ЧУУЛГАН - У.Хүрэлсүх: Хариуцлага тооцох ажлыг цаашид чангатгана

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 30

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.11.30/ нэгдсэн хуралдаанаар оролцох ёстой 75 гишүүнээс 73 гишүүний ирцтэйгээр Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурсан учраас өөрийгөө ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзээд, чуулганы өнөөдрийн хуралдааныг удирдахаас татгалзсан тул УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан өнөөдрийн хуралдааныг даргалж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүний өргөн мэдүүлсэн Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэн шийдвэрлэсэн талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулсны дараа УИХ-ын гишүүд, асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Би энэ танхимд Н.Энхбаярын баривчилгааг санагалзаж байна. Тэр үед МАН-ынхан Ц.Элбэгдоржтой нийлж айхтар түйвээсэн дээ. Тийм зүйл болгохгүйн тулд Хууль зүйн сайдаас эхлээд шударга хүмүүс үйлдлээрээ шударгаа харуулахыг сануулъя. Албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө давуу байдал гаргасан сайдууд, хариуцлага алдсан сайдууддаа хэзээ хариуцлага тооцох вэ? Сайдууддаа хариуцлага тооцохгүй бол Ерөнхий сайд танд хариуцлага тооцох байдал үүсэх гээд байна” гэж асуув.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүнд “Хариуцлагын тухай би санал нэгтэй байна. Ерөнхий сайд олон хүнтэй хариуцлага тооцсон. Миний бүрдүүлсэн кабинетийн хоёр сайд албан тушаалаа өгсөн. Дэд сайдууд байна. Төрийн алба хашиж байгаа хүмүүс ч байна. Дээрээс нь эрх баригч намын даргын хувиар хариуцлага тооцож байгаа. Хариуцлага тооцох ажлыг цаашид чангатгана. Би хариуцлагын тогтолцоог сайжруулж, эдийн засгийн уналтыг зогсоох гэсэн хоёр зүйлд анхаарч аижллаж байна. Өнгөрсөн хоёр жилд эдийн засаг хүнд байсан тул гол анхаарлаа үүнд хандуулсан. Гэхдээ хариуцлагын ажлыг орхиогүй. ЖДҮ сая гарч ирлээ. Сахилга хариуцлагыг тогтооход сайн зүйл болсон. Миний кабинетэд ЖДҮ-тэй нэр холбогдсон хүмүүсийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Буруутай нь тогтоогдвол хариуцлага тооцно” гэж хариулсан юм.

Түүнчлэн валютын ханш, бензиний үнийн өсөлтийг хязгаарлахад хүндрэлтэй, дэлхийн зах зээлээс хамаарч байгааг Ерөнхий сайд тайлбарлаад, "Бензинийг эх орондоо үлйдвэрлэдэг болгохын төлөө ажиллаж байна. Тэгвэл бензиний үнэ буурна" гэж хэллээ.

М.БҮҮВЭЙ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.212.117.235) 2025 оны 03 сарын 13

Баасанхүү гишүүний асуудлтад ЕС хариулсангүй. Ер нь асуултанд хариулахгүй худлаа том том юм яриад дэмийгээд суухаа болио

1  |  0
Top