”Намаас ХАСАХ хүмүүсийн нэрийг гаргаж, нийтэд ЗАРЛАНА”

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 30

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр гишүүд хурц мэдэгдэл болон ширүүн асуултуудыг Ерөнхий сайдад тавьж байна. Ерөнхий сайд ч хэгжүүн хариулт өгч, шударга ёсыг тогтоох зарчмаасаа ухрахгүй гэдгээ хэлж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Өнөөдөр та МАН-ын дарга, Ерөнхий сайд. Өчигдөр /2018.11.29/ намайг намаас хөөсөн юм билээ. Намд дотоод ардчилал байх ёстой. Намаас хөөхөөс айхгүй. 2012 оны сонгуулийн өмнө Д.Тэрбишдагва, Ч.Улаан, Ц.Даваасүрэн гишүүнийг намаас хөөж байсан. Та намайг өрөөндөө дуудаж, жагсаал зохион байгуулаад өгөөч гэхэд би төмөр торх нүдээд явж байсан. Үүний үр дүнд МАН хоёр хуваагдаж, бүгдээрээ гудамжинд гарсан. Өвлийн хүйтэнд намынхаа байшинг хураалгаад явж байхад У.Хүрэлсүх дарга Австралид далайн эрэг дээр байж байсан. Ингээд таныг дуудаж авчраад, Шадар сайд болгосон. Өнөөдөр дахиад намаа хагаллаа. 2020 онд нам ялагдахад та дахиад гадаад руу зугтаад явах уу? Та Хэнтийн нөхөн сонгуульд өрсөлдөх үү?” гэж ширүүхэн асуулаа.

Үүний хариуд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Би 1990 оноос хойш энэ намд ажиллаж байгаа. Тэр үед миний дүү сураг ч үгүй байсан. Намын түүхийн талаар чи надтай юу ч яриад хэрэггүй. Чи намайг Австралиас авчирсан юм биш. Харин би чамайг Солонгосоос олж авчирсан байх шүү, миний дүү. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг шиг юм яриад хэрэггүй. Тиймээс хүний сайхан тусыг битгий мартаарай. Чи дандаа буруу мэдээлэл өгдөг шүү. Чамайг намаас хөөсөн хүн алга. Намаас хөөх асуудлыг Хяналтын хороо шийддэг. Харин намаас хасах хүмүүсийн нэрийг би гаргаж, нийтэд зарлана. Манай нам Ардын нам болохоос авлигачид, олигархиудын нам биш. Би намдаа, төрдөө цэвэрлэгээ хийнэ. Үүний төлөө 2020 оны сонгуульд ялагдвал, тэр л биз. Би ялагдаж, ялахаас айдаг хүн биш. Миний сонгуульд нэр дэвших үгүйг Бага хурал шийднэ. Зөндөө олон удаа сонгуульд оролцлоо. Дүү хүү, аятайхан байгаарай, чи баялаг түүхтэй хүн шүү. Ах хүний хувьд тэсээд байгаа шүү. Эвгүй асуулт асуувал, эвгүй хариулт өгнө шүү” гэсэн хариулт өгөв. 

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 58 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХУТГА(66.181.161.38) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ 2 ХЭН НЬ ҮНЭН ЯРИВ ТЭР НЬ ЯЛНА ХАМГИЙН АЙМШИГИЙН ЛАЛАР НЬ ТҮМНИЙ НҮДЭН ДЭЭР БЭРТЭЛ АВЧ РИНГНЭЭС БҮР МӨСӨН ГАРНА МОНГОЛЫН АРД ТҮМЭН ХАРЖ Л БАЙХААС

1  |  0
Bayanaa(188.22.43.52) 2025 оны 03 сарын 13

Uym asuuhdaa urid umnuhuu bodoj bj asuugaach er n ch aldaa uhaaraachee munhbataa

1  |  0
Үнэн(66.181.178.201) 2025 оны 03 сарын 13

Дургүй хүрчихлээ . Нэг нь жүжигчин нөгөө нь хэдэн үсэг хэлхээч

1  |  0
Зочин (202.9.43.83) 2025 оны 03 сарын 13

Хүрэлсүх 14 тэр бумаа яаж янзалсан юм бол ерөнхийлөгчийн сонгуульд намынхаа нэр дэвшигчийн эсрэг ажилсан өөрийгөө тагнуулсан гээд бас л баялаг түүхтэй сүржин гардаа

1  |  0
ЕСыг дэмжигч(66.181.178.117) 2025 оны 03 сарын 13

Бухан бярууг сүхээр биш гараараа ганц шаагаад баярсайханд.тугдайгаад л ойчно

1  |  0
Доржоо(202.9.42.222) 2025 оны 03 сарын 13

Мункбату гэж нусан таглаас банзал эр их уран донгоддог болжээ бас нэг элбэг гарсан бүлгээ

1  |  0
zochin(66.181.185.205) 2025 оны 03 сарын 13

Hvrelsvhiin zov sh dee Ene neg gachin vm ih hirald yu ch hiij suugaan alialagch aytai shvlsee tsuvuulsan vm l bdgiin bnle

1  |  0
Y(64.119.18.244) 2025 оны 03 сарын 13

Zugeer l shulgee bich geed hel

1  |  0
Nergui(107.77.85.94) 2025 оны 03 сарын 13

Hen hen ni bulihaigaa yarij bn. Humuus yaagaad zaaval sain muud huvaagaad ali neg tald ni orood huurcugluud bgaag oilgoh yum alga, yas yuman deeree, hen ni arai idehuu gesen ashigiin sonirhol l bgaa shuu de

1  |  0
Purvee(202.126.89.5) 2025 оны 03 сарын 13

Зөв дөө муу хулгайч төрөөс төрсөн тэрбумтан

1  |  0
Би(66.181.190.150) 2025 оны 03 сарын 13

Хүүкийн зөв

1  |  0
hishgee(202.126.89.31) 2025 оны 03 сарын 13

Munkhbat aa chamaig seoul n casino d 100$ oor shyleg unshaad, hyyhen zaraad bj bhad naad hyn chn er hyn shg oriig chn tolj eh orond chn avchraa bz deee??? bygd medne sh deee

1  |  0
иргэн(202.126.89.9) 2025 оны 03 сарын 13

зөнөчиж дээ Хүүк минь

1  |  0
иргэн(202.126.89.9) 2025 оны 03 сарын 13

зөнөчиж дээ Хүүк минь

1  |  0
иргэн(202.126.89.9) 2025 оны 03 сарын 13

зөнөчиж дээ Хүүк минь

1  |  0
ард(103.229.120.4) 2025 оны 03 сарын 13

Хүрэлсүх 2 жил шахам ЕС хийхдээ яагаад офшорчид, ХХБ, Эрдэнэт, Хөгжлийн болон Төрийн банкнуудын луйвар зэрэг том хэргүүдтэй зоригтой тэмцэж чадаагүй байж одоо огцрох болохоороо гэнэт нойрохоос сэрсэн мэт шударга царайлж одоо д монголд хариуцлага тооцдог болно ч гэх шиг үлгэр ярьж суух юм хөөрхий.

1  |  0
irgen(202.179.31.87) 2025 оны 03 сарын 13

ene hurelsuh gej nuhur bolovsrol ih nimgen hun ym uuriiguu daranguilagch shudarga hun gej huuruud bh shig bna bagaa tail hurelsuhee hudlaa shudarga dur isgehee boli ingeh tusam chini zevuu hurgej bna shu

1  |  0
Онон(94.234.39.231) 2025 оны 03 сарын 13

Зөв зөв! Зоригтой урагшил ! Ажлын хариуцлага алдсан, ёс зүйгүй хүмүүсийг хассан дээр Хүрэлсүхсайдаа

1  |  0
Зочин (66.181.177.252) 2025 оны 03 сарын 13

Хүрэлсүх ДАРАНГУЙЛАЛ бий болгоод байх юу байсийн. Хулгайч уудад дарангуйлал хэрэгтэйг бид харж байгаа биз дээ. Хулгайч ууд өөрсдөө дарангуйлал хүсээд бгаздэ.

1  |  0
Төмөр(202.9.43.215) 2025 оны 03 сарын 13

АРД ТҮМНИЙ ӨМНӨӨС ИНГЭЖ ДУУГАРСАН EРӨНХИЙ САЙД ХААН БАЙНАА

1  |  0
зочин(202.131.238.150) 2025 оны 03 сарын 13

Хүрэлсүх үлдвэл ер ДАРАНГУЙЛАЛ бий болох юм биш үү. Яриа нь нэг л эвгүй.

1  |  0
aa(202.9.41.91) 2025 оны 03 сарын 13

ene munxbat gej gishvvn baidag bilvv

1  |  0
Зочин(202.131.226.166) 2025 оны 03 сарын 13

Энэ муу юм хэний урдаас юу ярихаа мэдэхгүй өөр өөрийнхөө мэхэнд унаад наад мөнхбатыг хөөгөөрөы намаасаа юу чмэдэхгүй тэнэг коркадил

1  |  0
irgen(103.26.193.143) 2025 оны 03 сарын 13

Khurelsuh heterhii buduuleg bna ss

1  |  0
Мананг тараая(150.129.140.232) 2025 оны 03 сарын 13

Болж муу Мөнхбат ацыг байранд нь тавьсан байна.Хүрэлсүх чөтгөртэй нийлж байгаад боловч биднийг хулгайч нарын боолчлолоос салгаж, шудрага ёс тогтоох тэмцэл хийвэл олон түмэн түүний урьдын бага сага алдааг уучилаад нягт хүрээлэн дэмжих болно. Алддаггүй хэн байлаа даа. Өнөөдөр УИХ дээр хүч түрэгдэн ялагдвал олон түмэн түүнтэй хамт гудамжинд гарч хулгайч нар үүрлэсэн УИХ-ыг тараахын төлөө явна. Тийм учираас битгий хулгайч нарын маскийг хайр найргүй хуулж хая. Огцорлоо гэхэд нөгөө талд жинхэн МАНАН хулгайч нар цугларсаныг олон түмэн улам тодорхой ойлгох болно.

1  |  0
Зочин(202.126.89.126) 2025 оны 03 сарын 13

Зөв шүү ах хүн зангаргаа харуулах ёстой хүүкийн шийдвэр харинч намаа аварч байгаа юм шүү энэ эрчээрээ нухаад өг хөгшин хэдэн кобра байга 2020 онд гарна шүү хэлчхий

1  |  0
иргэн (202.179.27.102) 2025 оны 03 сарын 13

Хүрэлсүх зөвөө эд өөрсөдөө яаж харьцаж байна яг тэр харьцаагаар нь харьцаж хариулж байгаа нь зөв алийн болгон Худлаа Ёс зүйтэй хүн болох гэж цаад Дуракууд даа Баалуулаад сууна гэж

1  |  0
Сайн уу(202.9.40.219) 2025 оны 03 сарын 13

Гоё үзүүштэй чуулган болж байна. Гэдэс дотроо ухалцаад. Үргэлжлүүл....

1  |  0
Сүх(59.153.115.228) 2025 оны 03 сарын 13

2020 онд МАН мэдээж ялагдана учир нь Хүрэлсүх дарга нь байгаа учраас харин намын дарга хийхдээ энэ олон бузар булайг бий болгоод тэр өөрийнхөө үүсгэсэн, мэдсээр байж өөгшүүлж байсан буглаа нь хагараад 100 жилийнхээ ойгоор бүр устаж алга болох байх энэ даргын нүшрэн дээр

1  |  0
Unen(1.176.171.156) 2025 оны 03 сарын 13

Yuuch gesen ugiin ewgui asuult suhuud bwal ewgui hariult ugnu.... 2 laal nooton bolj taarlaa...

1  |  0
erka(66.181.180.153) 2025 оны 03 сарын 13

yahlaaraa eronhii said buruu yridag bilee erguu malnuud mini mongold suuliin 28 jil ene hun shig shuud shudrag yrij temtsej baigaa hun yg onoodoriin hubid alga muusain hulgaichuudtai tegeed ebeer yrih umuu hedii boltol ebiini olj ybah um be HURELSUHEE amijilt oshoo sain hulgaichuudtai temts

1  |  0
Зочин(66.181.177.98) 2025 оны 03 сарын 13

MUNHBAT SAID HIIJ BAIHDAA TAVAN TOLGOIGOOS OLON TERBUM TUGRUGNII NUURS SHAASNIIG ZAAVAL YALLAH HEREGTEI NAADAH CHINE TEGEED SHOROND HER IH HUUHDIIN SHULEG UNSHIH N VE HARAYA HA HA

1  |  0
Иргэн(45.117.35.7) 2025 оны 03 сарын 13

Алим модноосоо хол унадаггүй гэж яалтгүй үнэн юм.Адилхан байна.

1  |  0
Зочин (103.212.117.157) 2025 оны 03 сарын 13

Энэ хун ямар асуулт асууна туунийг хариулна гэж шударга хэлжээ уунээс еер яахав зарим дур эсгэгч гишуудэд

1  |  0
Zochin(42.148.157.75) 2025 оны 03 сарын 13

Ene khun ikh bayalag tuuhtei l dee khuddaa khugjiim bankiig dampuuruulj bayjsan ni unen sh te. Muisiin oyutnii dotuur bairand amidardag gar 2 jiliin dotor ogtsom bayajaa biz dee. Ah nariihaa baraand tomorchood odoo hutsaj gene.

1  |  0
Ме(139.5.216.144) 2025 оны 03 сарын 13

Хүрэлсүх Сайдын зангарагтай хүн биш л дээ, маш попорсон хариулт өгч бна. Хүрэлсүхийг дэмжиж бга ганцхан шалтгаан нь М.Энхболдын фракцаас салгах горьдлого

1  |  0
Зочин(66.181.188.177) 2025 оны 03 сарын 13

Ерөнхий сайд үнэхээр ёс зүйгүй байна. Асуусан асуултанд тойруулаад л хариулаад байна.

1  |  0
ард(103.229.120.4) 2025 оны 03 сарын 13

Бие биенийхээ асар том хулгайг мэддэг энэ хоёр хувалзыг монголын төрөөс зайлуулаасай.

1  |  0
Гэк(66.181.161.101) 2025 оны 03 сарын 13

Ерөнхий сайд харьцаагаа анхаармаар юм.Маш эвгүй харагдаж байна.Асуултанд хариулахаасаа илүү загнаж шантаажлаад байна шүү.Хэрэлдэж уралцмаар занаж үхмээр байгаа бол танхимаас хамтдаа гарах хэрэгтэй.Ард түмэн үлдэнэ шүү дээ

1  |  0
Иргэн(66.181.189.23) 2025 оны 03 сарын 13

Үнэн л дээ Мөнхбатыг Солонгосоос авчирсан нь. Солонгосын казинод мөнгө ч үгүй царайлаад бөөн өр эх орондоо ч ирж чадахгүй байхад нь татаж авсан ш дээ

1  |  0
Зочин(182.160.38.106) 2025 оны 03 сарын 13

толгой хагаравч малгай дотроо. улс орон мн бүрэн бүтэн байхыг хүсч бна

1  |  0
Top