УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын үйл ажиллагааг гацааж, хурал хаяж явсан болон УИХ-ын гишүүдийн гэр бүлийнхнийг хүчний байгууллагынханд дарамталж эхэлсэн талаарх мэдээллийг өнөөдөр /2018.11.29/ УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хийсэн билээ. Уг мэдэгдлийн дараагаар УИХ-ын дарга М.Энхболд өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан Л.Оюун-Эрдэнэ гишүүн албан ёсоор уучлал гуйх ёстой, УЕП, АТГ, ЦЕГ-аас залруулж, албан ёсны мэдэгдэл хийхийг хүссэн тухайгаа бичиж, түгээсэн юм.
Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын Тамгын газраас мөн тайлбар хийсэн. Түүнчлэн АТГ-аас сэтгүүлчдийг цуглуулан “Л.Оюун-Эрдэнэ гишүүний хамаарал бүхий этгээдийг шалгаж байгаа” гэх мэдээлэл хийв.
Дээрх цуварсан мэдэгдлүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тайлбар хийсэн юм. Тэрбээр “Өнөөдөр УИХ-ын тамгын газар, АТГ-аас надтай холбоотой мэдээлэл хийлээ. Миний хувьд маш баяртай байна. Өнөөдөр М.Энхболд гэдэг хүний заавраар АТГ хөдөлдөг гэдэг нь 100 хувь нотлогдоо гэсэн юм. Тэрбээр мөн “АТГ-т шалгагдаж байгаа нэг ч хүний нэрийг хэлээгүй мөртлөө. Ганцхан Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн холбогдсоныг зарлалаа. Зөвхөн энэ өгүүлбэр нь АТГ бол М.Энхболдын хувийн компани болсныг харуулж байна. Би олон удаа ярьж байсан. АТГ дээд зэргээр улс төрждөг байгууллага. Өмнө нь Засгийн газрыг солих тухай асуудал яригдаж байхад УИХ-ын Тусгай хяналтын дэд хороог М.Энхболд завсарлуулаад одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өөрийгөө тагнаж, чагнасан гэх хэргийг тулгасан. Яг энэ хэрэг давтагдаж байна. АТГ гэдэг байгууллага
60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудал болохоор дув дуугүй алга болдог.
"Чингис", "Самурай" бондтой холбоотой асуудал болохоор дув дуугүй алга болдог.
Хөгжлийн банктай холбоотой асуудал ярихаар дув дуугүй алга болдог.
Нүүрсний мөргөцөг алга болсон хэрэг болохоор дув дуугүй алга болдог.
Цахиагийн Элбэгдоржтой асуудлуудыг шалга гэхээр дув дуугүй алга болдог.
Х.Бадамжунайтай холбоотой асуудлыг шалга гэхээр дув дуугүй алга болдог.
Миеэгомбын Энхболдтой холбоотой асуудлуудыг шалга гэхээр дув дуугүй алга болдог.
Тэгсэн мөртлөө тэд нар утасдахаар гэнэт шуурхай хөдөлдөг, нэг улстөрчийн дэргэдэх байгууллага болсон байна. АТГ 60 тэрбум төгрөгийн хэргийг дуу дүрсжүүлсэн нь эвлүүлэг гэж хаасан байсан.
АТГ зунжингаа миний араас хөөцөлдөж байгаа. Төгөлдөр гээд Төв аймгийн нөхөр энэ ажиллагааг зохион байгуулж байгаа. АТГ-ын дарга Х.Энхжаргал ч гэсэн М.Энхболд гэдэг хүнийг хамгаалахын төлөө байдаг. Үүнийгээ улстөрчдөд мэдэгддэг. Гэхдээ өнөөдөр арай ч ийм дээрээ тулж болохгүй. Энэ бол 1939 он биш. Нэг ч удаа АТГ намайг байцаалт өг гэж хэлээгүй. Гэтэл улс төрийн халуун уур амьсгалтай үед зөвхөн намайг нэрлэж байгаа нь хэт улс төржсөн үйл явдал” гэж мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хууль хүчний байгууллагаас УИХ-ын гишүүд, тэдгээрийн гэр бүлийнхнийг дарамталж байгаа гэсэн мэдээллээ тайлбарлахдаа “Надтай болон миний хамаарал бүхий этгээдтэй холбоотой нэг ч хүн ЖДҮ-ээс зээл аваагүй. Авах ч үгүй. Би нэг ч компанид дэмжсэн бичиг өгөөгүй. Тэгэхээр над дээр ийм асуудал үүсгэж байна гэдэг нь бичиг өгчихсөн, магадгүй аль нэг компанидаа зээл авчихсан гишүүдэд ямар их хэмжээний албан болон албан бус дарамт байгаа нь ойлгогдоно.
Миний мэдээлэл үнэн. УИХ-ын гишүүдийг дарамталж байгаа. УИХ-ын гишүүд үг хэлэх боломжгүй болгож байна. Нэг асуудал яриад ээлжит бус чуулган дээр гарын үсэг зурах төдийд хэргийг сэргээдэг нөхцөл байдал Монголын улс төрд нүүрлээд удаж байгаа. Тийм учраас цорын ганц дугарч байгаа хүн над руу АТГ орж байгаа юм байна. Гэхдээ хэлс хэргээр хэлмэгдүүлчихдэггүй л юм бол миний хувьд 100 хувь итгэлтэй байгаа. Цаашдаа ч АТГ холбоотой олон асуудлыг гаргаж тавих болно” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын дарга маань дэгийн тухай хууль зөрчөөд 10 цагаас хойш чуулганыг хууль бусаар хуралдуулсангүй. Өөрсдийнх нь өргөн барьсан Засгийн газрыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх байсан. Тэдний товчлуур нь хүрээгүй учраас Ёс зүйн хороог хуралдуулах шалтгаанаар чуулганыг хууль бусаар гацаалаа. УИХ-ын гишүүдийн ирц хүрчихсэн байхад УИХ-ын дарга нь орж ирсэнгүй. Монгол төрийн түүхэнд анхны тохиолдол болж байна” гэсэн юм.
Тэрбээр үргэлжлүүлэн “МАНАН бүлэглэлийн сүүлчийн амьсгал тасрах дөхөж байна. М.Энхболд гэдэг хүн УИХ-ын чуулган руу дахиж удирдах байдлаар орох боломжгүй. Монгол төрийн түүхэнд ийм хурлын дарга хэзээ ч байхгүй. Цаашдаа ч байж болохгүй. Ээлжит бус чуулган хуралдуулах хүсэлтийг 26 гишүүн тавихад Үндсэн хууль дээрх заалтыг өнөөдрийг хүртэл зөрчлөө. Харамсалтай нь Цэц нь хүртэл яг АТГ-тай адилхан утсан хүүхэлдэй болсноо удаа дараа нотолж байгаа. Хууль гэж байдаг бол энэ асуудал шийдэгдэх ёстой. Хуулийн дээр хувь хүн суучихаад байна. Дарангуйлагч гарч ирсэн. УИХ-ын дарга хуралдаа орж ирэхгүй байснаас болж УИХ-ын Тамгын газрын бүх ажилчид орж ирж чадахгүй. Орох юм бол ажлаас халагдах дээрээ тулсан нөхцөл байдалд оруулж болохгүй. УИХ-ын Тамгын газрын ажилчид бол М.Энхболдын албатууд биш. Та нар ард түмний төлөөлөл болсон нийт парламентад үйлчлэх ёстой шүү” гэсэн юм.
М.БҮҮВЭЙ
Сэтгэгдэл ( 42 )
ATG his hubi hunii halaasand bna tatan buulgah heregtei
Оюун Эрдэнийн эсрэг хамаг хүчээ хаяж байна даа энэ луйварчид.Үнэн үг хэлсэн хүнд хүн өштэй.Тийм ч амархан нугарчихгүй байлгүй дээ
Оюунэрдэнээ тэгээд бусдыг бол шалгаж хорьж гүтгэдэг байвал сайн. Харин өөрийн чинь бузартай холилдсон хэрэгийг шалгавал дуугүйж байгаа шалгуулчихвал бас болохгүй юм?! Шурлага л юм бол чи тэгж олон юм ярилгүй шалгуулчахалдаа?! Хавар чи сангийн яамандаа гэрээ байгуулаадл явж байсаншдээ?! Өөрөө новш байж, М.Энхболд дарга руу л давшлаад байх юм?! Үхэж байгаа мүг л байсаншдээ?!
Ренченогийн хойт дүрээ, чиний худлаа гүтгэлгийг чинь МУ-ын хууль, хяналтын байгууллагууд үүргийнхээ дагуу няцаах ёстой. Хүнийг гүтгэдэг шигээ байгууллагыг гүтгэж чадахгүй шүү муу гөлөг . АНУ-руугаа зайл
Биеэ өмөөрөхийг үзүүлж өгчээ.Нийгмийн эмэгнэл бол энэ юм.Хэнийг ч биш биеэ өмөөрөхдөө бусдийг хөлдөө чирэх нь тэнэг хэрэг.
MIYEgiin.komment.bichigchid.ta.nar.bolioroi.Ard.tumen.oluulaa.shuu.Ard.tumen.Oyunerdene.gishuuniig.demjij.bna
MIYEgiin.komment.bichigchid.ta.nar.bolioroi.Ard.tumen.oluulaa.shuu.Ard.tumen.Oyunerdene.gishuuniig.demjij.bna
Oyunerdene.gishuunee.2.garaa.urguud.l.demjinee.Demjih.ch.bolno.MAHAH.bulegleltei.hatuu/temtsene.shuu.Ard.irged.tanyg.bugdeeree.demjij.bna
Энэ тэнэг залуу хэний гар хөл болж яваагаа мэддэг болов уу. Албан тушаалын хэнээтэн
Оюунэрдэнэ гишүүнээ та МАН*ыг үнэхээр муухай харагдуулж дотроос нь хагалан бутаргаж бн та намаасаа гараад санаа сэтгэл нэгтэй намдаа орвол дээр бишүү
Оюунэрдэнэ гэх залхамаар ядаргаатай хэл ам ихтэй хүнээс салж хагацах юмсан.Энэнд хмйх ажил их л бх ёстрй.Ард түмний төлөө биш Энхболдын мууг үзэхийн төлөө юм шиг.заавал гэж дайрсан заваан хүн бэ.Төрд ийм новшийн араншинтай хүн дахиж бүү үзэгдээсэй.Ёооё
ха ха ха яг үнэн
DAVHAR DEELEES BOLJ NAM N TORIIN DEER GARSAN
ENHBOLD GANTSAA ATG HODOLGOJ BAIGAAM BISH ELBEGEE HODOLGOJ BAIGAAD ENHBOLD HAMSAJ HODOLGOJ BAIGAAM
ИЙМ ХҮНИЙГ САЙН МУУГ ОДОО ДҮН ТАВИХ Ч ЭРТ БАЙНА ДАА .НЭГ ХҮН РҮҮ ИНГЭЖ ДАЙРЖ ДАВШЛАХ Ч БАС ШАЛГАРСАН АРГА Ч БИШ ДЭЭ. ЭНЭ НАМЫГ ХАГАЛЖ БУТАРГАХ АЖИЛЫГ ХЕРО БААТАР ЭНЭ ДҮҮ ОЮУН-ЭРДЭНЭ 2 ЗАХИАЛГААР ЭХЭЛСЭН АЖИЛ БАЙХАА
Оюун-Эрдэний хэн болох нь цаг хугацаа харуулна. Одоо ч яахав амандаа орсоноо ярьж мундаг хүний дүр исгэх юм
ene ix xurald ex oronoo gesen xeden saixan zaluus baidagiig ard tvmen xarj tanij demjij xvndelj itgej naidaj yawdagaa xezee ch xaana ch xelne ta nartaa amjilt sain saixan bvxniig xvsie munx xux tenger iweex boltugai
Оюун-Эрдэнэ гишүүн шиг зөв нийгмийн төлөө сэтгэл гаргаж ярьж хэлж тэмцэж яваа төрийн түшээ ховор. Тийм болохоор ямар ч үнэээр хамаагүй дарамталж дуугүй болгох үүргийг АТГ авсан нь илт байлаа гэж. Харин ингэх тусам нь ард түмний МИ-г эсэргүүцэх Хүрэлсүх нарыг дэмжих итгэл үнэмшил улам бадарч байна.
амжилт хүсьe.
Энэ Оюунэрдэнэ гэж РЕНЧИНО-гийн хойт дүр тодроо юу? Яах гэж Монголчуудыг үзэн ядуулах, хагаралдуулах ажиллагааг гүтгэлэг зохион байгуулах замаар хийгээд байна вэ? Ренчиногийн яраглалыг үргэлжлүүлэгч гэхээс өөр хэлэх үг алга.
Enh boldoo odoo yasan aij bnuu hahaha toroor hamaagui togloj boldoggui ym ard tumen togloomuu oyun erdeniig demjij bn
Чи шүүх болоо юу.энхболдын талд байна гээд ярьж байснаа.нотолчих юмаа.дээр үед танай намын Идэвхтэн гэж сонин нэртэй тэнэг яг энгэж газар дээрээ 180градус эргэж буцсэн юм ярьж онигоо болж байсан санаанд орчлоо.Хоосон толгойтой хөдөөний тэнэгүүд маанагтах нь хүртэл яаг адил.та нар шиг малаасаа дээргүй юмнууд хол очиж хуцаа.
зѳв шүү. Оюун-Эрдэнийг дэмжээрэй. эхлээд Миеэг дараа нь ждү гэх мэт
Mongol.mongolchuud.bid.chamaig.jigshin.zevuutsej.bna.chamd.odoo.garah.gats.baihguieulsturtei.huulitai.uls.M.Enhboldoo.chi.Mongol.turiig.udirdah.erh.yos.zui.baihguie
M.Enhbold.chi.hedii.boltol.Mongol.turuur.togloh.yam.odoo.buuj.ug.novshoo
Амь тасрах болоогүй хурц жунай санал гээд үр хөврөлөөр нь тасланашүү
Оюунэрдэнэ их но той болоод маш их сандарч байна
УИХ-ын Тамгын газрын ажилчид гэнэ ээ.Тэнд ажилтан байхаас ажилчин байхгүй биз
энэ хунийг ард тумэн хамгаалах болноо
Монголын хууль шүүх прокурор атг цагдаа дампуурсан ба бүгдииг нь халж сэлгэх хэрэгтэй