Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын 2018 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 6/41 тоот тушаалаар ХБНГУ-ын иргэн Рудольф Вагнер Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон. Элчин сайд Д.Ганбат Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг Р.Вагнерт 2018 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр гардуулсан байна.
Рудольф Вагнер нь 20-иод жилийн өмнөөс Монголын язгуур урлагийн хамтлаг, уран бүтээлчидтэй хамтарч ажиллан, тэдгээрт бүх талын дэмжлэг үзүүлж ирснээс гадна Баваар муж улсын “Миба”, “Донау”, “Уфра” зэрэг үзэсгэлэнг зохион байгуулахад гар бие оролцож иржээ.
Соёлын элчийн гэрчилгээг гардуулах ёслолын ажиллагаанд ЭСЯ-ны дипломат ажилтнууд байлцаж, Рудольф Вагнерт ажлын өндөр амжилт хүсэн ерөөсөн байна.
М.Бүүвэй
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )