Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт зарим Элчин сайд нар өнөөдөр /2018.11.28/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Уулзалтын эхэнд Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгийг нь хүлээн авч, ёслол төгөлдөр угтан авсанд талархал илэрхийлж, хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхэд хичээл зүтгэл гарган ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд нарыг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд, Элчин сайд нар Бээжингээс хавсран сууж байгаа тул ойр, ойрхон Монгол Улсад тухлан саатаж, нийгэм, эдийн засаг болоод хүн ардынхаа нөхөрсөг харилцааг нэмэгдүүлэхийн тулд хичээл зүтгэл гарган ажиллах хэрэгтэйг санууллаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсыг хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд нартай улс хоорондын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх болоод хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд санал солилцов.
М.Бүүвэй
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )
nijer uls geji yu baynaa? niger , nigeri geji 2 uls baydag