Сэтгүүлчид минь намайг дэмжээч гэж гуйя. Үзгээ бариад босооч!

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 24

Монгол Улсын Ерөнхий сайд, эрх баригч намын дарга анх удаа хэвлэл мэдээллийнхнээс, сэтгүүлчдээс тусламж, дэмжлэг гуйсан үг бол энэ. Бүр тодруулбал шударга ёсны төлөөх тэмцэлд үзгээ барин нэгдэхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс төрийн галтай шуурган дунд сэтгүүлчдээс гуйлаа. Шударга ёсны төлөөх тэмцэлд уриалж байгааг хаа хаанаа хүлээн авч байна.

Монголын улс төрд ямар шуурга өрнөж байгааг хэн хүнгүй л харж байгаа. Гэхдээ энэ шуурга М.Энхболд, У.Хүрэлсүх гэх хоёр улстөрчийн сандал суудал, эрх мэдлийн төлөөх тэмцэл үү, эсвэл шударга ёс тогтоох, эрх мэдэлтнүүдийн аалзны тор шиг хэрсэн сүлжээг тасдах, системийг өөрчлөх тэмцэл үү гэдэг нь сонин. Үнэндээ бол зөвхөн сандал суудал төдийхөн бус Монгол Улсад сүүлийн олон арван жил ноёлж, утсан хүүхэлдэй шиг хөдөлгөж ирсэн МАНАН бүлэглэлийн системийг татан унагах гэсэн тэмцэл болох нь энэ өдрүүдэд өрнөсөн олон үйлдлээр батлагдаж, илчлэгдэж байгаа юм. Олон ч мэдээлэл, олон ч луйвар, олон ч хийрхэл ар араасаа хөврөн илэрч, олон ч хүний хиймэл багийг хуу татаж байна. Ерөөсөө улстөрчдийн мөн чанарыг харуулсан өдрүүд үргэлжилж байгаа нь нэг талаасаа талархалтай.

Гэхдээ шуурган дунд өнгөрсөн өдрүүдэд тэмцэгч талууд аль аль нь үнэн нүүрээрээ, өөрийн биеэрээ олны өмнө гарч ирээгүй нь жирийн иргэдийн хувьд эргэлзэх, итгэхээ сонгоход хүндрэл болж байсан. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордонд албан өрөөндөө мэдэгдэл хийхээр зар тараасан нь өнөөдрийн хамгийн содон үйл явдал байв. Яагаад гэвэл Гүйцэтгэх засаглалын тэргүүн үнэн нүүрээрээ, өөрийн биеэрээ гарч ирж, энэ бүх шуурганд хөвөрсөн мэдээллийг баталж ярьсан түүхэндээ ховор зүйлийн нэг болов. Ерөнхий сайд мэдэгдэл хийх зараар олон ч сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн цуглаж, чухам юу ярих нь бүгдэд сонин байсан нь ойлгомжтой. Учир нь төрийн өндөр дээд албан тушаалтныхаа хувиар хэлсэн үг бүртээ хариуцлага хүлээх нь түүний үүрэг бөгөөд улс төрийн ээдрээтэй үед өөрийн биеэр байр сууриа илэрхийлнэ гэдэг хэн бүхний сонирхлыг татах зүйл байв.

Шударга ёсыг хүсч байгаа ард түмнийхээ төлөө амь насаа алдахгүйгээр эр зориг гаргах, эсвэл өөрийнхөө сандал ширээ, зарим нэг хүнийг ажилтай, амьдралтай байлгахын төлөө буулт хийж ухрах хоёр сонголтын өмнө ирсэнээ Ерөнхий сайд мэдэгдлийнхээ эхэнд тодотгож байв. Гэхдээ шударга ёсны төлөө тэмцэхийг сонгож, амь насаа алдахаас илүү ард түмний итгэл, сэтгэл алдрах вий гэдгээс айж байгаагаар мэдэгдлээ эхлэв. Яагаад гэвэл Монголын төрд нам дамжсан, олигархиуд нийлсэн, ард түмний мөнгөөр баяжсан, таргалсан, цадсан, бүр сүүлдээ үр хүүхдүүд нь хүртэл Монголын төрд шургалсан МАНАН жинхэнэ эрчилж байгаа энэ цагт тэмцлээ зогсоовол шударга ёсыг тогтоох эцсийн найдвар үгүй болох учир шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө, МАНАН бүлэглэлийг зайлуулахын төлөө нэгэнт эхэлсэн тэмцлээс амь насаа ч үл хайхран ухрахгүйгээр орсноо ингэж хэлж байв.  

Тэрбээр 60 тэрбумын бичлэг үнэн гэдгийг, эвлүүлэг биш гэдгийг, төрийн албан тушаалыг хууль бусаар зарж, олох гэсэн энэхүү оролдлогыг хийснийхээ төлөө М.Энхболдыг огцрохыг шаардсаныг, бүлгээ зангидаж, шударга ёсны төлөө ажиллаж чадаагүй учраас Д.Хаянхярвааг бүлгийн даргаас огцруулсан гэдгийг, утаа, замын түгжрэлтэй тэмцэж чадаагүй Хотын даргыг ажлаа өгөхийг шаардсан нь үнэн гэдгийг, үүнийхээ хариуд Засгийн газрыг огцруулах “барьцааг” авсан гэдгийг ний нуугүй хэлэв. “60 тэрбум”-ын хэрэг, “Эрдэнэт” үйлдвэр, “Жаст” групп, Стандарт банк, Оюутолгой, Монголбанк, Хөгжлийн банк, бондууд, концесстой холбоотой хэргүүдийг шалгаж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцож чадахгүй байгаагаа ч Ерөнхий сайд шулуухан хэлэв. Яагаад гэвэл ингэх боломжгүй өгөхгүй байгаа нь өөрөө МАНАН-гийн системийн жинхэнэ илрэл. Тийм учраас үндсээр нь өөрчилж, төрийн их цэвэрлэгээг эхлүүлэн тэмцэж байгааг ч төвөггүй ойлгохоор ил цагаан тайлбарлав.

Ерөнхий сайд голынхоо үгийг хачиргүй хэлсэн нь энэ. Монгол Улс ардчилсан орон. Ардчиллын замаар бид 27 жил алхаж байна. Одоо энэ ардчиллыг авч үлдэх, ардчиллын хамгийн үнэт зүйл нь болсон парламентын засаглалыг авч үлдэхийн төлөө энэ тэмцэл өрнөж байгаа юм. Төрийн эрхийг худалдаж авсан МАНАН бүлэглэл бодитоор байна гэдгийг Ерөнхий сайд хэлсэн үгээрээ баталж байгаа нь энэ.

Төрийн өндөр дээд албан тушаалтан, эрх баригч намын дарга хүн хэлсэн үгнийхээ хариуцлагыг хүлээх ёстой. Гэтэл тэр үүнийг шударгаар хэлж байна гэдэг энэ хүртлээ нийгэм бугшсан, шударга ёс алдагдсаны бодит илрэл. Тийм учраас тэрбээр мэдэгдлийнхээ төгсгөлд энэ тэмцэлд хамтдаа орохыг сэтгүүлчдээс хүсч гуйв. МАНАН-тай тэмцэх тэмцэлд сэтгэл санааны хүч байгаа ч хуулийн хүч, эрх мэдлийн хүч хүрэхгүй, дутаж, үнэхээр ганцаардаж байгаа нь “гуйж байна” гэсэн үгнээс нь тод ойлгогдож байсан. “Та бүхэн маань дэмжээрэй. Сэтгүүлчдээсээ гуйж байна. Одоо л та нарын дэмжлэг надад хэрэгтэй байна. Шударга ёсны төлөө одоо л сэтгүүлчид минь хамтдаа босцгооё. Хурц үзгээ барьцгааж, оюун ухаанаа хөдөлгөцгөөе. Надад та бүхэндээ өгөх мөнгө алга аа, үнэндээ. Энэ бүхнийг та нар маань бүгдээрээ мэдэрч байгаа байх гэж бодож байна” гэж тэрбээр шулуухан хэлсэн.  

Үнэнийг хэлэхэд, сүүлийн үед олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр илт захиалгатай мэдээллүүд урсаж байгаа нь хэний ч нүдэнд ил байгаа. Үнэнийг дэнслэхийн оронд бодит байдлыг мушгин гуйвуулсан, бодит байдлыг мэдээллэхийн оронд үнэнийг мушгин гуйвуулсан захиалгат бичвэрүүд хөвөрч байгааг хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид, олон нийт бүгд харж байгаа. Үүний цаана худалдагдсан сэтгүүл зүй байх вий гэсэн санааг “Та нарт өгөх мөнгө алга” гэсэн үгээрээ тайлбарласан. Мэдээлэл хийсний дараахан мөн л энэ үгээр гуйвуулж, маргаан мэтгэлцээн өрнөчихсөн явж байна. Үнэн хэрэгтээ энэ үгний цаана мөнгөөр худалдагдсан, шударга бус явдлыг дэврүүлсэн, эсвэл үнэнийг мушгин гуйвуулсан мэдээлэл явж байгааг харж, эмзэглэсэн сэтгэгдлээ хэвлэл мэдээллийн хэрэгслийн эздэд хандаж илэрхийлсэн гэдэг төвөггүй ойлгогдохоор байгаа юм. Гэхдээ Ерөнхий сайд сэтгүүлчдийг зандраагүй, загнаагүй. Харин ямар нэгэн байдлаар мөнгө өгч, захиалж мэдээлэл бичүүлж чадахгүй ээ гэсэн санаагаа хоёргүй утгаар илэрхийлсэн хэрэг.

Эрх баригч намын дарга сэтгүүлчдээс ингэж тусламж гуйж байсан анхны тохиолдол энэ. Тийм ч учраас түүний хэлсэн үгэнд сэтгүүлчид анхаарлаа дээд зэргээр хандуулж, маргаан мэтгэлцээн ч дагуулж байна. Ардчилсан нийгмийн үнэт зүйл болсон чөлөөт хэвлэлийг хамгаалах үүрэг сэтгүүлчдэд ногддог. Энэ үүргээ биелүүлэх хүсэлтийг Ерөнхий сайд тавьж буй нь ховор содон тохиолдол юм. 


 

Х.Доржпалам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 33 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (66.181.177.17) 2018 оны 11 сарын 26

tegeed bayachuudad avahgui geed baihad av geed mungu ugdug hun engiin negend yuchgui bolj jujugleh.

0  |  0
Zochin(66.181.179.192) 2018 оны 11 сарын 25

Сэтгүүлч нараа ухаантай байгаарай. Ард түмэндээ гай битгий авчирээрэй.

0  |  0
irgen(122.201.21.165) 2018 оны 11 сарын 25

Tiin shuu.Hurelsuh hen bh ni hamaagui, zorigtoigoor ene buh bulhai noog tasalj, shudarga uneniig bii bolgohiin tuluu yavaa uchraas demjine ee

0  |  0
Иргэн(139.5.219.16) 2018 оны 11 сарын 25

Ямартай ч МАНАН-гийн улс төрийн муудаж өмхийрсөн цөөрөм цалгианд орж байна. Одоо лагийг шүүж гаргаж хаяад шинэ цэнгэг усаар дүүргэцгээе.Хүрэлсүх хэн байх нь хамаагүй,үүнийг зориглоод эхлүүлж байгаагаараа гавъяатай.

0  |  0
Иргэн(66.181.180.65) 2018 оны 11 сарын 25

Энэ нэг худлаа сүржигнэсэн хамхуул шиг нөхрийг дагаж босдог хэн баыдаг юм. Ерөхий сайд нар огцорч л байдаг хэвийн үзэгдэл ш дээ

0  |  0
Иргэн(66.181.180.65) 2018 оны 11 сарын 25

2010 онд миний намыг байхгүй болгосон дурак өол энэ Хүрэлсүх?! Намаа нэхэж баына?! Энэ МАН бол зүгээр л нэг шинэ нам ш дээ

0  |  0
Би(122.201.22.204) 2018 оны 11 сарын 25

Х.Дож палам гуай та еерее менгеер бичдэг юм уу? Таныг цаадах чинь мегеер бичдэг гэж доромжлоод байна шуу дээ Та тэгэхэд бегсийг нь долоогод байгаа юм биш уу!еревделтей ч улсууд юм даа

0  |  0
Би(122.201.22.204) 2018 оны 11 сарын 25

”Над та нарт ех менге алга” гэдэг инь сэтгуулчдийг та нарыг доромжилж байна шуу дээ Та нар ойлгооч

0  |  0
иргэн(202.9.43.221) 2018 оны 11 сарын 25

Төрөөр бүү наадаарай.Ард түмэн тоглоом биш.М.Энхболдыг огцруулахыг дэмжихгүй бна.Улс орон минь амар амгалан байг.Хэрүүл хэл амаар юу хийхэв.Оногдсон ажлаадаа үнэнч зүтгэ.

0  |  0
Mongol(93.132.125.237) 2018 оны 11 сарын 24

Mongol tur maani bur argaa barj archaagaa aldaj guitsjee. Iim baidald hurgesen humuus, gadna dotnyn nuluulultei 4 deh zasaglalynhan temtseh heregtei. Gehdee NAM-uud, tednii archaagaa aldsan darga naryg demlih bish tsoo shine jinhene tur shig tur tsogtsloohyn tuluu temtsel heregtei.Yas bulaalsan nohod shig ene uls turchdiin hen ni ch hereggui. Bugdeeree hudalch, luivarchid, gadnyhnyg sohroor shutegchid bolson baigaag bugdeeree hartsgaaj baigaa biz dee. Shine turiin tuluu. Mongol ulsyn tsog hiimoriig sergeen badraahyn tuluu ta buhnii uzeg huts, ug chini unen, uils chini shudraga baih boltugai.

0  |  0
Mongol(93.132.125.237) 2018 оны 11 сарын 24

Mongol tur maani bur argaa barj archaagaa aldaj guitsjee. Iim baidald hurgesen humuus, gadna dotny n huluulultei 4 deh zasaglalynhan temtseh heregtei. Gehdee NAM-uud, tednii archaagaa aldsan darga naryg bish, tsoo shine, jinhene tur shig tur tsogtsloohyn tuluu temtsel heregtei. Yas bulaalsan nohod shig ene uls turchdiin hen ni ch hereggui. Bugdeeree hudalch, luivarchid, gadnyhnyg sohroor shutegchid bolson baigaag bugdeeree hartsgaaj baigaa biz dee. Shine turiin tuluu. Mongol ulsyn tsog hiimoriig sergeen badraahyn tuluu ta buhnii uzeg huts, ug chini unen, uils chini shudraga baih boltugai.

0  |  0
Mongol(93.132.125.237) 2018 оны 11 сарын 24

Mongol tur maani bur argaa barj archaagaa aldaj guitsjee. Iim baidald hurgesen humuus, gadna dotny n huluulultei 4 deh zasaglalynhan temtseh heregtei. Gehdee anmuu, tednii archaagaa aldsan darga naryg bish, tsoo shine, jinhene tur shig tur tsogtsloohyn tuluu temtsel heregtei. Yas bulaalsan nohod shig ene uls turchdiin hen ni ch hereggui. Bugdeeree hudalch, luivarchid, gadnyhnyg sohroor shutegchid bolson baigaag bugdeeree hartsgaaj baigaa biz dee. Shine turiin tuluu. Mongol ulsyn tsog hiimoriig sergeen badraahyn tuluu ta buhnii uzeg huts, ug chini unen, uils chini shudraga baih boltugai.

0  |  0
иргэн(202.179.24.58) 2018 оны 11 сарын 24

Дэмжинээ яадаг юм Дэмжинэ

0  |  0
Сүлд(202.126.89.171) 2018 оны 11 сарын 24

Аймхай сүрданзан чицга нь гоожлоо Залуус минь ийм хүнээс хол бай Асуудалд оронгуут чинь хаяад зугтана наадах чинь

0  |  0
Зочин(202.126.89.240) 2018 оны 11 сарын 24

Энэ бүтэхгүй ээ Худлаа шударга цайралаад тийм л юм бол өөрөөсөө эхэл намаа тараа сайдаа өгчихөөд намтай тэмц цаашлаад шударга ёс ярьж байгаа бол түүнийхээ төлөө яв.

0  |  0
нэг толгойтой могой(112.72.11.110) 2018 оны 11 сарын 24

манан г төрүүлсэн тогтолцоог сөнөөцгөөе засгийн эрхийг ард түмний гарт

0  |  0
иргэн (202.179.24.108) 2018 оны 11 сарын 24

Ерөнхий сайд Хүрэлсүхийг Дэмжиж байна өө Миеэ Огцорох хэрэгтэй одоо хангалттай

0  |  0
zochin (139.5.219.172) 2018 оны 11 сарын 24

ТВ9-ийн Билгээ бол яг худалдагдсан. Энэ засгийн үед л төрийн албан хаагч нэгийгээ алаад, шатахууны үнэ, долларын ханш өсөөд, гадаадын тагнуул хүн хулгайлаад, ЕС нь мотоциклаар зугаалж, эрхлээд, цахилгаан улс даяраа тасраад, ЖДҮСангийн мөнгийг авилгалаар тараагаа биздээ. Тэгээд одоо муу болгоныг би мэдэхгүй байна гээд байх юм. Сарангэрэл нь Эрүүл мэндийг дэмжих сангийн мөнгөөр хаалтын гэрээ байгуулж, сэтгүүлчдэд iPhone7 тараасан болохоор сэтгүүлчид үзгээ бариад туслаад байгаа байх л даа

0  |  0
зочин(202.179.31.109) 2018 оны 11 сарын 24

ТВ9 лав мөнгөөр тэр 2 баагийг харахгүй юу монгол коммент нэртэй

0  |  0
Зочин(66.181.160.7) 2018 оны 11 сарын 24

Ингэж л дээрээс шударга ёсыг эхлүүлж эхлэвэл ард түмэн шударга байж чадна Үнэн л бол тэмцэх хэрэгтэй дэмжиж байна.

0  |  0
Зочин(150.129.141.185) 2018 оны 11 сарын 24

МАН АН сөнөж байж монголд шударга ёс тогтоно.

0  |  0
Иргэн(103.212.116.22) 2018 оны 11 сарын 24

Бага баньд Очирбат Баяр Элбэгдорж Бадамжунай Н,Энхбаяр Энхсайхан нараас эхлэлтэй шүү монголын ард түмэн бүгд харж байгаа

0  |  0
Бат(202.9.43.18) 2018 оны 11 сарын 24

Үндсэн хуулиндаа ёрөнхийлөгчийн засаглалтай болох эсвэл параламентаа 2 танхимтай болгож төрдөө хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо

0  |  0
Иргэн(202.126.89.76) 2018 оны 11 сарын 24

Хүрэлсүх үнэнд гүйцэгдэж аргаа барж буй нь ьүүний ярьж байгаа болон ил далд хийж буй үйлдлүүдээс нь харагдаж байна?! М.Энхболд дарга бол хэн хүнтэй найзалдагч чам шиг хулгайчтай бол найүалдаггүй хүн?! Харин чи аврал эрж гуйж гувшиж явсан бол үнэн байх?! Тэр их хүнтэй өөрийгөө бүү жиш?! 69-н тэрбумыг чи өөрөө бодитой бус гэлээ?! Гадар зарсан гэлээ?! Зарсан гээд байгахр нь хэн нэгэн ачаад явсихаагүй биздээ?! Зарсан гэхээсэн хууль журмын дагуу олгосон гэвэл үнэнд ойртох байхаа?! Хүрэвмүхэа!! Хот хөгжснийг тэгвэл худаллаад авчихсан гэлдээ чи?! Хүрэлмүхтэнгүүдээ?! Төтөөс заЛж биднийг амараа?”

0  |  0
Иргэн(202.126.89.76) 2018 оны 11 сарын 24

Хүрэлсүх үнэнд гүйцэгдэж аргаа барж буй нь ьүүний ярьж байгаа болон ил далд хийж буй үйлдлүүдээс нь харагдаж байна?! М.Энхболд дарга бол хэн хүнтэй найзалдагч чам шиг хулгайчтай бол найүалдаггүй хүн?! Харин чи аврал эрж гуйж гувшиж явсан бол үнэн байх?! Тэр их хүнтэй өөрийгөө бүү жиш?! 69-н тэрбумыг чи өөрөө бодитой бус гэлээ?! Гадар зарсан гэлээ?! Зарсан гээд байгахр нь хэн нэгэн ачаад явсихаагүй биздээ?! Зарсан гэхээсэн хууль журмын дагуу олгосон гэвэл үнэнд ойртох байхаа?! Хүрэвмүхэа!! Хот хөгжснийг тэгвэл худаллаад авчихсан гэлдээ чи?! Хүрэлмүхтэнгүүдээ?! Төтөөс заЛж биднийг амараа?”

0  |  0
zochin(222.159.216.51) 2018 оны 11 сарын 24

27 jil MAHAH huvurluu turiig tur bish yarvaa metiin yumnuud us honzongiin talbar bolohig harlaa odoo tseverleh bolson Hurelsuh said negent ene ajlig ehluulsen etssiig ni harah l uldlee, shudarga yos yalah boltugai erunhii saidin helsen ugend todorhoi bnaa ene ujgirsan turiin luivarchdaas salahad erh medel hureltsehgui bna gej ard tumen demjinee uls turiin yalzralig odool ustgah tsag ni bolson,haynyarvaag dagaldsan utsan huuheldeinuud munch jijig tarhitaigaa haruulj bnadaa

0  |  0
Эрка(122.201.21.88) 2018 оны 11 сарын 24

сэтгүүлч нар чини мөнгөөр ажиллдаг юм уу уг н та мөнгөтэй ш дэээ

0  |  0
Зочин(122.201.21.88) 2018 оны 11 сарын 24

сэтгүүл ч нар чини мөнгөөр ажиллдаг юм биз дээ

0  |  0
Эрдэнэ (122.201.21.88) 2018 оны 11 сарын 24

сэтгүүлч нарыг турхирч байна би мөнгөгүй гэх шиг юу солиороод банйнааа

0  |  0
Зочин(203.91.117.8) 2018 оны 11 сарын 24

Сэтгүүлчид минь жинхэнэ дөрөвдэх засаглал болохоо харуулж дэмжээрэй. бидэнд одоогоор өөр зам алга

0  |  0
Зочин(203.91.117.8) 2018 оны 11 сарын 24

Бүрэн дэмжиж байна. Зоригтой тууштай тэмцээрэй, Мананг сарниулахад өөр арга алга. үүний дараа С Баяр, Баярцогт, Зоригт,Сайханбалаг, далан худалч Элбэгээ нарыг шудрагаар шүүх хэрэгтэй.

0  |  0
n(103.229.121.150) 2018 оны 11 сарын 23

demjij baina mongol hun bur demjih baihaa odoo arai dendlee

0  |  0
Дэмжиж байна(150.129.141.83) 2018 оны 11 сарын 23

Шударга ёсны гал дүрэлзэх болтугай. Монгол төр ариусах болтугай.

0  |  0
Top