М.Оюунчимэг: Хэрэлдсээр байтал эх орон чинь сөхрөх гээд байна

М.Хангал | Zindaa.mn
2018 оны 11 сарын 30

 

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Бид бие биенээ баахан гөвлөө. УИХ, Засгийн газар нь ажлаа хиймээр байна. Бид сүүлийн 20 жил нефть боловсруулах үйлдвэр байгуулъя, цэвэрлэх байгууламжаа шинэчлэх юм сан гэж ярьсан. Ийм том төслүүдийг бүлэглэлүүд унагачихдаг байсан. Нефть боловсруулах үйлдвэр хэзээ байгуулагдах вэ, зун гэхэд цэвэрлэх байгууламжаа байгуулж чадах уу? Үнэндээ ард түмний амьдрал хүнд байна шүү дээ. Өнөөдөр ам.долларын ханш 2610 төгрөг болчихлоо. Ам.долларын ханшийг зохиомлоор өсгөж байна. Одоо бүгдээрээ ажил ярих хэрэгтэй байна. Битгий идсэн ууснаа яриад бай. Хэрэлдсээр байтал энэ эх орон чинь сөхрөх гэж байна. Бидэнд хийх ажил маш их байна” гэлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Улс төрийн нөхцөл байдлаас болоод Ерөнхий сайд 14 хоногийн ажлаа алдаж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангамаар байдаг. ХХААХҮ-ийн сайдаа томилж чадахгүй байна. Үнэхээр улс оронд харамсалтай хоногуудыг алдаж байна. Би улс орныхоо дотоодын хүнсний хэрэгцээг хангаж, гадаадад хүнс экспортолдог болох зорилт тавьсан. Мөн эх орныхоо эрчим хүчний хэрэгцээг хангадаг болох хэрэгтэй. 10 аймагтаа хурдан ДЦС-аа баримаар байна. Усан цахилгаан станцаа баримаар байна. Харамсалтай нь, Засгийн газрыг унагах гэсэн оролдлого үүнд саад болж байна. Нефть боловсруулах үйлдвэр байгуулахыг бид 60 жил мөрөөдсөн. Энэ ажил сайн явж байгаа. Нефтийн үйлдвэр бариулахгүй байхыг хүсдэг далдын хүч энэ танхимд сууж байна. Энэ бүхэн Засгийн газрыг унагах шалтгаан. Шалтаг нь ЖДҮ. Үүнийг шударга гишүүд маань зөвөөр ойлгож байгаа байх. Бид дотооддоо нефть боловсруулах үйлдвэр байгуулчихвал гаднаас шатахуун авахгүй. Дээр нь сүүлийн 20 жил цэвэрлэх байгууламжаа байгуулж чадаагүй. Хөрөнгө нь шийдэгдчихсэн. Ажил нь одоо явж байгаа. Ийм том бүтээн байгуулалтаа хийж хэрэгжүүлэх шаардлага байна. Үүнийг битгий хийгээсэй гэсэн хүч байна. Засгийн газраас хийж байгаа ажлууд унах нөхцөл үүсч болзошгүй болоод байна” гэж хариулсан юм.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
undraa(122.201.22.29) 2018 оны 12 сарын 01

Zuv

0  |  0
зочин(64.119.23.99) 2018 оны 12 сарын 01

Энэ балай авгайг нэр дэвшүүлснийхээ горыг Энхболд эдлэж байна даа. Энэнд eр нь оролцохгүй сэдэв гэж байна уу

0  |  0
t1(202.9.43.143) 2018 оны 12 сарын 01

bla harnaanii hulgaich awgai boovoo ideed duugui suuh ni deer shuu.

0  |  0
T(202.9.42.66) 2018 оны 12 сарын 01

Ouynxorol chinii xajuud mundag ulstorch Chi bol neg l setguulch, xeruulch avgai

0  |  0
Mi(73.83.84.234) 2018 оны 12 сарын 01

Eniig hen guvuv.

0  |  0
123456(202.21.100.210) 2018 оны 11 сарын 30

chi bolio idsen uusnaa yarixaar chinii xulgai yarigdax geed aigaad bnauudaa xo

0  |  0
Зочин (66.181.177.252) 2018 оны 11 сарын 30

Энэ Оюунчимэг ийг овоо амьтан юм гэсэн чинь ёстой худлаа байсан байна. Нэг л их хүн загнасан, шаардсан, дарамталсан, шударга дүр эсгэсэн хорчин харагдаад байдаг болж

0  |  0
Нарангэрэл(202.21.122.166) 2018 оны 11 сарын 30

Оюун чимэг гишүүн ээ чи яг юу хийж байгаа юм бэ өөрөө.худлаа улстөр мэддэг хүн шиг царайлаад сууж байж олон юм яриад,мэдээд байгаа юм бол чи өөрөө хийгээж нотлоод зарлаад явааж.

0  |  0
зочин(103.212.117.235) 2018 оны 11 сарын 30

хармааны хулгайч Оюунчимэг кондуктар эгчийгээ яагаад дарга болгосоноо хэлээч. Өөрөө худалч, хулгайч

0  |  0
Зочин(103.212.117.235) 2018 оны 11 сарын 30

Боов авгай зүгээр л мөрөөрөө бйаж үз. чи ч хэрүүлийн эх үүсвэр

0  |  0
Top