Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-д суудалгүй 14 намын төлөөллийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа. Уулзалтад Иргэний зориг, ногоон нам, Уламжлалын нэгдсэн нам, Эмэгтэйчүүдийн үндэсний нам, Иргэний хөдөлгөөний нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Ардчилсан хөдөлгөөний нам, Хамаг монгол хөдөлмөрийн нам, Эх орончдын нэгдсэн нам, Монголын хүний төлөө намын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нар ирсэн байна.
20 гаруй жилийн турш бугшсан идээ бээрийг шахаж, нийгмээ эрүүлжүүлэн, шударга ёс тогтоох гэж зүтгэж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэмцлийг намуудын дарга нар дэмжиж байна гэдгээ илэрхийллээ. Тухайлбал:
МУНН-ын дарга Б.Батболд: Төрд их цэвэрлэгээ хийж, тогтолцооны хямралыг засах гэж байгааг 100 хувь дэмжиж байна. Хийж байгаа өөрчлөлт, шинэчлэлийг нийгмийн захиалга гэж үзэж байна. Эрч хүчээ алдахгүй байхыг хүсье. Итгэл байгаа учир ард түмэн маш их дэмжиж байгаа шүү. Засгийн газрыг огцруулбал үндэстний талцал, хагарал, үймээн самууны эх болох аюултай.

ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг: Төрөө цэвэрлэх, нам дамжсан бүлэглэлийг зайлуулахаар тэмцэж байгааг дэмжиж байна. Асуудал Засгийн газарт бус, УИХ, УИХ-ын гишүүдэд байна. Засгийн газар тогтвортой ажиллах ёстой.
Хөгжлийн хөтөлбөр намын дарга О.Заяа: Шударга ёс тогтоохын төлөө, МАНАН-г устгахын төлөө зүтгэж байгаад баяр хүргэе. Дэмжиж байна.
Хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалт: Төрийн ордонд хулгайч нар нүүрлэснийг зоригтой илчилж, тэмцэж байгаад амжилт хүсье.
Эмэгтэйчүүдийн үндэсний намын дарга Б.Саранцэцэг: Шинэчлэлийн төлөөх үйлсийг дэмжиж байна.
Иргэний хөдөлгөөний намын дэд дарга Д.Сүхжаргалмаа: Нийгэм шударга ёсыг хүсч байна. Иргэдийн хүлээж байгаа их хүлээлтийг биелүүлээрэй.
Хамаг монгол хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Одсүрэн: Шударга бус, авлигад идэгдсэн нийгмийг өөрчлөх гэж байгааг дэмжиж байна.
Ард түмэн Засгийн газрыг тогтвортой ажиллуулахыг хүсч байгаа. Иргэд хоол, цалин хөлс гэхээсээ илүү нийгэмд шударга ёс тогтоож өгөх, нам дамжсан бүлэглэлийг зайлуулахыг хүсдэг гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв. Үүний төлөө зүтгэж байгаа энэ үед УИХ-д суудалгүй улстөрийн намууд дэмжиж, цаашид хамтран ажиллая гэж байгаад талархал илэрхийлэв.
Намуудын дарга нар мөн Үндсэн хууль болон Улстөрийн намуудын тухай, Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх цаг болсон гэж үзэж байгаатай санал нэг гэдгээ хэлэв.

М.Бүүвэй
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )
Бид сайхан зөв ярьж ард түмний толгойг эргүүлж хууль бусаар баяжиж ард түмнээ ядууруулал гуйлагчинлалын замд унагасан өөдгүй маш өөдгүй луйварчдаас ангижирмаар байна. Вирусийн программ шиг илрүүлж устгамаар бна
Ирсэн хулгайч бүрд 950 тэрбумыг ЖДҮ-гээс олгоход л под гээд л явчихна, ха ха ха.
ЖДҮ ээс авсан зээлээ ,авсан улсууд нь тэртэй тэргүй мэдэгдсэн юм чинь хохиролгүй төлчих байх харин далд хулгай хийж газар нутгаа зарсан олигархууд яах вэ мэдэгддэггүй мэдээгүй юм чинь гээд л завшаад үлдэж байна даа Дарханаас сонгогдохын Тулд Наад хаянаа нөхөр Дарханыханд 1 сая төгрөгийг тарааж сонгуулиар гарч ирж байсныг би л хувьдаа мартаагүй байна ийм байж өөрийгөө шудрага үнэний төлөө явж байна гэж бодоод энэ мэт үйлдлийг хийж байх шиг байна энэ 27 ын цаана мэдээж миэ байгаа ш дээ
Ахмадууд болон бусад намыхан үнэхээр ард түмнийхээ сэтгэлийг ойлгосон байна дэмжиж байна цаашид засгаа өөрсдийн хувийн өш хонзонгоор огцруулсан наад 27 гишүүнээ намаасаа хөөгөөрэй Хүрэлсүхээ
negent uuriin namiinh ni urvaj baikhad busad namuud, ard irged demjij baigaa ni mash tom itgel huleelgej baigaa yum baina
Юунд ингэтлээ сандраад бгаан бол?
Хүрэлсүх алдарт офшорчин Цогтбаатартай мөр зэрэгцэж суугаад шударга ёс ярихын хэрэг байна уу. Жижиг намуудаа?
засс хулгайч МАНАН-г нэг шалгуулахаас юугы нь нэг их айгаа вэ? У.Хүрэлсүхээ алаад өг би чинйи төлөө байлдахад бэлэн шүү
ICHEECHEE ENE NAM NERTEI HKERUULCHID ZAIL