УИХ-ын 71 гишүүн ирцээ бүртгүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 27

 

УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны өнөөдрийн /2018.11.27/ хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх товтой байгаа. Тус хуралдааныг өнгөрөгч баасан гарагт /2018.11.23/ зарлаад байсан ч ирц бүрдээгүйн улмаас хойшлоод байсан юм.

Харин УИХ-ын Тамгын газраас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр УИХ-ын 71 гишүүн ирцээ бүртгүүлжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Батнасан Орхон аймагт томилолттой ажиллаж байгаа бол Ц.Гарамжав гишүүн чөлөөтэй, Г.Мөнхцэцэг, Д.Мурат нар өвчтэй гэж мэдүүлжээ.

Тэгэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны ирц бүрдэхгүй байх магадлал үгүй болж таарах нь.УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Ж.Батзандан, С.Бямбацогт, Б.Жавхлан, Г.Занданшатар, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Б.Наранхүү, Л.Оюун-Эрдэнэ, О.Содбилэг, Д.Сумъяабазар, Д.Тогтохсүрэн, Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, Н.Энхболд, М.Энхболд, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат нарын 19 гишүүн харьяалагддаг юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зориг(64.119.17.155) 2025 оны 03 сарын 13

Төрийн байгууллагын байнгын хороог М.Энхболд атгадаг. Иймд гарах шийдвэр нь тодорхой. Хүрэлсүх сайдыг УИХ-ын олонхи эсвэл ард түмний эсрэгүүцлийн хөдөлгөөн 2 л огцруулахгүй байх боломжтой.

1  |  0
зочин(203.91.118.247) 2025 оны 03 сарын 13

60 тэрбумынханыг зайлуулах цаг ойрхон байна шүү, Монгол улс урагшлан хөгжих цаг ирэхнээ, Жирийн иргэд бид үр хүүхдүүдээ мөнгө төгрөг төлөхгүйгээр төрийн албанд оруулдаг цаг 60 тэрбумынханыг зайлуулсаны дараа ирэх юм шүү, ,Миеэ, Су.Батболд ..... тэргүүтэй............

1  |  0
ИРГЭН (182.160.32.253) 2025 оны 03 сарын 13

зөв. 60 тэрбумынхан АН-ы хужаа нар монголчуудыг ялаарай. Монголчууд ялагдаарай.

1  |  0
Үнэн(103.9.89.18) 2025 оны 03 сарын 13

10 гишүүний саналаар огцрох юм байна.

1  |  0
иргэн(202.9.43.59) 2025 оны 03 сарын 13

Зөв. Бүгд л ард түмний төлөөлөл учраас хуралдаа оролцох ёстой. Сонгочид энэ цаг үед элдэв бойкот хийхгүйгээр хуралдаа оролцож асуудалд улс төрчийн ноён нуруутай хандаж асуудлыг шийдээсэй л гэж харж байгаа.

1  |  0
Иргэн(203.91.119.90) 2025 оны 03 сарын 13

Ирц сайн байгаам байна?! Хуралд оролцохгүй гишүүд хэлсэндээ байгаарай?! Хуралд саад бололгүй овилгогүй ЖДҮ-чин ЗГ-аа огцруулаарай?! Шудрага жулагтай байьал ард түмэн бид баярлах болно?! ЗГ огцрох нь муу үр дагавар дагуулдаггүй харинч сайжирдаг юмаа?!

1  |  0
Top