Ш.Лхамсүрэн, Ц.Ням-Осор нарыг албан ёсоор чөлөөлөв

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 21

 

Засгийн газрын өнөөдрийн /2018.11.21/ хуралдаанаар Барилга, хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарыг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг албан ёсоор гаргалаа.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-аас УИХ-ын нэр бүхий 13 гишүүн, хоёр сайд, нэг дэд сайд болон тагнуул, прокурор, аудит зэрэг хууль хэрэгжүүлдэг байгууллагуудын  албан тушаалтнууд зээл авсан нь тодорхой болоод буй. Эдгээр албан тушаалтнуудад ажлаа өгөхийг Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх шаардаж байсан юм. Дээрх хоёр албан тушаалтны хувьд мөн л ЖДҮХС-гаас хамаарал бүхий компани нь зээл авсан асуудалд холбогдсон тул ийн төрийн өндөр албанаас чөлөөлөгдөж байгаа юм.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.126.89.46) 2018 оны 11 сарын 21

насаараа төрд өндөр албан тушаал хашиж явсан ням осор ханаж цададгүй юм байхдаа.ховдын засаг дарга.их хурлын гишүүн гээд худлаа хулгайч зантай юмаа.төрөөс бүрмөсөн яваач.энэ хэнч танихгүй морь уядаг нөхөр бас зээл авнаа.адуугаа манаад сууж байхгүй юун сайд болдог гар вэ.м энхболдын дүү мөн биз.хар шөнөөр морь уралдуулаад яваад байсан хар нөхөр төрд ажилаад юугаар гийсэн бна.авсан мөнгөө м энхболдод өгсөн бол буцааж аьч чадахгүй шүү.ахиж албхн тушаал горьдоод ахиж чамайг ард түмэн хүсэхгүй шүү.морио уралдуулаад сууж байгаач

0  |  0
Top