УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.11.29/ нэгдсэн хуралдаан гишүүдийн 50.7 хувийн ирцтэйгээр эхэлсэн ч УИХ-ын гишүүн С.Бямбацогтын саналаар Ёс зүйн дэд хороо хуралдсаны дараа чуулганы хуралдааныг үргэлжлүүлэхийг хүссэн. Хэдийгээр УИХ-ын гишүүд чуулганы хуралдааныг үргэлжлүүлж, шийдвэрлэх асуудлуудаа хэлэлцэхийг шаардаж байсан ч УИХ-ын дарга М.Энхболд “алх”-аа цохиж, Ёс зүйн байнгын хороог хуралдуулах шийдвэр гаргасан.
УИХ-ын даргын дээрх шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Монголын парламентын 27 жилийн түүхэнд болж байгаагүй үйл явдал боллоо. Хэлэлцэх асуудлаа танилцуулаагүй байж УИХ-ын дарга өчигдөр /2018.11.28/ хуралдсан Ёс зүйн хороогоор нэр бүхий УИХ-ын гишүүдийг санал хураалтад оролцуулахгүй байх шалтгаанаар өөрөө хурлаа хаяад гараад явчихлаа. УИХ-ын дарга гэдэг бол хуулийн хүрээнд хурал даргалагч үүрэгтэй болохоос биш УИХ гэдэг бол М.Энхболд гэдэг хүн биш.
Ёс зүйн хороо хуралдуулъя гээд С.Бямбацогт, хуралдаа ирдэггүй Б.Наранхүү нарын олон хүн санаачлага гаргаж байна. Би 2018 оны наймдугаар сарын 1-ний өдөр 9/17 дугаартай бичгийг С.Бямбацогт гишүүнд өгсөн. Энэ бол “М.Энхболд гэдэг хүн 60 тэрбумын хэрэгтэй холбогдсон явдлыг Ёс зүйн хороо юу гэж үзэж байгаа вэ” гэж асуусан. Өнөөдрийг хүртэл надад нэг ч хариу өгөөгүй. Гэтэл өчигдөр гарсан шийдвэрээр УИХ-ын даргатайгаа хамт Ёс зүйн хороог хуралдуулах гэж оролдлоо. Эндээс хуулийнхаа дагуу явахгүй хувь хүнд тохируулж Монгол Улсын парламент явж байгаа нь харагдана. Хууль хяналтын байгууллагууд ч М.Энхболд гэдэг хүнийг хамгаалах гэж оролдож байна. МАНАН бүлэглэлийн томилгоо нурах гээд байгаа учраас өчигдрөөс эхлээд бөөнөөрөө ажиллаж байна. Бөөнөөрөө УИХ-ын гишүүдийн гэр бүлийг нь баривчлах ажиллагаа явуулж байна. Бөөнөөрөө гэр бүлтэй нь уулзаж “Хэрэв Засгийн газрыг хамгаалж үлдэх юм бол чамайг хэрэгт холбогдуулна” гэж байна. Энэ бол Монгол Улсын түүхэнд болж байгаагүй зүйл. Харин М.Энхболд гэдэг УИХ-ын даргын үед болж байна. Энэ хүн аль дээр Үндсэн хууль зөрчсөн. Үндсэн хуулийн Цэц яаралтай их суудлынхаа хуралдааныг зарлаж, энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Үгүй гэвэл Үндсэн хуулийн цэц өөрөө Үндсэн хуулиа дагахгүй байх нөхцөл байдал үүснэ” гэж байр сууриа илэрхийлсэн юм.
М.Бүүвэй
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )
ene haanaas irsen hen be hogiin neher bna Baatriin duu gesen yamar oligtoi yum baiv gej .bas negee sandal suudald gorilson hudalch neher bna .bas yanaglan horlogch. Ard tumnii umni inder ashiglan hydlaa yariad tuundee yamar neg haryitslaga huleehgyi yu .Batzandangiin ene metiin humuusees bolgoomjil yajch helj medehgyi humuus bna
ХУДАЛЧ НӨХӨР ЮМ БНА ДАА . ХЭТРҮҮЛЭГТЭЙ ЯРЬДАГ ЮМ БНА . ХУУЛЬ ХҮЧХИЙХЭН ТИЙМ ЮМ БОЛООГҮЙ Л ГЭЖ БНА . ДАХИН ДАХИН МЭДЭЭЛЭЛ ӨГЧ ГҮЙГЭЭД Л . ЖЕНКОГИЙН УГААДСАНД ХАХАЖ ҮХЭХ ВИЙ ДЭЭ . ЧИ!!! БААТАР ТА 2- ЦАДАХ БОЛООГҮЙ ЮУ???
Энэний хөдөөний тэнэг авгайгаар атг яах вэ дээ.хов базаад 2намын дунд сарьсан багваахай болоод явдаг юмуу .яасан их өс хонзонтой чам шиг цүнх баригч золбин бандаашийнхаа араас яваа цаадах чинь2дохоо хүчин хийсэн гэж өчигдөрийн мэдээнь байна
Миеэ Энхболдийн бүх хуурамч баг нь хуурч унаж бна даа
M.Enhboldoo.odoo.odoo.boliochee.Ard.tumen.MAHAHgaas.zalhaj.bna.M.Enhboldyg.ogtsrohyg.shaardaj.bna
Oyunerdene.gishuuniig/.demjij.bna.shudarga.yos.zaaval.yalna.bid.hamdaa.chi..zorigtoi.baigaaraiMAHAH.buleglel.nuran.unanaa
enkhbold ni ch Jhurelsuh ni ch bolioch
M.Enhbold oo chi eeree ogzor?ard tymen tiim barimjaatai baina!!!!