Ерөнхий сайд У.Хүрэлсүх гишүүдийн асуултад хариулж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 27

УИХ-ын нэр бүхий 27 гишүүн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар гарын үсгээ зурж, УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан билээ. Үүнтэй холбогдуулан яг одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанд байнгын хорооны гишүүдээс гадна Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож байгаа юм. Тэрбээр гишүүдийн асуултад хариулт өгч байна.


УИХ-ын гишүүн О.Содбилэг: Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан хэрэгт холбогдсон нөхдөд хариуцлага тооцооч ээ. Яагаад тооцохгүй байна вэ. Турк улсын иргэнийг баривчилсан асуудалд Монгол Улсын Засгийн газар оролцсон, эсвэл оролцоогүй гэдэг хариулт авах хэрэгтэй байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Бүх зээл авсан нөхдийг дуудаж, ямар зорилгоор зээл авсан эсэхийг тодруулна. Харин хэнийх нь нэрийг оруулж ирээд, хэнийх нь нэрийг оруулж ирэхгүй байгааг гайхаж байна. Надад төр засгийнхаа эсрэг тэмцсэн зүйл байхгүй шүү. Тэр нөхөр УИХ-ын дэд даргынхаа суудлыг өгөх хэрэгтэй. Харин Турк улсын иргэнийг баривчилсан явдал нь УИХ-ын биш төрийн нууцтай холбоотой асуудал шүү. Хэрэв ард түмэн намайг дэмжихгүй би ажлаа өгөхөд бэлэн байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Цаашдаа бид яах вэ. Заавал чи, би гэж талцах шаардлагатай юм уу. Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас гарсан шийдвэрийг зөрчсөн гишүүнд хариуцлага тооцох шийдвэрийг ойлгохгүй байна. Та Монгол Улсын Ерөнхий сайд. Бид үргэлж хэрэлдээд тэмцэлдээд явах юм уу. Хэзээ ойлголцож, ямархуу байдлаар шийдэх вэ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Бүтэн жил уужуу хандсан. ЖДҮ-тэй асуудал гарч ирсэн нь болж. Бидэнд ухаарал, төрд хэрэгтэй юм боллоо. Хулгай хийж болохгүй, хумсалж болохгүй юм байна. Дарга хүн өөрийгөө жирийн иргэн гэж хамаагүй бодож болохгүй, илүү харж болохгүй зэргээр бидэнд бүгдэд нь ойлгуулсан. Би хэн нэгнийг ялсан гэж харахгүй байна. Харин ч хариуцлага тооцож ажиллана. Хатуу байна, хариуцлага тооцох тал дээр хатуу байр суурьтай байна гэв. Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.




Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.24.93) 2025 оны 03 сарын 13

Засгийн газрыг огцруулах гэсэн 27 ямар ч логикгуй юм ярих юм. Шуухийн шийдвэр гараагуй байхад ямарч хунийг гэм буруутайд тооцож болохгуй биз дээ. Ждучиддээ арга хэмжээ авахгуй байна гэнээ. Та нар хэн болохоо нийтэд сайхан таниулж байна даа. Урьд нь та нарыг их л ухаантай хумуус гэж боддог байлаа. Менхоргил гэдэг чинь ямар овилгогуй хун бэ. Гадаад харилцааны сайд байсан бж бусад улсуудтай харилцах харилцааны талаар хачин зуйл ярьж байгаа нь Монгол улсыг олон улсын харилцаанд эвгуй байдалд оруулахаар байна. Харин Лундээжанцан, Н. Энхболд нар терийн тулхтай тушээд болохоо харууллаа

1  |  0
Иргэн(66.181.190.207) 2025 оны 03 сарын 13

ЗГ-ын тэргүүн одоо л ойлголт ухаарал авлаа гэв үү?! Ёстой инээдтэй юм байна?! Ийм хүнээр л удирдуулахгүй юмсандаа?!

1  |  0
игорөн(49.0.147.33) 2025 оны 03 сарын 13

мөнх оргил хаянхярваа ж.Эрдэнэбат бүгд хужаа нар нэг талдаа сууж байна энэ мөнхбат гэж инээж тавласан ац байна а

1  |  0
Top