УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2018.11.21/ ээлжит хуралдаанаа хийж, 2019 оны төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаас татгалзлаа.
Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Хоригийг хүлээж авахгүйгээр шийдчихсэн учраас худлаа шалтаг хэлээд байна. Д.Оюунхорол гишүүний ахалж байгаа Ажлын хэсэг төсвийг шинээр хийгээд бэлэн болгочихсон. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хэлсэн саналын дагуу засвараа хийсэн гэсэн үг. Үүнийг нь Сангийн яам хүлээн авч, тухайн өдөр нь буцаагаад Засгийн газрын хуралдаанаар оруулбал болох юм. Л.Болд, Ж.Батзандан хоёр ирсэн бол хоригийг хүлээж авах байсан. Хоёрхон кноп дутлаа" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )
Suuliin ued 2 nuurtenguudiin hen ni hen be gedeg ni sain tanigdaj baina.bold batzandan 2 yaridag shigee shudarga eh oronchid baisan bol yadaj ene huraldaa suuj ajlaa taslahgui baihad l boloh baij dee.e e ih hurapld gants oligtoi hun baihgui bugd 2 nuurtenguud yum bna