ЖДҮ-г шалгах ТҮР ХОРОО биш, төрийн луйварчдыг шалгах БҮР ХОРОО байгуулаач!

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 21

 

Н.Номтойбаяр тэргүүтэй хэдэн гишүүн өнөөдөр /2018.11.21/ Түр хороо байгуулж байгаагаа сүржин мэдээллээ. Түр хорооны зорилго нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан асуудалд нэр холбогдсон гишүүдийг судалж, шалган хариуцлага тогтоох аж. Гишүүдэд нь Д.Оюунхорол, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганболд, А.Ундраа, Н.Амарзаяа, О.Содбилэг нар багтаж байгаа. Н.Номтойбаяр гишүүн “ЖДҮ”-чин биш гишүүд “ЖДҮ”-чин гишүүдээ шалгах Түр хороо байгуулж байна” гэж мэдэгсэн нь энэхүү үйл явдлын хамгийн увайгүй нь байсан юм. Яагаад гэвэл, тэд ЖДҮ-гээс зээл аваагүй. Харин ЖДҮ-гээс том мөнгийг халаасалчихсан...

Монголын төрийг тонон дээрэмдэж, бүх л төрлийн концесс, төрийн сан, лиценз, тендер будлиулдаг нөхдүүд “ЖДҮ”-ийг шалгах УИХ-ын Түр хороо байгуулахыг шаарджээ. ЖДҮ-ийн асуудлыг шалгая гэж байгаа тэдний үйлдэл зөв боловч төрийн хулгайг дэндүү явцуу хүрээнд ойлгуулж, цаана нь том хулгайгаа нуун далдлах хуучин аргаа хэрэглэж байх юм.

Үнэнийг хэлэхэд, ЖДҮ гэдэг бол жижиг, дундаас зээл авсан жижиг гарын “хулгайч”-дын асуудал биш ээ. ЖДҮ гэдэгт ард түмнийхээ боломжийг хулгайлсан төрийн өндөр албан тушаалтнууд бүгд орно. ЖДҮ гэдэгт бас концесс, бондыг гувчуулсан оффшорчид ч орно. ЖДҮ гэдэгт бас үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс тэрбум, тэрбумаар нь идсэн “мэхлэгчид” ч орно. ЖДҮ гэдэгт бас монгол төрөөс стратегийн ордуудыг нь дээрэмдсэн олигархууд ч орно.  

Тэгэхээр ЖДҮ гэж зөвхөн жижиг, дундыг хамруулж явцууралгүй Монголын төрийн дээрэмчдийг бүгдийг нь ЖДҮ гэж нэрлэх нь зүй. Тэгээд төрийг тонон дээрэмдэгч бүх ЖДҮ-ийг шалгах БҮР ХОРОО байгуулах хэрэгтэй байгаа юм.

ЖДҮ-ийн хэрэгт нийт 47 тэрбум төгрөг яригддаг. Гэтэл АСЕМ-ийн хэрэгт 400 тэрбум төгрөг, утааны асуудалд 800 гаруй тэрбум төгрөг, Шинэ нисэх буудалтай холбоотой 750 тэрбум төгрөг, Дубайн гэрээний хохиролтой холбоотой 4 их наяд төгрөгийн хохирлыг Монголын төр хүлээгээд байгаа. Монголын төрд нүүрлэсэн эдгээр “хулгай” бол жинхэнэ ЖДҮ.

Тиймээс л монгол төрийн дээрэмчдийг шалгадаг ТҮР БИШ БҮР хороо байгуулах л чухал. Засгийн газрыг огцруулах асуудал босч ирсэн учир ЖДҮ-ийн хэрэг өнөө, маргаашдаа мартагдах шахсан байж магадгүй. Харин жинхэнэ том ЖДҮ-чид өнөөдөр асуудлыг эргэн сануулсан нь сайн хэрэг боллоо.

ЖДҮ-ийн зээл бол энгийн иргэнд хамгийн ойр хөрөнгө оруулалт байсан. Үндсэндээ төрийн томчууд монгол хүн бүрийн халаас руу орж хулгай хийсэн болохоор ард түмэн эсэргүүцэн, тэмцсэн. Түүнээс биш том утгаар нь харвал ЖДҮ гэдэг бол Монголын төрийг 27 жил тонон дээрэмдсэн улстөрчдийн хамгийн ойлгомжтой бөгөөд энгийн, жижиг загвар нь байлаа. Тэр хүмүүс нь одоо Засгийн газрыг огцруулна гэж улайрч байна. Засаг унаснаар улс даяараа хямарна гэдгийг ард түмэн сайн ойлгож байгаа. Тиймээс ч төрийн тогтвортой байдлыг алдагдуулахыг оролдогчдыг тэд чадлынхаа хэрээр эсэргүүцэж байна.

Жижиг, дундын зээлээ ч шалга, жинхэнэ том ЖДҮ-чдээ ч шалга

Тэгэхээр одоо бүх зүйл тодорхой боллоо. Жижиг, дундын зээлээ ч шалга, жинхэнэ том ЖДҮ-чдээ ч шалга. Улс төрд өрнөж буй өнөөдрийн үйл явц бол жинхэнэ утгаараа Монголын төрийг яаж самарч болдгийг, төрийг өөрийнхөө эрх ашигт яаж үйлчлүүлж чаддагийг харуулж буй сонгодог загварын хэрэгжилт. Эхлээд тэд төрийн тогтворгүй байдал бий болгоно. Улсаараа тоглоно. Ард түмний эрх ашгийг уландаа гишгэнэ. Харин дундаас нь эрх мэдэл, мөнгөний хожил гаргаж, бизнесээ аварч үлддэг сонгодог загвар. Ийм сонгодог загвараар ажилладаг бүлэглэл байгааг бид бодитоор харж байна. Үүнийг л МАНАН гээд байгаа юм.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.19.208) 2018 оны 11 сарын 22

Оюунхорол авгай ашгийн бус нэртэй сургууль байгуулж зарлал тавьж мөнгөөр нь баяжсан тэр мөнгөөр л гишүүн болсон, зайсангийн газар олголтонд оролцсон, монголын бөхөн устаж байхад зогсоох чадвар гаргаагүй өөрийнхөө дутагдалыг олж харахгүй их өвчигнөх юм. Ичих булчирхай байхгүй болжээ. Хэн хожих юм.

0  |  0
Go(112.72.11.110) 2018 оны 11 сарын 21

Anus

0  |  0
Д(202.126.89.81) 2018 оны 11 сарын 21

Хийрхэл гэж бгаа юм даа.Энэ өвчин учир өөрсдөө сайн мэдэхгүй бгаа..

0  |  0
Зочин(202.9.43.106) 2018 оны 11 сарын 21

Асуудлыг сангийн яам шалгаад дүнг нь сэтгүүлчид хэвлэл мэдээллийн хэрэглээр хэрэгслэлээр нийтэд ил тод болсон үед Түр хороо байгуулаад юу хийх юм бол. Энд орсон Оюунхорол, Номтойбаяр зэрэг МАНАН-гийн төлөөлөл өрсдийхээ идэж уусныг нуух нэг арга сэдэж дээ. Хэрэг хуучирдаггүй гэдгийг ард түмэнд биш өөрсдөө л хэлэх ньзүй

0  |  0
ЧОГЧИН(64.119.27.100) 2018 оны 11 сарын 21

ХУЛГАЙЧ ХУЛГАЙЧДАА БАРИХУУ ИНЭЭДМИЙН ЮМЧ ИХ БОЛОХ ЮМДАА ха ха ха

0  |  0
зочин(103.57.93.175) 2018 оны 11 сарын 21

номтойбаяр өөрийгөө шалгуулбал баларна даа кхх

0  |  0
ИРГЭН(66.181.191.86) 2018 оны 11 сарын 21

АЖИЛ ХИЙВЭЛ ДУУСТАЛ ХИЙ ГЭСЭН МАНАЙ АРД ТҮМНИЙ МЭРГЭН ҮГ БАЙДАГ ДАА. ТӨРД БАЙСАН БУЛХАЙ ЛУЙВАРЫН ЖАГСААЛТ ГАРГААД АЛАГЧИЛГҮЙ БҮГДИЙГ НЬ ТУХАЙЛБАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ЗӨВШӨӨРЛИЙН БИЧИГ ГЭХ МЭТ. ОДОО ЛНЭГ ЦЭВЭРЛЭЭД АВАХ ХЭРЭГТЭЙ. ЖААХАН Л ДУТУУ ХИЙВЭЛ НӨГӨӨ ХЭСЭГ НЬ ГАРААД Л ИРНЭ. ТОМООХОН АЖЛЫН ХЭСГИЙГ ОЛО НИЙТИЙН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЦУУЛЖ БАЙГУУЛМААР БНА

0  |  0
Zochin(103.212.117.138) 2018 оны 11 сарын 21

Tsagdaa prokuror ni shalgaj baihad ta nar hajuugaar i daldaganaj horoo baiguulaad guij yavdag yasan zavtai nuhduud ve.

0  |  0
Top