МАН-ЫН БҮЛЭГ: Удирдах зөвлөлийнхөө шийдвэрийг дагана

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 27

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2018.11.27/ хуралдаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэх улс төрийн шийдвэрт хүрсэн юм. Энэ дагуу УИХ дахь МАН-ын бүлэг дөнгөж сая хуралдаж дууслаа. Хуралдаанд оролцох ёстой 64 гишүүнээс 35 нь оролцсон юм.

Хуралдааны дараа тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийв. Тэрбээр "Бүлгийн хуралдаанд 64 гишүүн оролцох ёстой. Үүнээс 35 гишүүн хуралдаандаа суулаа. Манай бүлэг өөрсдийн гэсэн дүрэм, дэгтэй. Хуралдаанд оролцох ёстой гишүүдийн 51 хувь нь ирсэн тохиолдолд бүлгийн хуралдааныг хүчинтэй тооцно" гэх тайлбарыг өглөө.

Түүнчлэн "Өнөөдөр хуулийн хугацаа шахчихсан байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдахаас өмнө бүлэг хуралдаж, улс төрийн шийдвэрээ гаргах ёстой. Бүлгийн хуралдаанаар гишүүд Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэдэгт санал нэгдсэн" хэмээн онцоллоо. 

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(139.5.219.172) 2025 оны 03 сарын 13

togtvortoi bailgana geed hulgaichdiig said hiilfeed suulgaad baih yum u. ogtsrooch

1  |  0
Иргэн(202.70.34.70) 2025 оны 03 сарын 13

Төр засаг нь тогтвортой, түмэн олон маань түвшин амгалан байгаасай билээ.

1  |  0
Top