Зарим хэвлэлээр УИХ-ын гишүүн асан Д.Гантулга дахин хүчингийн гэмт хэрэгт холбогдсон талаарх мэдээлэл цацагджээ. Харин яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ундраа Ерөнхий сайдад хандаж УИХ-ын гишүүн асан Д.Гантулгатай холбоотой асуулт тавилаа.
Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Д.Гантулгын асуудал нь шийдэгдээд явсан. Тэр хүний буруутай эсэхийг шүүх шийднэ. Намын даргын хувьд түүнтэй уулзсан. Өргөдлөө өг, чөлөөлөгд гэж хэлсэн. Тэр залуу ёс зүйн хариуцлагаа хүлээж, бүрэн эрхээ өгөөд явсан. Тэрэнд нь үнэхээр хүчирхийлэл үйлдсэн үү, эсвэл улс төрийн зүйл орсон уу гэдгийг шүүх тогтоох байх" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )
Тэр бандааш 2дох удаагаа хүчин хийсэн гэж өчигдөр доргиогоос уншсан виви си шоронд нь хийгээч