Д.Батбаатар: МАН хэн нэгэн гишүүнийг намаас хөөгөөгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 30

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр МАН-ын Хяналтын хороо хуралдаж М.Энхболд, Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат, Ц.Цогзолмаа, Д.Хаянхярваа нарын таван хүнийг намаас хөөх шийдвэр гаргалаа гэх утгатай зүйлс мэдээлсэн.

Энэ талаар МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатараас тодруулга авсан юм. Тэрбээр "Өнөөдөр /2018.11.29/ МАН-ын Хяналтын ерөнхий хорооны ээлжит хурал болсон. Энэ удаагийн хурлаар намын анхан шатны байгууллага, гишүүдээс ирүүлсэн гомдол саналыг хэлэлцсэн. Хяналтын ерөнхий хорооны гишүүд цаг үеийн асуудлаар хоорондоо харилцан мэдээллээ солилцсоны зэрэгцээ, өмнөх хурлын тогтоол болох 13 болон 16 тогтоолын хэрэгжилтийг хангуулах талаарх шаардлагыг намын удирдлагуудад өгсөн" гэсэн юм. Харин хэн нэгэн гишүүнийг намаас хөөсөн зүйл болоогүй, тийм тогтоол шийдвэр гараагүй гэдгийг Д.Батбаатар албан ёсоор хэллээ.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэн(202.9.40.136) 2025 оны 03 сарын 13

Авилгалчдыг намаасаа хөөхгүй бол МАН сөнөнө. АН харин Элбэгдорж, Сайханбилэг гэсэн авилгалчдаа хөөж чадаагүй учраас сөнөсөн.

1  |  0
мандалчууд(66.181.178.233) 2025 оны 03 сарын 13

Хужаа гэж донгосч байж Бутан улс шиг юм боловуузай. Хэт харлуулж, асуудлыг хурцатгасан бодлого зориуд явуулаад бна. Үүнийг нь толгой муутай дүнхүү хар масс нь дагаж дэвэргэж хашгираад байдлыг аюул болгож мэдэхээр бна шүү. Монголчууд аа асуудалд ухаантай ханд

1  |  0
рттоорм(49.0.147.33) 2025 оны 03 сарын 13

хөөж байж ардын нам цэвэрлэгдэнэ шдэ хужаа нарыг хурдан хөөгөөчээ

1  |  0
Top