүү. МАНАН-ийн бүлэглэл АСЕМ-ийн 400 тэрбум, Утааны 800 тэрбум, Нисэхийн 750 тэрбум, Дубайн гэрээний 2 тэрбум долларын дэргэд ЖДҮ-ийн мөнгө өчүүхэн юм. Том хэргээ нууж төрийг үймүүлэх нь. Эдгээр хэргийг шударга Хүрэлсүхийн ЗГ гаргаж тавьсан. Хэрэг хуучрахгүй. ЗГ-ыг огцруулах гэдэг маш буруу. МАН-ыг булшилсантай адил.
Ха хаха. Сүйд болж байна даа. Бурхан л мэдэх байхдаа. Бидэнд хамаа ч алга
er ni l mie gdg huvi hun sul gishuun bolod uzie l de Mongol uls haash yvahnu !!! nasaaraa l darga hiilee chamlaltai bna shudee oorsdooroo ooroor amidariya
Б. Энхамгалан гэдэг энэ залуу зев бодолтой нилээд хашир, шударга хvн гэж харагдаж байгаа юм. Ер нь УИХ- д хэдэн сайхан эвдрээгvй шударга залуучууд байна. Та нар шударга есыг тогтоохын телен тэмцээрэй!
УИХ дахь зөв бодолтой залуучууд.........
Маш зев асуудал яригджээ том хэргуудийг чимээгуй болгож байгаа Дубай Офшор Эрдэнэт гм энэ хэргуудийг хурдан шийдвэрлэж ард тумэнд мэдээлэл хэрэгтэй
Төр тогтвортой байх ёстой гэсэн худал үгээр луйвраа хаацайлж, арбан тушаалдаа үлдэхийг л хүсэж буй хэрэг. Үнэн хэрэтээ улсын их хурал тарах ёстой. Их хурлыг тараахгүйн тулд засгийн газрыг огцруулна гэж 60 тэрбумынхан ярьж байгаа хэрэг. Их хурлыг тарааж ээлжит бус сонгуулийг ард түмний шийдлээр зохион байгуулах хэрэгтэй. Гэхдээ аливаа ”нам” гэсэн бүлэглэлийн оролцоог хязгаарлавал зохино.
ЖДҮ -н хэрэг бол Хүрэлсүхийг унагаах Энхболдын төлөвлөгөө
Zasag ogtsruulj bolohguidee. Huvalznuudtai alalts.shudaraga gishuudee.Odoo l darj avnashuu
Нэг талыг хэт барьсан сэтгүүл зүй байдаг гэнэ хаха Бас сэтгүүлчдийн эвлэлийн дарга гээд байдаг?
Ямартай чогцруулах асуудал тавигдсан байна. Одоо яая гэхэв галт тэрэг хөдөлжээ?!