УИХ-ын Пүрэв гарагийн ээлжит чуулган “хэл ам”-тай ихтэй эхэллээ. Чуулган товлогдсон 10.00 цагтаа эхэлж чадаагүй. Түүнчлэн УИХ-ын дарга М.Энхболд хэд хэдэн удаа ашиг сонирхлын үүднээс асуудалд хандаж байсан учраас эсэргүүцэл илэрхийлэн 40 гишүүн “бойкот” хийлээ. Чуулганы танхимд ихэнх гишүүд нь байхгүй, зарим нь ийн хуралдааныг орхисон ч УИХ-ын дарга М.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааныг эхлүүлж, одоо чуулган 31 гишүүнтэйгээр хуралдаж байгаа юм.
Их хурлын чуулганы танхимд яг одоо МАН-ын 25, Ардчилсан намын 5, МАХН-ын 1 гишүүн байна.
УИХ-ын Дэгийн тухай хуульд зааснаар нийт гишүүд 50 хувиас дээш ирцтэй үед чуулганыг хуралдуулах ёстой. Гэхдээ УИХ-ын дарга Дэгийн тухай хуулийн 4.10 дахь заалтыг баримтлан 31 гишүүнтэй ч гэсэн чуулганы хуралдааныг хуралдуулах боломжтой хэмээн эхлүүлсэн.
УИХ-ын дэгийн тухай хуулийн 4.10-т зааснаар “Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар гишүүн, нам, эвслийн бүлэг хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж заасан байдаг ажээ.
М.Батхишиг
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 4 )
Ардчилсан намынхан гардаг л газар даа
Яахавдээ хуралдагшдээ?!
Энэ үхэр жинхнээсээ үхэр зангаа гаргалаа даа асар их мөнгөндөа эрдээд яасан ч яадгийн гэж байгаа бол ард түмэн ямар хүчтэйгээ харуулах болждээ
ene ikh khurly darga dakhiad l khuuli zurchluu . irts burdeeguy baykhad khural; khiiji