ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзэв

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 23

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.11.23/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны төсөвт тавьсан хэсэгчилсэн хоригийг хэлэлцэж байна. Төсвийн байнгын хорооноос ирүүлсэн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн юм.

Монгол Улсын 2019 оны төсөв сахилга бат хариуцлагыг эрхэмлээгүй, үр ашиггүй болсон хэмээн үзэж, Ерөнхийлөгч Х.Баттулга бүхэлд нь хориг тавьсан юм. Мөн төсвийн үрэлгэн зардлуудыг танах замаар 500 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж, аймаг бүрт уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, аж үйлдвэрийн комбинат байгуулах ажлыг санхүүжүүлэх арга хэмжээг төсөвт тусгах шаардлага тавиад байсан.

Ингээд эрх баригч намын гишүүдийн зүгээс Ерөнхийлөгчийн төсөвт бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн зөвшөөрөх шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2018.11.22/ төсөвт тавьсан хоригтоо тодотгол хийж, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулж, экспортлох аж үйлдвэрийн цогцолбор байгуулах санхүүжилтийг төсөвт тусгах шаардлагатайг онцлоод байгаа.

УИХ-ын гишүүдийн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан төсвийг даруйхан батлах шаардлагатай байгаа тул төсвөө эхэлж батлаад, дараа нь тодотгол хийх замаар Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж болно гэж үзэж байгаагаа илэрхийлж байсан юм.

*       *       *

Ийнхүү УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 46 гишүүний 82.6 хувь нь дэмжсэнээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзэв.

УИХ-аас Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэр гаргасантай холбогдуулан УИХ-аас "Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсүгэй" гэсэн тогтоол гаргалаа.

Мөн "Аж үйлдвэрийн комбинат байгуулах санхүүжилтын эх үүсвэрийг төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасугай" гэсэн тогтоолыг УИХ-ын гишүүдийн 76.1 хувийн саналаар баталсан юм.

М.БҮҮВЭЙ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.43.18) 2018 оны 11 сарын 24

Үндсэн хуулиндаа ёрөнхийлөгчийн засаглалтай болох эсвэл параламентаа 2 танхимтай болгож төрдөө хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо

0  |  0
зочин(66.181.180.244) 2018 оны 11 сарын 23

энэ хэдэн эргуунууд бур дийлдэхээ байлаа шуу цэргийн эргэлтээр л дарж авах хэрэгтэй

0  |  0
зочин(202.9.42.216) 2018 оны 11 сарын 23

хятад нүүрс авахгүй юм бол яаж мөрөөдлийн төсөв чинь хүрэх юм бол доо мөн ч тэнэг мөрөөдөгч нар шүү залхаж байна шүү

0  |  0
Top