Ж.Бат-Эрдэнэ: Ерөнхий сайдаас хариуцлагын алхмаа нэг шат ахиулахыг хүсч байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 11 сарын 30

 

УИХ-ын үдээс хойшхи чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Яг одоо УИХ-ын гишүүд Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс асуулт асууж, хариулт авч байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Бид ч шившгээ тарьж байна даа. Ялангуяа сөрөг хүчнийхээ өмнө. Уг нь, бид парламентад 65 гишүүнтэй, том бүлэг. Дээр нь Ерөнхий сайд, УИХ-ын дарга нэг намынх. Тэгсэн хэрнээ алингаа л алдаж байна л даа. Ерөнхий сайд тамын тогооны үлгэр шиг юм ярьж байна. Өнөөдрийн энэ танхимд сууж байгаа бидний цалин, Ерөнхий сайдын цалин, бусад хангамж бүгд татвараар орж ирдэг. Гэтэл намаараа талцдаг, намчирхаж байгаад хууль бус үйлдэл хийдэг. Эдийн засаг муу гэж ард түмэн бухимдаагүй. Харин хууль бус зүйл хийгээд байна гэж бухимдаж байна. Ерөнхий сайдыг хариуцлагын алхмаа нэг шат ахиулахыг хүсч байна. Зээл авсан нөхдөдөө хариуцлага хүлээлгээд явах хэрэгтэй байна. Ганц та биш таны дараагийн Ерөнхий сайд ч хүлээлгээд явах боломжтой шүү дээ" хэмээн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Манан сөнөлөө(185.188.6.148) 2018 оны 11 сарын 30

Манан шившигт байдалд орсон. Одоо мафийн хяналтаар манай төрийг барьж дийлэхгүй болсон.

0  |  0
зочин(103.229.122.215) 2018 оны 11 сарын 30

энэ нээрээ олиггүй гар бна сайд болгохоор архидалт зохион байгуулж хүний аминд хүргэччихээд ерѳнхий сайддаа гомдоод байгаа юм байхдаа эсвэл эрийн сайндаа ажилаа ѳглѳѳ ч гэх шиг

0  |  0
Иргэн(150.129.143.182) 2018 оны 11 сарын 30

ЭНЭ САХАЛТАЙ ХУЛГАЙЧЫГ ”БУЛГАН”-ны сонгогчид юу бодож сонгож, МОНГОЛ ТӨРИЙГ МУУХАЙ БОЛГОЖ, ТЭР БҮР САЛБАРЫН ЯАМ УДИРДАЖ ЧАДАХГҮЙ НЭГ ХҮНИЙ ”АЛТАН АМИЙГ ХӨНӨӨЛГӨСӨН”

0  |  0
зочин(209.95.56.54) 2018 оны 11 сарын 30

энэ хүний амь нас хохироох нөхцлийг бүрдүүлчээд юу хуцаад байгаан

0  |  0
зочин(203.91.118.180) 2018 оны 11 сарын 30

нам нам л гээд байх юм нам бүгдийн дээр бдаг үе аль дээр өнгөрсөн шүү улс орны эрх ашиг нэгдүгээрт бх ёстой үзэл бодол нийлэхгүй бвал нэг нам шүү гээд шударга бус зүйлтэй эвлэрээд дуугүй яв гээд бгаа юмуу

0  |  0
зочин(203.91.118.247) 2018 оны 11 сарын 30

Ханилж явсан нөхрөө араас нь хутга шаадаг урвагч хулгайч бол энэ Батэрдэнэ юм байна шүү

0  |  0
Gana(122.201.24.139) 2018 оны 11 сарын 30

Uuriiguu hicheevel taarna

0  |  0
Top