ЗАСГИЙН ГАЗАР: Монгол Улс гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангажээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 21

  Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ дагуу өнөөдөр /2018.11.21/ Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж байна.  Хуралдаанаар 25 асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэхээр төлөвлөжээ.

Засгийн газрын хуралдаанаар дөнгөж сая 2018  оны ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаарх мэдээллийг сонссон байна. Манай улс гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангасан байна. Өөрөөр хэлбэл, гурилын хэрэгцээнд шаардагдах 320 мянган тонн улаан буудайг 340 мянган тонн болгон давуулан биелүүлжээ.

Харин үргэлжлүүлэн Мал аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангасан дүнгийн талаарх мэдээллийг сонсож эхлээд байгаа аж. Үүнээс гадна Үл хөдлөх хөрөнгийн балансаас баланс шилжүүлэх, УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлан боловсруулсан Оюуны өмчийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт зэрэг 25 асуудлыг хэлэлцэн төлөвлөхөөр болжээ.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(202.70.34.70) 2025 оны 03 сарын 13

Mongolchuud hynsee sain bazaasan bn, Bayar hurgie!

1  |  0
Top