Муу эр дайнд хөөрнө гэгчээр зарим нэг нь парламентын систем анхнаасаа буруу байсныг сурталдан, Төрийн шагналтай түүхч нь хүртэл Ерөнхийлөгчийн засаглал л Монголыг аварна гэж сурталдах болов. Ардчилсан гэх тодотголтой хувьсгалын хамгийн том ололт нь парламентын засаглал байсан юм. Хуучин социалист лагерийн орнууд бүгд хагас ерөнхийлөгчийн засаглалыг сонгож байхад бид хоёр том гүрний дунд парламентын засаглалыг сонгож, сонгодог ардчиллыг хөгжүүлэхийг хичээж ирсэн. Үүний том илрэл нь 2012 онд Ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын бага хурлыг зохион байгуулж Мьянмар, Лаос, Киргиз зэрэг улс Монголын ардчиллаас суралцахаа мэдэгдэж байлаа. Угтаа ардчилал, парламентат ёс байгаа болохоор л ЖДҮ гэдэг дуулиан гарч, эрх мэдлийн гинжин хэлхээг тасар татах ажиллагаа эхэлж байгаа юм. Хэрэв ийм явдал үгүйсэн бол Туркмен шиг алтан туухай өргөсөн Ерөнхийлөгчөө хараад алга нижигнүүлцгээх байлаа.
2017 оны сонгуулийн үр дүнгээр Ардчилсан намаас нэр дэвшсэн Х.Баттулга Ерөнхийлөгчийн суудалд заларсан. Өмнөх Ерөнхийлөгчдөөсөө ялгаатай нь боловсролын хувьд нимгэн, спорт хөөсөн нэгэн. “Женко” гэдгээрээ танигдсан түүнийг хөрш орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бөх, бизнесмен гэдгээр нь онцлон тайлбарлаж байв. Улс төрийн шинжээчид гадаад бодлого болон дотоодын улс төрийн адармаатай цаг үед Ерөнхийлөгч болсон гэж тодорхойлсон. Үнэхээр ч амаргүй цаг үе тохиож байна. Эрх баригчид дотроо хоёр хуваагдан идсэн, идээгүйгээр хуваагдаж байхад эв нэгдлийг илэрхийлэн хэлэлцээрийн ширээний ард суух нь уу гэтэл тэгсэнгүй. Парламентыг тарах ёстой гэж мэдэгдэн улс төрийн галыг улам өрдөж орхив. Олонд танигдсан өнөөх технологиороо Ерөнхийлөгчийн засаглалыг сурталдсаар байна. Тэмцэж, золин байж олж авсан парламентын ардчиллыг эрх мэдэл, сандал суудлын төлөөх хямдхан хэрүүлээс болж солих гэж үү?
Эрх мэдэл нэг хүний гарт төвлөрвөл чухам юунд хүрдгийг Туркмен, Узбек, Венесуэл, Боливи улсын жишээ бэлхнээ харуулна. 1990-ээд оны эхээр газрын тосны асар их баялагтай гэгдэж, Бразилийн урд хөгжлөөрөө бичигдэж байсан Венесуэль улсыг барууны орнууд анхааралтай ажиглаж, дипломат харилцаа тогтоохыг эрмэлзэх болов. Угтаа АНУ-ын 10-аад компани Венесуэльтэй газрын тосны салбарт хамтран ажиллахаар гэрээгээ үзэглэж байсан цаг. Гэтэл Боливарын хөдөлгөөн гэгчийг Уга Чавес сурталдан, улс орон нь ёроол руугаа чулуу мэт живж, гаднынхантай хувааж цөлмөж байгааг шүлсээ үсчүүлэн сурталдах болов.
Уго Чавес ердөө хоёрхон жилийн дотор ард иргэдийн итгэлийг соронзон мэт татаж, Ерөнхийлөгчийн суудалд 90 гаруй хувийн саналаар суусан юм. Эрх мэдлийн үзүүрийг атгасан Чавес улсаа коммунист чиг баримжаатай болгож, гаднын компаниудыг хөөн гаргаж, газрын тосны үйлдвэрийг математикийн багшийн гарт шилжүүлэв. Чухамдаа энэ цагаас Венесуэлийн чөлөөт уналт эхэлсэн юм. Хэрэв газрын тосны тэр их баялгаа зөв хуваарилж, эдийн засгийн нээлттэй бодлого баримталж байсан бол энэ улс Катарыг хөгжлөөрөө хол хаяж, Дэлхийн 10 дахь томоохон эдийн засаг болох боломж байлаа. Энэ бол Харвардын эдийн засгийн их сургуулийн дүгнэлт юм шүү.
Хоёр их гүрний дунд байдаг, асар том газар нутагтай атлаа хүн амын хувьд дэндүү жижиг, сийрэг, нягтрах боломжгүй, боловсруулах, хүнд үйлдвэр хөгжөөгүй Монгол Улсад Ерөнхийлөгчийн засаглал тус болох эсэх нь эргэлзээтэй.
Ардчилсан замыг сонгоод удаагүй, гэсэн атлаа байгалийн асар их баялагтай гэгдэх энэ улсын жолоо нэг хүний гарт очвол “Босоо хөх Монгол”-ын айдаг зүйл хормын дотор бодит байдал болоход бүр л амархан болно. Хэрэв Ерөнхийлөгчийн засаглал нь аврал гэж харж байгаа бол хагас Ерөнхийлөгчийн засаглалтай Хойд Африкийн орнууд хөгжих байлаа. Казахаас бусад Узбекистан, Тажикистан, Туркмен тэргүүтэй стан-ууд ч хөгжлөөрөө цойлон дүүлэх байлаа. Ардчиллыг Азийн тулганд асааж, жишээ болон яригддаг Монгол Улс ардчиллын галыг унтраах ёсгүй.
Б.АЗАА
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 20 )
Ерөнхийлөгчийн засаглалтай болвол 20 30жил улсаас хулгай хийсэн улсуудад их халгайтай болох болно
76 дарангуйлагчтай байснаас нэг дарангуйлагчтай байсан нь ард түмэнд, улсын хөгжилд хэрэгтэй. Ардчилал нэрээр хаацайлж, амеркийн заавраар 76 дарангуйлагчтай явж, монгол улс, ард түмэн нь үзээгүй муугаа үзлээ. одоо болоо, энэ 76 луйварчдаас ИЧДЭГГҮЙ ХУРЛААС салах цаг болжээ.
UNDESNII BAATAR TSOONHIIN TOLOO BUS OLONHIIN TOLOO BAIDAG
YUM BOLGONIIG NEG HUND DAATGAH N OROOSGOL
TSOON HESEG NOHDIIN HUIVALDAANAAS BOLJ MAJORITAR SISTEMEER 2012 ONI SONGUUL YAVSAN
uzeed aldwal yasiin olon yumnuudad udirduulj baisnaas boloxgui bol nuxchixna biz
Манайд 2 танхимтай парламентын засаглал яг тохирно шүү
Монгол улс хэзээ ч ерөнхийлөгчийн засаглалтай болохгүй. Төрийн систем нь гажуудсан энэ нөхцөлд ард олон төрийн эрхээ өмчилж эдлэх хэрэгтэй. Намын нэрийн дор хувь заяагаа даатгаж суухаар жинхэнэ эх орончдыг олж төрийг түшилцүүлэх шаардлагатай. ЭХ ОРОН ТАНЫГ ДУУДАЖ БАЙНА АЯН ӨРНҮҮЛЖ УЛС ОРНОО ТӨВХНҮҮЛЭХ ЭРДЭМТЭН МЭРГЭД, ЧАДВАРЛАГ ЛИДЕРҮҮДЭЭ ОЛЖ ЦУГЛУУЛЖ СОНГОХ ЦАГ НЬ БОЛСОН. ЭНЭ 2 НАМ ХЭЗЭЭ Ч УЛС ЭХ ОРОН, АРД ТҮМНЭЭ ӨӨДЛҮҮЛЖ ЧАДААГҮЙ, ЧАДАХ Ч ҮГҮЙ Г ХЭЗЭЭ Ч БИТГИЙ МАРТ.
Өвөг дээдэс минь цангасан үхэрт худгийн усыг бүү үзүүл гэж хэлдэг нь юутай үнэн байв.Юугаа ч мэдэхгүй ёс суртахуунгүй өөрийн гэсэн үзэл бодолгүй жинхэнэ аймшигт цангасан үхрүүдийг дээш нь гаргаснаас монгол улсаа жинхэнэ утгаар нь самарч эхэллээ.Мөнгөний араас алалдан тэмцэлдэж улайм цайм хэргүүдийг тэд үйлдэж эхэллээ.Хүчин хийв хүн алав халдашгүй эрх гэдгээрээ гул барин жинхэнэ дөвчигнөж байна .Нэгэн сургууль цэцэрлэг барьчихаад л БСШУ ны сайдтайгаа үгсэн хуйвалдаж татвар төлөгчдийн мөнгөөр улсад өндөр үнээр шахаж байх жишээтэй.Ханаж цаддагүй эдгээр хувалзнуудын хязгааргүй тансаглал дуусаасай
лав л Монгол улсад Парламентийн засаглал Худлаа юм байна гэдгийг МАН АН-уудын ээлжлэн Төр барьсан Он жилүүд харууллаа шүү дээ Улс орны Эдийн засаг Ард иргэдийн амьжиргаа доройтсон уу гэхээс огт тийм биш харин ч УИХ-ын Гишүүд нэртэй Мафийн зохион байгуулалтанд орсон Гэмт бүлэглэл цэцэглэн хөгжиж Улс орноо цөлмөж байна шүү дээ Парламентийн засаглал яавч зохихгүй гэдэг нь ойлгомжтой болсон зүйл
Tуркмен улс ДНБ сүүлийн 10 жилд тасралтгүй өссөн. Гадаадын хөрөнгө оруулалтыг соронз мэт татаж байгаа ба Бүх Хятадыг хийгээр хангаж байгаагаараа ОХУ-ард бичигдэнэ. Ерөнхийлөгчийн алтан штанги нь зүгээр шоу биш үнэхээр чадаж байгаа учраас тэгсэн гэж бодож байна. Цагаан гантиг бүхий гудамжаар явахад цамц гутал үл хиртэх, аюулгүй тайван баян хот болохыгта очиж үзээгүй учраас мэдэхгүй илүү бурж дээ.
Harin l dee
Harin l dee
МАН АН сөнөж байж монголд шударга ёс тогтоно.
тэгээд Парламентийн засаглалтай өдийн олон жил яваад Бид сайн сайхан зүйл юунд хүрэв Юунд хүрээгүй хийсэн хоосон Ардчилал Хүний эрх Эрх чөлөө гэж ярилаа Парламентад Зохион байгуулалттай Гэмт хэргийн АН МАН гэсэн Бүлгүүд бий болж тэд л Баяжиж хөлжиж Хөгжиж байна шүү дээ Бүлэг дээрэмчидтэй Тэмцэх гэж ядаж байснаас Ганц Хулгайчид хариуцлага яривал арай амар байх болно