МАН: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 23

  УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2018.11.23/ ээлжит бусаар хуралдана. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2019 оны төсөвт хэсэгчилж тавьсан хоригийг хэлэлцэж, гишүүдийнхээ байр суурийг нэгтгэх юм.

Өчигдрийн /2018.11.22/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан билээ. Учир нь, хэсэгчилж тавьсан хориг дээр бүлгийн гишүүд байр сууриа нэгтгээгүй байсан аж. Тиймээс бүлгийн хуралдаанаа хийж, гишүүдийнхээ байр суурийг нэгтгэхээр болсон байна.

Хэрэв УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэчихвэл үргэлжлүүлэн байнгын хороод хуралдах юм. Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх боломж бүрдэнэ.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top