Өнөөдөр Засгийн газар болон хотын даргыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 27

 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүн 2018.11.19-ний өдөр Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан билээ. Хуулийн дагуу Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барьсан тохиолдолд долоо хоногийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, 14 хоногт багтаан УИХ-ын чуулганаар хэлэлцэх учиртай байдаг. Энэ дагуу УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2018.11.27/ хуралдана.

Байнгын хорооны хуралдааныг өнгөрөгч баасан гарагт зарласан ч ирц бүрдээгүйн улмаас ийнхүү өнөөдөр хуралдах тов гараад байна.

Мөн өнөөдөр НИТХ-аар МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг даргад хариуцлага тооцох санал ирүүлснийг хэлэлцэнэ. Уг асуудлыг хэлэлцэхээр НИТХ-ын ээлжит бус V хуралдааныг өнгөрөгч баасан гарагт /2018.11.23/ зарлаад байсан ч НИТХ дахь МАН болон АН-ын бүлгийн гишүүд ээлжлэн завсарлага авснаар ийнхүү хэлэлцэхээр болсон юм.

М.БҮҮВЭЙ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чонын гөлөг байна (103.10.21.105)  2025 оны 03 сарын 13

Сүх бол зүгээр л сүржин эр Өөр юу ч байхгүй ац......Зайлаа

1  |  0
Иргэн (203.91.119.90)  2025 оны 03 сарын 13

Нийслэлд СБатболдыг нь үлдээх хэрэгтэй?! Харин хүрэлсүхийг үтэр түргэн огцруулах хэрэгтэй?!

1  |  0
чтьтмрр (49.0.147.33)  2025 оны 03 сарын 13

засгийн газрыг ард түмэн хамгаална харин наад энхболд тэргүүтэй хулгайч нарыг ерөнхий сайд барьж хорьж байгаад хэргээ хүлээ тэлнэ шүү ардын намын харийн хулгайчдаас салга

1  |  0
Top