МАН-ын 2016 оны сонгуульд байгуулсан ялгуусан амжилт гай, гавьяа хоёрыг ялагчдад аль алиныг нь адил хүртээснийг монголчууд өнөөдөр харж, мэдэрч байгаа билээ. Улс төрийн ууган хүчин, эрх баригч хүчирхэг нам гэдэг утгаар иргэд, олон нийтийн аж амьдралд ололт амжилт, уналт уруудалт бүр нь аргагүй соргог мэдрэгдэж байна. Сайлуулж, муулуулсан ч энэ нам, Монгол Улсын нэгэн зууны түүхийг тасралтгүй үргэлжлэхэд тус нэмэр үзүүлсэн гавьяатай. Цаашид ч энэ үүргээ биелүүлсээр байх нь гарцаагүй. Энэ нам 97 жилийг зөвхөн хагарал, тэмцэл, уруудал дунд туучаагүй. Хүнд хэцүү үеүүд байсан ч засч залруулаад түүхээ бүтээсэн. Нэг л өдөр шарх бага багаар аньдаг шиг тэдний хагарал илааршиж л таарна. Бид улс төрийн нөхцөл байдал таагүй буй энэ өдрүүдэд ахмад туршлагатай улстөрчдийг урьж ярилцан, тэдний байр суурь, зөвлөгөөг хүргэж байгаа.
Энэ удаад ярилцлагынхаа ээлжит зочноор 2000-2004 оны хугацаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар ажиллаж асан, дипломатч Лувсангийн Эрдэнэчулууныг урилаа. МАН-ын дотор хагарсан хатиг, улс орны ирээдүйд хэрхэн нөлөөлж байгааг бид онцлон ярилцлаа. Мөн Монгол Улсын гадаад харилцаанд үүсэж болох үр дагавар, эрсдлүүдийг ч марталгүй түүнээс асуулаа. Тэрбээр нам болоод тодорхой улстөрчдийн эрх ашгаас илүү улсын эрх ашиг тэргүүнд тавигдах ёстой гэдгийг өнөөгийн сөрөг хүчнийхэнд хатуу сануулсан. Ингээд оршлыг цэглээд, ярилцлагаа хүргэе.
-Өнөөдөр Монголын улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлыг та хараад ямар дүгнэлт хийж суух юм бэ. Ерөнхий дүр зургаараа харвал биднийг хаашаа хөтлөөд байна вэ?
-Улс орны байдал тун хүнд байна. Тэр дундаа улс төрийн байгаа байдал их хүндрэх нь ээ. Засгийн газраа огцруулах асуудал тавигдлаа. Бүр дээд түвшинд УИХ-аа тараах тухай ярих боллоо. Миний хувийн бодлоор улс төрийн ийм ээдрээтэй байдал гарсан ч төр болоод Засгийн газрын үйл ажиллагаа зогсолтгүй үргэлжилж, цалгардахгүй байх ёстой. Үйл ажиллагаа нь явж байх ёстой юм. Ийм зарчмыг хангаж чадаж байна уу гэдгийг өнөөгийн төр засгийн хүмүүс нь өөрсдөө сайн бодож, дүгнэлт хийх хэрэгтэй.
-Монгол Ардын намд үүсээд буй асуудлыг ажиглаж буй олон нийт хоёр янзаар асуудалд хандаж байгаа. Нэгдүгээрт, Засгийн газартаа хариуцлага тооцох нь зүйтэй, ингэж цэвэрших ёстой гэх байр суурь байна. Харин хоёрдугаарт, хариуцлага тооцоход хэзээд оройтохгүй гэх. Улмаар Засгийн газрыг огцруулалгүй хариуцлага тооцох ажлыг гаднаас нь шахах ёстой гэж үзээд, хоёр хуваагджээ. Засгийн газрыг огцруулах тухайд та хоёр дахь байр суурийг баримталж байна уу?
/Үргэлжлэлийг ВИДЕО хэсгээс үзнэ үү!/
ҮРГЭЛЖЛЭЛ: Ард түмэн гол нь хариуцлага тооцохыг хүсч байна. Тиймээс үнэхээр буруутай хүмүүс байдаг бол бүгдийг нь ил болгож, гаргах хэрэгтэй. Ил болгоод зогсохгүй хариуцлага тооцох ёстой юм. Ингэхдээ алагчилж болохгүй, бүгдтэй нь адилхан хариуцлага тооцмоор байна. Алагчилж хариуцлага тооцоод эхэлбэл ард түмэн ойлгохгүй. Үүнийг эрх биш мэдэрч байгаа байлгүй дээ.
-Та сая хэллээ. Засгийн газар болоод УИХ-ыг тараах нь өш хонзон авах арга хэрэгсэл боллоо гэж. Чухам ямар учраас та ийм дүгнэлт хийв?
-Жишээ нь, ийм санаачилга гаргаж байгаа хүмүүсийг эхлээд харах хэрэгтэй. Тэд нар өмнө нь болоод саяхан сайдын албан тушаалтай байсан хүмүүс. Тэрхүү албан тушаалаасаа огцорсон улстөрчид ийм санаачилга гаргаж байна. Тэгээд огцруулах үндэслэл болгож буй саналынх нь цаг хугацааг бодоод үзсэн ч надад нэг тийм ууртай, уцаартай харагдаад байна. Ер нь л намайг ингэж байгаа бол би ч бас зүгээр суухгүй, хариугаа авна гэдэг нь яриа хөөрөөний өнгөнөөс нь хүртэл ажиглагдсан. Зөвхөн надад ч биш олонд хүнд ажиглагдсан байх.
ЁС ЗҮЙН АСУУДАЛД ҮНЭХЭЭР ЁС ЗҮЙГҮЙ ХАНДАЖ БАЙНА
-ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлийг төрийн өндөр албан тушаалтнууд авсан нь тогтоогдож, түмний шившиг болж байна. Танд үүнийг харж, сонсож суухад юу бодогдох юм бэ?
-Төр, засагт ажиллаж байгаа хүмүүсийн санхүүгийн байдал нь сайхан амьдрах хэмжээний нэлээдгүй гайгүй байдаг. Яг ийм бэл бэнчинтэй хүмүүс иймэрхүү хөнгөлөлттэй зээлийг авмааргүй байна. Хөнгөлөлттэй зээл бол хөнгөлөлт эдлэхгүй бол болохгүй хүмүүст л зориулагдах ёстой. /Үргэлжлэлийг ВИДЕО хэсгээс үзнэ үү!/
ҮРГЭЛЖЛЭЛ: Бид өөрсдөө ёс зүйтэй болох ёстой байна. Гэхдээ чи ёс зүйтэй бол гэж хүнийг шахаад болгож чаддаггүй юм. Хувь хүний бодол л байдаг. Тэгэхээр өнөөдөр төрд ажиллаж байгаа хүмүүс ямар ёс зүйтэй, ямар бодолтой хүмүүс байна вэ гэдэг нь тун тодорхой харагдаж байгаа биз дээ. Энэ асуудал зөвхөн өнөөдөр бий болчихсон зүйл биш юм. Анх байгуулагдсанаас хойш ямар хүмүүс авч, яаж сангийн хөрөнгө зарцуулагдаж байсан юм бэ. Энэ бүгдийг ил тод олон нийтэд үзүүлэх хэрэгтэй. Энэ зөвхөн МАН-ын асуудал биш шүү дээ. Бүх намуудын асуудал. Тэр бүгдийг л ил болгоод ард түмний хүслийг биелүүлэх хэрэгтэй. Зөвхөн ил тод болгоод зогсохгүй, хариуцлага тооцох ёстой. Үтэр түргэн энэ ажлыг зохион байгуулмаар байна. Тэгэхгүй бол удахгүй сонгууль болно. Түүнээс өмнө Засгийн газар огцорч мэдэх нь. Энэ хэрээр ил тод болгох, иргэдийн шударга болгоод өг гэсэн хүсэл хойшлоод байна гэсэн үг. Үүнээс юу хэлэх гээд байна вэ гэхээр Засгийн газраа огцруулж, УИХ-аа тараах нь зөв үү, буруу юу гэдгийг төрд ажиллаж байгаа хүмүүс нухацтай бодмоор юм.
-Өнгөрсөн өдрүүдэд Засгийн газар ЖДҮХС-аас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөллөө. Гэхдээ олон нийт Ерөнхий сайдыг хариуцлага тооцох ажлыг хийхдээ алагчилж хандлаа гэж Я.Содбаатар сайдаар жишээ татан шүүмжилж байна. УИХ-ын тухайд хариуцлага тооцоход гаргаж буй идэвхи үүнээс ч дор. Нэр холбогдсон гишүүд нь зүгээр л уучлалт гуйгаад өнгөрөх гээд байна. Түүнийг нь УИХ-ын дарга чимээгүй л ажиглаад байх юм?
-Ерөнхий сайдын алагчлан хариуцлага тооцож буйтай, гишүүд уучлалт гуйгаад өнгөрч болохгүй гэдэгтэй санал нэг байна. УИХ-ын тухайд үүнийг шийдвэрлэх бэлэн механизм нь байгаа. Ёс зүйн хороо гээд байгаа биз дээ. Энэ хороо нь гишүүдийн асуудлыг ярих ёстой. Энэ хэд хуралдаад, дүгнэлт гаргах ёстой. Хэрвээ энэ дүгнэлтийг гаргаж чадахгүй бол ийм УИХ тарах нь зүйтэй. Уг нь бол ЖДҮ гэдэг асуудал нь учиргүй том биш жижгэвтэр асуудал. Өөр улсын хэмжээний том асуудал зөндөө бий. Үүний өмнө эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсын сандаа гараа дүрээд их хэмжээгээр мөнгө идсэн хүмүүс олон байгаа. Авлига, хээл хахуулийн хэргийн 1 хувь нь ил болж, 99 хувь нь далд байгаа гэдгийг санах хэрэгтэй. Бонд, концесс, АСЕМ гээд нэрлэх байна. АСЕМ гэж жишээ татахад аудит хийсвэр тоо гаргаад ирнэ гэж байхгүй. Аудиторууд гаргаад ирлээ, Засаг төр нь үргэлжлүүлээд ажиллах ёстой. Маш их хэмжээний мебель тавилга оруулж ирээд хуваагаад авчихсан дарга нарыг нэр устай нь би сонссон. Нэрсийг нь би зарлахаа болъё, яагаад гэвэл нотлогдоогүй мэдээллийг хамаагүй ярьж болохгүй. Гэхдээ ухаж төнхөөд төр засаг гаргамаар байна. Одоо үүн дээр ажиллаж байгаа хүн байна уу. Ганц ч байхгүй.
СӨРӨГ ХҮЧИНД УЛС ОРНЫ ЭРХ АШИГ ГЭДЭГ ОЙЛГОЛТ БАЙХГҮЙ БАЙНА
-Бид хоёрын ярилцаж буй яг жилийн өмнөх энэ өдөр /2018.11.21/ Жаргалтулгын Эрдэнэбатын Засгийн газар огцроод, Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхий сайд болоод удаагүй байсан. Улмаар 2017 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр У.Хүрэлсүх МАН-ын дарга болж байжээ. Мөн дөрвөн жилийн өмнө Н.Алтанхуягийн Засгийн газар огцроод удаагүй байх үед Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар Чимэдийн Сайханбилэг 11 дүгээр сарын 21-ний энэ өдөр томилогдож байжээ. Энэ бидэнд Монгол Улсын Засгийн газрын нас хамгийн ихдээ 2 жилийн настай гэдгийг харуулж байна. Үүрэгт хугацаа нь дөрвөн жил байдаг ч огцорчихоод байна. Засгийн газарт ажлаа хийх эрх мэдэл, хамгаалалт ус, агаар шиг хэрэгтэй гэдэгтэй та санал нийлэхүү?
-Энэ асуудалтай холбоотой үндсэн хуулийг өөрчлөх ажил эхэлсэн байна лээ. Үндсэн хуулиа тодорхой хэмжээгээр өөрчилнө гэж ойлгосон. Тогтолцооны томоохон өөрчлөлт оруулахгүй гэж ойлгогдсон. Тийм болохоор таны асуултад яг ингэх нь зүйтэй, тэгэх нь зүйтэй гэж хариулахад хэцүү байна. Ер нь бол ямар ч хэлбэртэй Засгийн газар байлаа гэхэд хувь хүнээс их зүйл шалтгаалдаг юм. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь үнэхээр улс орныхоо байдлыг сайн мэдээд, зөв бодлого гаргаж чадаж байна уу гэдгийг л харна. Эцсийн эцэст хувь хүн л бодлого гаргаж хэрэгжүүлдэг болохоор Төрийн тогтолцооны буруу гэж хэлэхэд хэцүү. Орос, Хятад гэсэн хоёр хөршийнхөө жишээ, туршлагыг харъя. Ямар хүчтэй ерөнхийлөгчтэй байна. Тэгээд ямар мундаг хөгжиж байгааг харж байгаа биз. Харахад хувь хүнээсээ л шалтгаалж байна. Оросын өмнөх ерөнхийлөгч нь улсаа удирдаж чадаагүй шүү дээ. Харин араас нь залгамжилсан ерөнхийлөгч үүргээ үнэхээр сайн биелүүлж, улсаа аваад явж байгаа. Тэгэхээр улс эх орныхоо эрх ашгийг нэн тэргүүнд тавьж чадах хүнийг л төрд ажиллуулах хэрэгтэй байгаа юм. Ямар ч тогтолцоо, муу сайн байж болно. Гэхдээ тодорхой хэмжээгээр өөрчлөх зүйлийг орхигдуулж болохгүй гэдэгтэй санал нийлнэ./Үргэлжлэлийг ВИДЕО хэсгээс үзнэ үү!/
-ҮРГЭЛЖЛЭЛ: Хэрвээ Засгийн газар огцорлоо гэж бодъё. Гадаад нөхцөл байдал, хөрөнгө оруулагчид биднийг юу гэж харах бол?
-Тогтворгүй байна гэж харна. Хөрөнгө оруулагчид Монгол Улсыг тоохгүй, мөнгө орж ирэхгүй гэсэн үг. Хэдэн жилийн өмнөх шиг 7-8 тэрбум ам.долларт хүрч байсан үе шиг биш байна. Өнөөдөр тэрбум ам.доллараар яригдах биш 5-10 сая ам.доллараар л яригдах хэмжээнд гадны хөрөнгө оруулалт эргэлдэж байна. Хөрөнгө оруулалт ингэж буурсан нь Монголын төр тогтворгүй байна гэдгийг харуулах том нотолгоо. Манай улс тууштай, уламжлалаа хадгалаад гадаад бодлогоо явуулж чадаж байна уу. Миний бодлоор чадахгүй байна гэж хэлэх байна. Яагаад гэвэл баталсан хууль, бодлогоо хэрэгжүүлэхгүй байгаа юм. 1994 онд батлагдсан гадаад бодлогын үзэл баримтлалыг 2011 онд шинэчлэн найруулсан. Зарим чухал заалт орсны нэг нь гурав дахь хөршийн тухай. Хэрэгжүүлэхгүй хууль бодлогоор бид яах юм бэ. Зөвхөн гадаад бодлогын жишээ энэ. Хоёр хөрштэйгөө яаж харилцана гэж гадаад бодлогын үзэл баримтлал заасан билээ. Аль, алинд нь тэнцвэртэй хандана гэж тусгасан шүү дээ. Өнөөдөр тэр тэнцвэр огт байхгүй. Гадаад худалдааны тэнцвэрээ харахад л ойлгомжтой. Бусад улс оронтой ялгаагүй. Байгуулсан гэрээ, хэлсэн үгэндээ эзэн болж чаддаггүй. Ийм улстай яаж бусад улс орон харьцах юм бэ!
-МАН-ын хагарлаас үүдэх, улс орны эрх ашигт нөлөөлөх үр дагаварыг дэврээж, гал дээр тос нэмж байгаа хүчин зүйл бий. Энэ бол сөрөг хүчин. Хуваагдсан хоёр талын аль нэгтэй нь эвсээд 2016 оноос хойш Засгийн газрыг хоёр дахь удаагаа огцруулахаар шийдсэн. Та сөрөг хүчний энэ үйлдлийг хэрхэн дүгнэх вэ? /Үргэлжлэлийг ВИДЕО хэсгээс үзнэ үү!/
-ҮРГЭЛЖЛЭЛ: Таны хэвлэлд өгсөн ярилцлагыг уншиж байсан юм. Манай төр чадварлаг мэргэшсэн төрийн албан хаагчаа ашиглаж чаддаггүй гэж ярьсан байсан. Тэр дундаа ахмадуудаа?
-Одоо 60 нас хүрсэн бол ахмадуудаа хөөгөөд гаргаж байна. Тэгээд оронд нь нэг залууг ажилд авдаг. Нөгөө хүн нь юу ч мэдэхгүй байх жишээтэй. Тэгээд одоо яаж байгаа гээч... Нөгөө тэтгэвэрт гарсан улсууддаа хэдэн төгрөг араараа гувчуулж өгөөд, ажлаа хийлгэж байна. Харин өөрсдөө албан тушаал дээр нь сууж байна. Энэ яамдыг уудлаад эхэлбэл, мөн ч сонин сонин баримтууд ил болно доо. Та нар ахмадуудаа ашиглаач гэж би байнга хэлдэг. Энэ ахмадууд дунд тэтгэвэрт гарсан ч сийрэг сэтгэж, ховор нандин судалгааны ажил хийж, ном туурвиад сууж байгаа хэчнээн сайхан хүмүүс олон байгаа. Яагаад тэд нарт албан тушаалыг нь өгөөд ажиллуулж болдоггүй юм бэ. Бусад улс орнуудыг хар. Тэд яаж ахмадуудаа ашиглаж байна. Ухаан нь тэр жишээ тэдэнд хэрэггүй, яагаад гэвэл хүсэл сонирхолд нь нийцэхгүй байгаа юм. Манайд ахмадуудаа нууцаар ашигладаг. Нууцаар мөнгө төлөөд, “Та нэг ийм баримт бичиг, үзэл баримтлал, тогтоол, судалгаа хийх хэрэгтэй байна” гээд ахмадуудаар хийлгэж байгаа. Манай гадаад яамны ахмадууд тэгж л ажиллаж байгаа. Бусад яаман дээр ийм байдал байж л байгаа. Эцсийн бүлэгт цаасан дээр нарийн ширийн зүйлсийг буулгаж байгаа хүн нь залуучууд биш шүү дээ. Нөгөө л ахмадууд бодлогын чанартай гол ажлыг нь хийж өгч байгаа. Тэгсэн атлаа ахмадууддаа хандаж байгаа хандлага ямар байгаа билээ. Энэ ахмадууд яаж амьдарч байна вэ гээд бодууштай зүйл олон бий. Үгүй ээ, энэ том том дарга нарын зөвлөхүүдийг насаар нь ангилаад үзээрэй. Дандаа залуучууд байдаг. Тэдгээр залуус хэр зэрэг мэдлэгтэй, ажлын туршлагатай хүмүүс байна вэ гээд судлаад гаргаад үзээрэй. Би гадаад бодлогын мэргэжилтэн хүн. Өнөөдөр ямар хачин хүмүүсийг Элчин сайдаар явуулж байна вэ... Бүр нэр нь аман дээр гарч ирээд байна. Элчин сайдаар 60-аас дээш настай хүн явж болохгүй гэсэн дүрэм байдаггүй. Харин ч ийм насны хүн явдаг. Би өөрийгөө явуулаач гэж хэлж байгаа юм биш. Намайг яваач гэж 2-3 удаа гуйж байсан ч би явахгүй гэсэн. Гэхдээ явъя гэсэн ахмадууд байгаа. Тэд нарыг явуул л даа. Ийм л юм хэлмээр байна даа.
-Ярилцсан танд баярлалаа
М.Батхишиг
Зураглаач: М.Тэнүүн
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 23 )
Энэ Парламентийн үед Монголын төрд өс хонзонг бий болгосон хүн бол Хүрэлсүх ба түүнийг дагасан тоодгорууд. тиймээс Хүрэлсүхийг хамгийн түрүүнд Засгаас зайлуулах хэрэгтэй. Тэгсэн цагт төр цэвэршинэ.
үнэндээ маш зөв асуудлуудыг хөнджээ.маш олон тэтгэврийн насны ахмадууд төрийн албаны шалгалтанд нь орж журмын дагуу төрийн албыг хаших юмсан. тэр цалин мөнгө нь яахав гэж боддог маш олон хүн бий. төрийн алба хашиж байгаа энэ залуучууд тэр тусмаа эмэгтэйчүүдийнх нь ааш араншин мэдлэг чадваргүйг нь яана аа. тэр газар хэлтэс албаны дарга гэгч албаны дүр эсгэж ярвалзаж аяглахыг нь хараад даанч дээ л гэж бодогддог. тэгээд өөрөөсөө илүү иэдлэг чадвартайд нь дургүй янз бүрээр дарамт шахалт үзүүлдэг бас ажлыг нь үнэлдэггүй ядсан амьтад байх юм даа чааваас. жендэр гэдгээ болимоор юм доо.мэдлэггүй чадва
Unen unen Ex orni ard tumni erx ashig ogtxon ch baixgui Zuvxun ush xonzon Ushuy avalt sandal suudlin temtsel xaragdaj bna shuu dee Yana daa ene xumuusig
Монгол хэрэгтэй хүмүүсээ улс төр албан тушаал иөнгө завшсанаа илрүүллээ гэж өширхөж амь насыг нь бүрэлгэдэг энэ үйл ажиллагаагаа болимоор юмаа.Шоронд хорьж байтал учир нь олдоно шд.Хайран сайхан монгол үрс минь олныг цааү нь харууллаа ХАЙРАН МОНГОЛ ХҮН...ээ битгий алаа.гэж гуйя
Зөв юм ярьж б.парламэнтад залуучууд хуулийн мэдлэггүй ажил амьдралын туршлагагүй хүмүүс дэндүү хошгирч олноор гарч ирсэн.Энэ бол улс орныг яавал сул дорой байлгах талын өөр бодлого л доо.Монгол залуучуудыг бүтээн байгуулалтанд.ахмадуудаа улс төр дипломат албанд нам гэж туйлшралгүй ажиллуулмаар б.Гэхдээ ҮХЦэцийнхэн шиг хүмүүсийг биш жинхэнэ эх оронч монгол хүмүүсийг тусгай шалгуураар ажиллужлах хэрэгтэй
Энэ хүний ярьж байгаа үнэн.
Үндсэн хуулинд ёрөнхийлөгчийн засаглалтай болж эсвэл параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо
Yarih yum aa olj yadah yum zarim ni
ЭНЭ ЗӨНӨГ ӨВГӨН СОДБИЛЭГ УЛМААР МИ.ЭНХБОЛДЫН БӨГС ДОЛООЖ, МОНГОЛ ТӨРИЙГ САМУУРУУЛАХ ГЭЖ БАЙНА.
BOSLOGO UIMEEN GARAAD BAIVAL HUUL UILCHILEHEE BNA
содбилэг хүргэнийхээ талд байгаамуу ард түмний талд байгаам уу? туулын аав аа?
энэ бол МАН-ын Дотоодын тэмцэл хурцдаж дээд цэгтээ хүрсэний илрэл Монгол улсад Нам шиг хэрэггүй УИХ- шиг Зохион байгуулалттай Бүлэг Хулгайч Луйварчин Дээрэмчин Авилгачидыг өөгшүүлж дэврээсэн байгууллага хэрэггүй Манай Улсад Нам нэртэй Гэмт бүлэг Гишүүн нэртэй Гэмт хэрэгтэн төрүүлсэн ийм Засаглал угаасаа зохихгүй гэдэг нь 20н жилийн Үйл явц харууллаа шүү дээ
Henii hurgen
Гишүүн Содбилэг хүргэн нь. ЗГ унагана гээд гарын үсэгээ зурсан, содбилэг. хүргэндээ зөвлөөсэй