Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өнөөдөр (2018.11.20) хуралдаж У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулахыг дэмжих нь зүйтэй гэж үзжээ. Эл шийдвэрийн биелэлтийг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийг баримталж ажиллахыг үүрэг болгосон байна.
Энэ асуудлын хүрээнд өмнө нь өнгөрөгч баасан /2018.11.16/ гарагт АН-ын УИХ дахь бүлгээс Засгийн газрыг огцруулах шийдвэрийг гаргаад байсан юм.
Засгийн газарт АН-аас долоон удаа Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцох болон Засгийн газрыг бүхэлд нь огцруулах шаардлага хүргүүлсэн байдаг ба хэрэв УИХ-аар У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага тооцох асуудал орж ирвэл АН-ын бүлгийн гишүүд дэмжихэд бэлэн хэмээн мэдэгдэж байсан билээ.

М.Бүүвэй
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )
Erdene l niigmiin daatgaliin sand shalgalt bitgii oruulaach gej l nohoitoj Mi deer ochij namaa hudaldaj idej baigaa yum bishuu
АН-ынхан юу болоод дэмжиж байгаа юм эрх ашиг уу сонирхол уу