МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг даргад хариуцлага тооцох саналыг НИТХ-д хүргүүлсэн. Уг асуудлыг хэлэлцэхээр НИТХ-ын ээлжит бус V хуралдаан өнөөдөр /2018.11.23/ боллоо.
Хуралдаанаар НИТХ-ын хуралдаанд оролцох ёстой 45 төлөөлөгчөөс 43 нь оролцсон юм. Хуралдааны үеэр НИТХ дахь АН-ын бүлгээс “Ерөнхий сайдаас хотын даргыг огцруулах тодорхой хуулийн үндэслэл бүхий саналыг НИТХ-д оруулсан. Ерөнхий сайд хотын даргыг огцруулах тухай саналыг тавьж байгаа асуудал нь нийслэлийн засаг захиргааны түүхэнд анх удаа болж байна. Хуулийн дагуу зөв явахгүй бол маш ноцтой зүйл болно. Иймд ээлжит бус хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд оролцох хүртэл АН бүлэг завсарлага авч байна” гэдгийг хэлсэн.
Үүний дараа НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун ч мөн бүлгийн нэгтгэсэн шийдвэрээ танилцуулж, ирэх оны төсөв хэлэлцэх гэж байгаа тул 14 хоногийн завсарлага авах санал тавьсан юм.
Дээрх хүсэлтүүдэд үндэслэн НИТХ-ын дарга С.Амарсайхан хотын даргыг огцруулах асуудлыг ирэх мягмар гарагийн /2018.11.27/ 14:00 цагт үргэлжлүүлэн хэлэлцэх шийдвэр гаргалаа.


М.БҮҮВЭЙ

Сэтгэгдэл ( 2 )
ЯАРМАГИЙН ДЭНЖ ДАРХАН ЦААЗАТ, ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ БҮСЭД ХАМААРАГДДАГ. ҮҮНИЙГ ГАЗРЫН ХУЛГАЙЧ ӨӨРИЙН БОЛГОХЫН ТУЛД ХОТЫН ЗАХИРГААГ ЯАРМАГТ НҮҮЛГЭХ НЭРИЙН ДОР НИЙСЛЭЛИЙН МЭДЭЛД АВЧ, ГАЗРЫГ НЬ ТЭНД ХУУЛЬ БУСААР ӨӨРСӨДДӨӨ АВЧИХААД БАТБОЛДООР БАТАЛГААЖУУЛАХ АЖЛЫГ СОНГОГДСОН ХУГАЦААНДАА ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭЭД УЛАЙРЧ БАЙГАА. ДАРАА НЬ ХОТЫН ЗАХИРГААНЫ АЖИЛЧДЫН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДЭЖ БАЙНА ГЭЭД ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫГ ХУВААН АВСАН ГАЗРАА ӨМЧИЛДӨГ МЭРГЭШСЭН АЖИЛДАА ЗУРАГ, СХЕМ, ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙГЭЭР ДАЙРЧ БАЙГАА.
Батболдыг М,Энхболдын хамсаатан гэдгээр нь авч үзээд байнаалдаа.Тэгж үзэх үнлэслэл байнаа.Олны нүдэн дээр ил байдаг жишээ татаялдаа.Энхболд сүхийн талбайг бүрэхдээ урд талд нь. Хэсэг газар зориуд үлдээж авсан.Түүнийг ашиглах боломж олдолгүй олон жил болсон.Тэгвэл Батболд зааврыг нь биелүүлж олз ашгийн газар болгосон нь эд нар хуйвалдаж ард биднийг доромжилсон хэрэг.Энэ талбайн төрийн хамгаалалтанд байдаг ямар ч үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгодоггүй хатуу хуультайг хатуу санахаар ойлгомжтой.Ийм л хуйвалдаан хийдэг гар нийсэн хүмүүс.