УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байна.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “28 жил бугшсан алдаа завхрал зад үсэрч байна. Улс нь хөгждөггүй. Иргэд нь ядуу хэвээр байдаг явдал он удаан жил оршин тогтносон. Эцэс сүүлдээ 60 тэрбумын хэргээр төрийн албыг наймаалцдаг болсон. Энэ хэрэг яагаад нотлогддоггүй юм. Нотлоход тийм хэцүү биш. Бизнес бүлэглэлд үйлчилдэг, төрийн бодлогыг явцуу эрх ашгийн төлөө чиглүүлдэг. Өмнөх Засгийн газрыг ингэж ажилласан болохоор нь хариуцлага тооцсон. Тийм учраас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ажлаа хийхийг дэмжих ёстой. Сонгогчдынхоо захиалгаар ажиллах ёстой. Төр, нийгэмд томоохон өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага байна. Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлийг би цэвэр албан тушаалаа авч үлдэх гэсэн үйл ажиллагаа гэж харж байна. Ийм байж болохгүй. Монгол төрөөр тоглож болохгүй. Цаашид энэ алдааг нэн даруй засах хэрэгтэй. Энэ өдөр өөрчлөлт шинэчлэлийн салхи нь шуурга болон дэгдсэн өдөр байгаасай” гэж байр сууриа илэрхийлэв.
Хуралдаан үргэлжилж байна.
М.Бүүвэй
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )
60 terbumaar chi gidhuun egch Saran chini agentlagiin ded darga bolson doo. odoo yund bas shunaad baigaa yum bol
Энэ хүү чинь харин ч нэг шударга үнэн юм хэлж байхчив ээ. Ийм залуусаар хүрээлүүлсэн байхад ч Монгол улс сайхан болно доо.
barzak ayur dugai bai chamaar ug ni UIH dutaagui chi 2020 ond suragui shu