Л.Оюун-Эрдэнэ: Цэцийн дээр хөх тэнгэр биш М.Энхболд гэдэг улстөрч байдаг

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 21

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2018.11.21/ хуралдаанаар Сонгуулийн тухай хуультай холбоотой Үндсэн хуулийн Цэцийн 14 дүгээр дүгнэлтийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувийн саналаар Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Л.Оюун-Эрдэнэ нарын хэлсэн байр суурийг хүргэж байна. 


Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ ҮНЭТ ЗҮЙЛЭЭСЭЭ УХАРЧ БАЙНА 

-Үндсэн хуулийн Цэц улстөрчдийн гарт орсон шүү дээ. Өнөөдөр Хэнтийн сонгогчид төрд төлөөлөлгүй байна. УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлаж чадаагүй. Энэ байдлаараа Үндсэн хуулийн Цэцэд хандсан ч хариу өгөөгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц гэдэг байгууллага дээр хөх тэнгэр биш М.Энхболд гэдэг улстөрч бий. Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр гэдэг хүнийг М.Энхболд томилсон байж болно. Гэхдээ энэ хоёр хүний хуримын бэлэг Үндсэн хуулийн Цэцэд байж болохгүй. Энэ хоёр хүн ашиг сонирхлын зөрчилтэй байж болно. Тэглээ гээд Үндсэн хуулийн Цэц гэдэг байгууллагыг арын өрөөний архи уудаг хундагаа болгож болохгүй. МАН-ын 60 тэрбумын бичлэгийг бодитой биш гэж хаасан шиг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц үнэт зүйлээсээ ухарч байна. Өнөөдөр Засгийн газрыг тараах бичигт УИХ-ын дарга өөрөө гарын үсэг зурчихаад, өөрөө хүлээж авчихаад, өөрөө хэлэлцэх гэж байна. Улайрч болно л доо, Монгол Улсын төрийг авахын тулд. Гэхдээ наад захын энгийн протокол гэж бий шүү.

Ж.МӨНХБАТ: УИХ ТАРАХ ХЭРЭГТЭЙ

-Сүүлийн үед нийгмийг үймээн самуунд турхирсан асуудал яригдаж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, төрийн гурван өндөрлөгийн дундаас нийгмийг үймээн самуунд турхирч, жагсаал цуглаан хийнэ, цэрэг хүчнийхнийг цуглуулна гэдэг асуудал яригдаж байна гэх юм. Баримттай, факттайгаар зураг, бичлэг нь үлдсэн л байна билээ. Монгол Улс төрт ёсны уламжлалтай, Үндсэн хуулиа дээдэлдэг ард түмэн. Муу нэртэй муухай зүстэй ч гэсэн хэдэн хүн энд ажил хиймэр аядаж байна. Чадахгүй бол УИХ тарах хэрэгтэй. Тарахаас нь өмнө Засгийн газар огцрох шаардлагатай гэдэг асуудлыг л би ярьж байгаа. Тиймээс Үндсэн хуулийг өдөөн турхирдаг, өдөөн хатгадаг зүйлийг улс төрийн хариуцлагатай албан тушаал хашдаг нөхөд ярихаа болих хэрэгтэй байна. 

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.227.244.33) 2025 оны 03 сарын 13

Энэ Оюун-Эрдэнэ гэж малыг ямар үхэрүүд нь сонгодог байнаа. Бөөх хувийн өс хонзон.

1  |  0
пизда Мөнхбат(165.84.231.37) 2025 оны 03 сарын 13

засаг төрдөө хонзон өвөрлөж арчаагүй хулгайч юумаа чи

1  |  0
зочин(64.119.19.208) 2025 оны 03 сарын 13

Мөнгөөр оюутануудыг жагсаадаг Ми.Энхболдын хүн бол Мөнхбат байсан байх шүү. Хулгайгаа ярьж байна аа.Хэдэн хүний дутагдалыг дэврээж төрийг хүчгүйдүүлэх бодлого хэнд хэрэгтэй юм.

1  |  0
иргэн(103.212.117.28) 2025 оны 03 сарын 13

Хүрэлсүх ч Засгаасаа буухгүй дарангуйлаад бйаж байхын тулд чичирч байна даа. Ямар ч байсан идсэн уусан нь үнэн тул огцруулах л хэрэгтэй. Дараа нь УИХ тараад шинээр бүрдэх хэрэгтэй. Харин ерөнхийлөгчийн засаглал огт хэрэггүй. Ерөнхийлөгчийн засаглалтай болчих юм бол ЖДҮС шиг ююм огт илрэхгүй яригдахгүй болчихно. Хоорондоо булаафалдах юмгүй болчих тул ил гаргаж тавих хэлэх эсэргүүн байхгүй болчихно.

1  |  0
Зочин (66.181.183.158) 2025 оны 03 сарын 13

ЖДУ ншуналтангуудадаа л хуулийн хариуцлага тооцож гишуунээс нь эргуулэн татчивал энэ удаад Дараагийн хумууст сургамтай болно

1  |  0
Z(182.160.32.117) 2025 оны 03 сарын 13

Зарчим ярьж байгаа ганц гишүүн шүү дээ

1  |  0
Иргэн(203.91.119.90) 2025 оны 03 сарын 13

Оюунэрдэнэ улс төрчийн хувьд ганцхан улс төртэй, тэр нь М.Энхболд гэдэг хүн, НАМЗХ-г удирдаж чадахгүй болохоор нь өөрчисөн тэр нь л их өс хонзонгийн үүд хаалгыг нээсэн гэлтэй?! Ахыг нь Баатар гэх, тэр нь бас өвөртөлсөн хүүхнээрээ улс төр хийж ичгүүргүйгээр олон нийтэд нийгэмд цацаж хоол олж иддэг ийм л туршлагатай хүмүүс?! М.Энхболд дарга бол тэднмйг бодохноо тулх нуруутай төрийн хүншдээ?!

1  |  0
Top