“ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу манай улсад айлчлахдаа зэвсэг, танк өгсөн. Тэр зэвсгээр яах гэж байгаа юм” хэмээн УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэлсэн. Төрийн өндөр албан тушаалтаны, чуулганы танхимд хэлсэн уг мэдээллийг "үнэн" гэж хүлээн авсан олон нийт улс төрд өрнөөд буй үйл явдал, тэмцэл нь нийгмийн эмх замбараагүй байдал, бослого, үймээнд хүргэх вий гэсэн болгоомжлол ч бий болоод байна.
Тэгвэл энэхүү мэдээлэл нь үндэслэлгүй, ташаа болох талаарх тайлбар бичгийг Зэвсэгт хүчний жанжин штабаас /ЗХЖШ/ өчигдөр гаргасан байна. ЗХЖШ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат УИХ-ын дарга М.Энхболдод хаягласан уг тайлбарт,
“...Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын урилгаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу нь манай улсад албан ёсны айлчлал хийсэн. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу Монгол Улсад ирээд байлдааны техник, зэвсэглэл өгөөгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.
Албан ёсны айлчлалын хүрээнд нисэх онгоц, нисдэг тэрэгний газрын үйлчилгээний зориулалттай тусгай тоноглолтой автотехникийг хүлээлгэн өгсөн болно.
УИХ-ын дэд даргын хэлсэн үг нь хоёр орны эвсэгт хүчний болон бусад улсын зэвсэгт хүчинтэй тогтоосон харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байна. Иймд УИХ-ын чуулган дээр залруулга хийж өгөхийг хүсэж, илтгэе” гэжээ.

Манай улс УИХ-ын гишүүн нь хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй хуультай. Өөрсдөдөө зориулж баталсан уг хуулиараа түрий барьж төрийн түшээд маань нийгмийг айдаст автуулсан буруу, ташаа мэдээлэл санаатай болон санамсаргүй байдлаар тараагаад байж болохгүй байлтай. Тэр тусмаа зэвсэгт тэмцэл гэдэг тоглоом биш. Дэлхий дахинд дайн самууны улмаас сүйрч байгаа улс гүрний жишээ олон байна.
Улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлаас улбаалан иргэд үзэл бодлоо илэрхийлж жагсаал цуглаан зохион байгуулах нь олширсон. Жагсаал цуглаан гэдэг нь өөрөө ардчиллын нэг хэлбэр байдаг. Гэтэл танк, зэвсэг нөөцөлж байна гэсэн мэдээлэл нь нийгэмд ямар түшүүртэй тархаж байгааг бодууштай. Иргэд чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэх боломжгүйд хүрэх нь гэсэн айдаст автаж байна.
Саяхан гэхэд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өөрийн зөвлөх Т.Зөнбилэгийг "улс төрийн зорилготой халдлагад өртсөн" гэх агуулгатай мэдээллийг Төрийн ордонд сэтгүүлчид цуглуулж байгаад өгсөн. Мөн л адил төрийн өндөр албан тушаалтан өгсөн мэдээлэл учир олон нийт бухимдан зэвүүцэх, болгоомжлох хандлагаар хүлээж авсан. Гэтэл маргааш нь Цагдаагийн байгууллагаас болсон үйл явдал нь Ж.Мөнхбат гишүүний ярьсан шиг "танихгүй хүмүүст зодуулсан халдлага" биш байсан бөгөөд өөрийн үеэлтэйгээ маргалдаж, муудалцсаны улмаас ундааны саванд цохиулж бэртсэн болохыг мэдэгдсэн юм. Энэ мэт олон нийтэд хандаж хэлж байгаа, мөн олон нийтэд цацагдах боломжтой мэдээлэлдээ ул суурьтай, анхааралтай хандахыг улс төрийн өндөр албан тушаалтнууд, тэр тусмаа УИХ-ын нийт гишүүдэд уламжилж байна.
М.Бүүвэй
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 20 )
Хятад царайлсан тэр түшээ ямар хариуцлагагүй үг унагааж байнаа. Тэр танкаар ард түмнээ няцалж алаад хаяна гэсэн үг үү?Хүрэлсүх сайд тэр танкийг жолоодоод үгэндээ орохгүй байгаа Миеэ Хаян мэтийн эсэргүүнүүдээ дайрч алах юм уу?Алаад өгөөчээ лаларуудыг
Өгсөн яадаг юм тэр хятад царайтай ИХ гишүүн Энхамгалан гэгч нөхөд Монголын ЗХ аль болох зэвсэггүй чадамжгүй байлгах санаа байгаа юм уу ЖДХ сангийн хулгайч нар өөр ямар мөнгө хулгайлсан бол уу бүгдийн тараах хэрэгтэй
КАНСИ-ЭНХ-АМГАЛАН
Хамрын доор хагархайтай нь Энхамгалан,Мөнхбат 1 биш. Өөрсдийгөө бусдын анхааралын төвд байлгах гэсэн аргаа барсан үйлдэл. Та нарын нэр хүнд ч шал хавьд байгаагаа мэдэх үү.
Хахаха. Манайд дайн хийхгүй ч авилгачдаа устгачих хэмжээний зэвсэг хангалттай бий.
Enh Amgalan tegj hudlaa hellee gjuu. Yoo KOMMUNISTUUDIIG TSAAZAL
Enh Amgalan tegj hudlaa hellee gjuu. Yoo KOMMUNISTUUDIIG TSAAZAL
enhamgalangiin huvid medeeleld oir bolohoor unen baih oo.harin munhbatiin huvid sain nyagtlahgui turgedjee..
эргүүлэн татах бүрэн үндэслэлтэй шалтгаан боллоо. Итгэл үзүүлэх санал асуулга, эсвэл хүчээр гишүүнээс нь буулгах ямар хууль зүйн гаргалгаа байна вэ.
энэ болчимгүй мэдээлэл хийдэг нөхдүүдэд хариуцлага тооцоо, ард түмнийг юунд турхираад байгаа юм бэ нусан таглаануудаа ...тогтолцошогоо өөрчилбөл дураараа дургидаг гишүүдэд л хазаар болохоос жирийн хүмүүст сайнаар нөлөөлнө шдээ.албан тушаалын төлөө үхээд дайтах нээ.элдэв юм болвол дээрх нөхдүүд шу уд харх царайлна даа муу гөлөгнүүд .
eNHAMGALAN GEJ UNEN T1 NOHOR BNAAA
eNHAMGALAN GEJ UNEN T1 NOHOR BNAAA
МОНГОЛЫН ЗЭВСЭГТ ХҮЧИН АРМИ НЬ танкгүй зэвсэггүй байх ёстой ГЭЖ ҮЗДЭГ энхамгаланг УИХ Гишүүнээс буцааж ТАТАХЫГ сонгогч ИРГЭДЭЭС НЬ ХҮСЧ БАЙНА энэ ҮГ НЬ монгол УЛСЫН гадаад харилцаанд МАШ ТОМ ХОХИРОЛ УЧРУУЛЛАА
Ийм сонин хужаа хүн их хуралд бас байдаг юм уу
Хэнд нь ч итгэх арга алга. Ард түмэн айж байна. Том албан тушаалтайд нь илүү итгэх байх даа
Энэмуу хужаа mcs-нх нь эрх ашиг хөндөгдөхөөр мөн ч том худлаа хуцлаадаа. Улс орон ард түмний эрх ашгаас компанийнхаа эрх ашгийг дээгүүр тавьж байгаа хужааг нэн даруй эргүүлэн таи
Энхамгаланг нилээд буйр суурьтай гэж хүндэтгэж байлаа .Гэтэл ийм бодлоггүй мэдээлэл хийж олон түмэнд нөлөөлж байгаа нь бас л уль сууртай юманд хандаж чадахгүй байгааг харуулж байна.Ийм мэдэгдэл хийсэндээ олон түмнээс уучилал гуйх эр зориг байна уу үгүй юу гэдгийг харах үлдэж байна.Уучилал гуйхийг хүсье.
enhamgalan bandi odjargaliig booviig hohoj yavdag ats shd