АН-ынхан Их хурлаа ирэх сарын 5-нд товложээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 27

 

Ардчилсан намын удирдлагууд намынхаа Их хурлыг ирэх арванхоёрдугаар сарын 5-нд хуралдуулах шийдвэр гаргажээ. Тэд энэ удаагийн Их хурлаараа улс төрд үүсээд байгаа өнөөгийн цаг үеийн асуудлыг хөндөхөөс гадна намынхаа шинэчлэлийн асуудлыг хэлэлцэх аж. Түүнчлэн намынхаа зарим гишүүдэд улс төрийн хариуцлага хүлээлгэх юм байна. Ардчилсан намынхан УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд ялагдал хүлээхдээ дотооддоо шинэчлэл явуулахаа мэдэгдэж байсан билээ. 

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top