У.Хүрэлсүх: Эх орноо гэж байгаа бол Цагаан суваргын ордыг улсад буцааж өг, Н.Номтойбаяр аа!

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 11 сарын 30

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Яг одоо гишүүд Ерөнхий сайдаас асуулт авч, хариулт авч байна.

Тухайлбал,  УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "ЖДҮ-гээс зээл авах нь байдаг л бизнесийн зарчим.  2018 оны төсөв батлагдсаны дараа танай Засгийн газрын хэд, хэдэн сайд нар зохион байгуулалттай зээл авсан асуудал байна. Та Ерөний сайд болохдоо нэг зүйлийг хэлж байсан. Хууль бус зүйл битгий шаардаарай гэж. Би танаас хууль биелүүлэхийг л шаардаж байна. Энэ бол ашиг сонирхлын зөрчил үүссэн асуудал. Адаглаад л зээлээ эргэн төлж байгаа нь энэхүү үйлдлээ нотолж байгаа хэрэг шүү дээ. Хуулийн хэрэгжилтийг яагаад хангахгүй байна вэ? Санал хураах болоогүй байна. Оройхон хураах биз. Энэ ашиг сонирхлын зөрчилтэй сайд нараа чуулганы танхимаас гар гээд хэлчих зориг алга уу. Энэ 30 гэр бүл гэж яриад байгаа нь яг хэн хэн юм бэ. Нэрсийг нь сонсмоор байна. Энд би хамрагддаг уу, тийм бол яагаад вэ?" гэв.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Та бол 30 гэр бүлийн нэг мөн, Н.Номтойбаяр аа. Зөвхөн "МАК" 36 лиценз эзэмшдэг юм билээ. Цагаан суваргын ордыг авсан. Энэ бол танай гэр бүлийн өмч биш, ард түмний өмч. Цагаан суваргыг буцааж авах асуудлыг тавина. Нэг гэр бүл 36 лиценз эзэмшихгүй ээ. Нэг ч лицензгүй хүн Монголд 3 сая байгаа шүү. Энэ утгаараа та 30 гэр бүлийн нэг мөн. Эх орондоо хайртай, хууль журам хэрэгжүүлэх гэж л байгаа юм бол та Цагаан суваргаа улсад буцааж өгөөд, Улсын үйлдвэрийн газар байгуулчих. Би та нар шиг хүмүүстэй тэмцэж байгаа юм. Тийм учраас надад хүндрэл бэрхшээл учирч байна. У.Хүрэлсүх гэж нөхөр намын дарга, Ерөнхий сайд хийгээд явбал эрх ашгийн пирамид нурах учраас та нар амь тэмцэж байгаа. Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 27 хүн дотор Монголын ард түмний өмч хөрөнгийг хулгайлж авсан хүмүүс зогсож байгаа шүү. Зургийг нь сайн хараад аваарай. Би ард түмэндээ хандаж хэлж байна. ЖДҮ-ийн санг Засгийн газар өөрөө шалгасан. Та сайндаа илрүүлсэн юм биш. ХХААХҮ-ийн сайдыг гурван удаа дуудаж, энэ зээлийн санг хянахыг үүрэг болгосон. Ерөнхий сайд бүх сан руу орж чадахгүйг та ч мэднэ. Салбарын сайд маань хариуцлага алдсан, хариуцлагаа ч үүрсэн. Ер нь цаашдаа Их хурлын гишүүд манай танхимын сайд нараас хууль бус зүйл битгий шаардаарай" хэмээн хариуллаа.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
undraa(122.201.22.29) 2018 оны 12 сарын 01

Saihan mash shudarga hariult ugchee ES Hurelsuh.Uuniig l bid heleed huleegeed huseed bgaa yum.Odoo heregjuulehed ni buu saad hiitsgee.

0  |  0
Odnoo(122.201.22.210) 2018 оны 11 сарын 30

Nomtoibayr mongoliin ard tumnii asar ih horongond ezen suuchaad yasan peedger bainaa. Shydraga eos baidag bol ard tumend tcagaan suvargiin ordiig huvictaagsar ogch yaduurlaas gargah ni zuitei. Hurelsuh oivorgon ch gelee zov yrij bna.

0  |  0
иргэн(202.179.27.102) 2018 оны 11 сарын 30

нэг айл өрх иргэн энэ их хэмжээний Байгалийн Баялагийн Эзэн нь гээд сууж байдаг бусад Иргэд нь тэгээд Улс орныхоо Байгалийн Баялагаасаа Хувь хүртэх Эрхгүй юм гэж үү бүгдий нь Хурааж Ард иргэдийн Мэдэлд өгөх хэрЭгтэЙ

0  |  0
иргэн(103.212.117.235) 2018 оны 11 сарын 30

Хүрэлсүх сайд ЖДҮХСанг мэдээгүй гээд байсан чинь мэдээд л байсан юм байна шүү. Сарангэрэл чинь ЭМДэмжих санг хаалтын гэрээ байгуулсан.

0  |  0
Нарангэрэл(202.21.122.166) 2018 оны 11 сарын 30

Гоё хэлсэн шүү Ерөнхий сайдаа баяр хүргэе.Наад Номтойбаяр гэдэг нөхөр чинь бол их сагсуу сагуу гар байна лээ хэний хүчинд энэ ордонд орсноо мартсан юм шиг байгаа ийн ард түмний сонголтоор ш дээ уг нь тэгээд ярилцлага өгч байгаа тухай нэвтрүүлэгийг нь үзсэн их пээтгэр байна лээ зайлуулвал таарна.

0  |  0
Сувд(202.179.6.82) 2018 оны 11 сарын 30

Цагаан суврагын ордоо буцаагаад өгчих л дөө. Тийм л хоншоортой юм бол буцаагаад өгчих. Тэгж буян болвол Монголын ард түмэн чамайг түмэнтэй уучилж орой дээрээ Очирваань мэт тахья

0  |  0
Ерөнхий сайд аа(103.212.117.235) 2018 оны 11 сарын 30

Засгийг аваад үлдэх гарын үсэг зурсан гишүүд дотор Со6Батболд, Цогтбаатар гээд 30 гэр бүлийн чинь төлөөлөл байгаад л байгаа шүү дээ.

0  |  0
Top