Л.Болд: УИХ-ын даргатай хариуцлага тооцох асуудлыг ЭЦСЭЭ ХҮРТЭЛ шаардана

М.Хангал | Zindaa.mn
2018 оны 11 сарын 29

УИХ-ын гишүүн Л.Болдоос улс төрд өрнөөд буй цаг үеийн асуудлаар байр суурийг нь сонслоо.

-Эхлээд ЖДҮ-ийн хэрэгт холбогдсон хүмүүст ёс зүйн хариуцлага тооцох ёстой гэсэн шалтгаанаар УИХ-ын чуулган завсарлачихлаа. Чуулган завсарлах үндэслэл байгаа юу?

-Эхлээд УИХ-ын даргаас асуудлыг эхлэх ёстой. Яагаад УИХ-ын даргаас гэвэл 60 тэрбумын асуудалтай холбоотой. Энэ хүнд Ерөнхийлөгчийн сонгуулиар 60 тэрбумын асуудлаар ард түмэн дүн тавьсан. 60 тэрбумдаа арга хэмжээ авах ёстой байсан. Өөрөөр хэлбэл, тэр асуудлын эзэн нь хариуцлага хүлээх байсан. Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулаад булзайруулчихсан. Одоо болохоор шалгасан нотлогдоогүй, Засгийн газар хариуцлага хүлээх ёстой гэж байна. Засгийн газраар золиос гаргаж, эрх мэдэлдээ үлдэх гэж байна. Өнөөдөр дуулиан болоод байгаа ЖДҮ-ийн асуудал бол 60 тэрбумын нотлох баримт. ЖДҮ бол Засгийн газар гэдэг үлгэр зохиогоод ард түмнийг Засгийн газартай байлдуулж байгаа хэлбэр. Гэтэл одоо дахиад үлгэр зохиож, эргээд 60 тэрбум , түүнийхээ нотолгоо болсон ЖДҮ-гийнхээ асуудлыг булшлах гэж байна. Тэгэхээр эхлээд 60 тэрбум, түүнийхээ нотлох баримт болсон ЖДҮ-ийн асуудлыг шийдэх ёстой. Дараа нь Засгийн газарт хариуцлага тооцох ёстой.

-Та Засгийн газрыг огцруулах эсэх тухай санал хураалтад оролцох уу?

-Санал хураалтад оролцоно. Хамгийн гол нь УИХ-ын даргын асуудлыг яаж шийдэхээс бүх зүйл шалтгаална.

-Тэгэхээр Та Засгийн газрын талд байгаа гэсэн үг үү?

-Энэ асуудалд АН ямар ч хамаагүй. Эрх баригч нам хоёр хуваагдаж, хоёр бүлэглэл тулалдаж байна. АН-ын гишүүд энэ төрөөр тоглоогүй. АН энэ хямралын эзэн байж чадахгүй. Тиймээс би энэ будлианы эзэн УИХ-ын даргатай хариуцлага тооцох асуудлыг би эцсээ хүртэл шаардана. Энэ асуудал яаж шийдэгдсэнээр миний дараагийн дүгнэлт гарна.

-АН Засгийн газрын асуудалд нэгдмэл байр суурьтай байж чадахгүй байгаа хэрэг үү?

-АН сонгуулийн маргаашнаас л нэгдмэл байгаа. АН хэзээд эрх баригчийн эсрэг зогсоно. Засгийн газрыг огцруулах асуудлаар 60 тэрбумын нотлох баримтыг устгах үйл ажиллагаа болгохыг би хэзээ ч зөвшөөрөхгүй. 1400 хүн албан тушаал худалдаж авсан. Гэтэл хуулийн байгууллага шалгаад “Үгүй” гэсэн гэж байгаа юм. Мэдээж "Би авлига өгч, албан тушаал авсан" гэж хэн хэлэх юм бэ. Энэ асуудал гурван сарын дараа л алга болно. Хуулийн байгууллага тогтоож чадсангүй гээд л 60 тэрбум, ЖДҮ гээд бүгдийг булзааруулаад алга болгоно. Цаашдаа Монгол Улсад жинхэнэ дарангуйлал тогтоно. Тэгэхээр ард түмнийхээ талд би санал өгнө.

-УИХ-ын даргыг хууль зөрчиж байна гэж үзэж болох уу?

-Ёс зүйн дэд хороо шалгагдаж байгаа асуудлаар ямар нэгэн дүгнэлт гаргах боломжгүй гэж мэдэгдсээр байгаад өнөөдөр хуйвалдаан хийж болохгүй. Хуулийн хугацаатай УИХ-ын чуулганыг гацааж болохгүй. Энэ бол ард түмнийг барьцаанд авч байна гэсэн үг.

М.БҮҮВЭЙ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Melissa Nicholas(64.64.121.235) 2019 оны 04 сарын 02

Сайн байна уу, бүгдийг нь сайн уу? Миний нэр Мелисса Николас, би Канзасаас ирсэн. Би хэдхэн сарын өмнө санхүүгийн хямралд орж, санхүүгийн төлбөрөө төлөхийн тулд яаралтай зээл хэрэгтэй болсон. Миний санхүүгийн нөхцөл байдлын улмаас банкнаас татгалзсан надад зээл олгохын тулд би ямар ч сонголтгүй үлдсэн онлайн зээл хайхаас өөр аргагүй үлдсэн юм. Миний судалгаагаар залилангийн хохирогч болсон бөгөөд бараг $ 750 байсан бөгөөд би илүү их асуудалтай байсан бөгөөд би бараг өгч байсан Карди Санкт-с авснаас хойш 50,000 долларыг яаж олсон тухайгаа Карли(kathyrichardfinance@hotmail.com)

МОНГОЛ(202.179.26.100) 2018 оны 12 сарын 09

УИХ-ЫН ДАРГА ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХЭД ХАЛДАЖ ДАРАНГУЙЛЖ БАЙНА.ГИШҮҮН Ч ГЭСЭН МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ТЭМЦЛИЙН ЯМАР Ч ХЭЛБЭРИЙГ ХЭРЭГЛЭХ БҮРЭН ЭРХТЭЙ.ХҮНИЙ ЭРХИЙГ МОНГОЛ УЛС ДЭЭДЭЛДЭГ УЛС ШҮҮ.ДЭЭДЭЛДЭГГҮЙ ГАЗРАА ОЧИЖ ДЭЭРЭЛХ.

Bold(174.199.21.99) 2018 оны 12 сарын 08

Sergeen bosgoltig idsen hulgaich daa shudarga bolchih yum

matilda(41.138.89.194) 2018 оны 12 сарын 05

Зээл ба санхүүжилт Зээлийн санал нь € 2000 / € 4,500,000 хүртэл санал болгодог Холбоо барих (Имэйл: matildalecoustre@gmail.com) Биднийг нөхөн төлж чадах хүн бүрт € 2,000 € 4,500,000 санал болгож байна. Хүүгийн хувь Жилд 2%. Манай зээлийн хэлтэс нь: - Үл хөдлөх хөрөнгийн зээл - Авто зээлийн худалдан авалт - Орон сууц худалдаж авахад бэлэн байна - Хувийн компанийн зээл - Хувийн зээлийн төсөл - Хувийн зээл - Хөрөнгө оруулалтын зээл Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо барина уу. И-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22995595177

зочин(202.9.42.245) 2018 оны 12 сарын 03

Л.Болд ийм аймаар заргач хүн бсан юм уу.Их хурлын дарга яасан гэж та нар харааж зүхээд бгаа юм.Зохиомол хэрэгт холбогдуулаад тархи угаагаад хэл ам хэрүүл хийгээд муухөй бна.Эрдэмт хүн даруу.их мөрөн дөлгөөн гэдэгдээ.

зочин(122.201.23.226) 2018 оны 12 сарын 01

Зөв, дэмжинэ

зүү(202.9.42.240) 2018 оны 11 сарын 30

Чи оролцоод олон юм хуцаад ан намыг оролцуулж харагдуулаад байнаа.хагархай хэнгэрэгнийхээ үдээсийг тат.чичрээд гүйгээд байнаа но-той

ЗОЧИН(103.229.123.58) 2018 оны 11 сарын 29

БОЛД ГИШҮҮН ЗӨВ ЯРЬЖ БАЙНА

Zochin(122.201.21.157) 2018 оны 11 сарын 29

Lu Boldoo Ta uuruu mash olon huuli zurchij mash ih mungu tugrugnii asuudaltai baigaa shuu dee. Nuglee nuuhiin tuld olon niitiin tolgoig erguuleh gej oroldoh chini jinhene yos surtahuungui uildel shuu.

ИРГЭН(202.9.42.245) 2018 оны 11 сарын 29

Л.БОЛД ЯАВЧИГ ЦЭВЭР ХҮН БИШ.МАН ЫН ХАГАРАЛД БАЯРЛАЖ.АН ХАМААГҮЙ ГЭЭД ГЭМГҮЙ ЦАРАЙЛААД.ЗЭВСГИЙН НАЙМААТАЙ ХОЛБООТОЙГООС БОЛЖ АРДЧИЛСАН СОЛРНГОСТ ЦААЗЛУУЛСАН ХҮНИЙ ХЭРЭГ ЮУ БОЛСРН БЭ.ТЭР ХҮН НЬ СОЛОНГОС ХҮН.ЗАСГИЙНХАА ДААЛГАВРААС БОЛЖ .ЭНЭ ХЭРЭГТ Л.БОЛД ХАМААТАЙ. ТЭР ҮЕД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛЭЭР ГАРЧ БСАН

Нямхүү(202.126.89.207) 2018 оны 11 сарын 29

Дарааллаараа бол 60тэрбум л эхлээд явах ёстой

Тагнуул нямка(202.70.47.158) 2018 оны 11 сарын 29

Луйварчин, эхлээд 300000-гаа төлөөч ээ

зочин (66.181.160.120) 2018 оны 11 сарын 29

гишүүн болдын хойд солонгост 2 хүн цаазлуулсан асуудал харин ч ноцтой юм биш үү, бухсаар л яваа юу

Зочин(66.181.187.111) 2018 оны 11 сарын 29

ҮНЭН БОЛ ЗӨВ ШҮҮ АРД ТҮМЭН ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ ЗГЫН АЖИЛ ЯВАХ ЁСТОЙ УИХ ЭНХБОЛДЫН БҮЛЭГЛЭЛ ОГЦОРОХ ЁСТОЙ ТЭР НЬ ШУДАРГА

ИРГЭН(66.181.191.86) 2018 оны 11 сарын 29

АН ЧИНЬ МАНАН-ГАА ХАМГААЛААД БАЙГАА НӨХЦӨЛД ТАНЫ ЗҮТГЭЛ ТАЛААР БОЛНО ДОО. ЭРДЭНЭБАТ ГЭХ НӨХӨР ЧИНЬ ӨӨРИЙН ХИЙСЭН НҮГЛЭЭ ХАМГААЛАХ ГЭЭД НАМЫН ЧИНЬ НЭРИЙГ АШИГЛААД БНА ШҮҮ ДЭЭ

Үнэн(124.158.111.6) 2018 оны 11 сарын 29

Үнэн шүү...амжилт

Top