У.Хүрэлсүх: Би олигархуудтай тэмцэхийн тулд чанга дуугарч байна

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 30

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар гишүүд байр сууриа илэрхийлж байна. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Ерөнхий сайдад утаатай тэмцэхийг сануулаад, “Түүхийн явцад МАН хэд хэдэн удаа хоёр хуваагдаж байсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 онд намаа хоёр хуваачихлаа” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Мөн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Би УИХ-д таван удаа өрсөлдөж, дөрвөн удаа суудал авч, Монголын төрд 20 жил зүтгэж явна. Би өнөөдрийнх шиг ардчиллын үнэ цэнийг алдаж, талцаж хуваагдаж байсан парламентыг мэдэхгүй ээ. 2004 онд У.Хүрэлсүх бид хоёр нам дотор бугшсан бүхнийг шүүмжилж явсан. Өнөөдрийг хүртэлх 28 жилийн түүхэнд 15 Засгийн газар солигдож байсан. Хоёр нь л дөрвөн жил ажилласан. Үндсэн хуулийн гажгаас үүдэлтэйгээр ийм тогтолцоо явж байсан. Харамсалтай нь, энэ удаагийн УИХ шиг томилсон Засгийн газраасаа шүүмжлэл сонсож байсангүй” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Үүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Би утаатай тэмцэнэ. Бас шударга бусын утаатай тэмцэнэ. Би намаа хуваагаагүй. Манай намын гишүүд надад шударга ёсыг тогтоогоорой, МАНАН-гийн бүлэглэлтэй тэмцээрэй, хууль бусаар баяжсан олигархиудтай амь насаа үл хайрлан тэмцээрэй гэж захисан. Би амь насаа алдахаас айхгүй. Ард түмний минь итгэл найдвар алдрахаас айж байна. Ард түмнийхээ шударга ёсны хүсэмжлэлийг биелүүлэх, шударга бусын хонгилыг эвдэх, олон жилийн угшилтай шударга бусын пирамидыг унагахыг хичээж байна. Ард түмэн намайг дэмжиж байгаа. Надад алдаа дутагдал байж болно. Гэхдээ надад эх орноо гэсэн сэтгэл бий. Би жирийн жолоочийн хүүхэд. 17 настай байхдаа цэрэгт явж, дөрвөн жил хил хязгаараа манаж яваад ирсэн. Эх орон ямар үнэ цэнэтэйг арми надад ойлгуулсан. Тийм учраас би өнөөдөр олигархиудтай тэмцэхийн тулд чанга дуугарч байна” гэж хариуллаа.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.181.102) 2025 оны 03 сарын 13

MASH SAYN BAYNA. ARD TUMEN DEMJIJ BAYGAA SHUU

1  |  0
зочин(202.9.43.144) 2025 оны 03 сарын 13

шудрага бусаар баяжсан нөхдүүд үхлээ мөнгө шудрага ёсноос хямдхан та нар мөнгөөр авилгадсан ч мөнгө чинь хүрэхгүй

1  |  0
kkkkk(103.212.117.235) 2025 оны 03 сарын 13

ирээдүйн олигархуудыг бэлтгэхийн тулд чанга дуугарч байгаа юм байна л даа. ЖДҮХСангийн нөхдөө олигархи болтол явахад төрөөс одоо хэдэн 14 тэрбумийг идэх байх даа

1  |  0
Kkkkk(83.23.248.17) 2025 оны 03 сарын 13

Buldog tsaralsan ojunhor ter kuveitiin mongo haan bn

1  |  0
Erdenee(64.119.18.130) 2025 оны 03 сарын 13

Ohunhorol metiin buzar 60 terbumiihan uhlee. Hurdan zailaach naanaasaa. Hurelsuhee, ard timen chinii tald bagaashu.

1  |  0
Тэгээд..?!! Оюунхоро(203.91.115.37) 2025 оны 03 сарын 13

Тийм олоэ удаа суусан бол эртнээс засах чинь яасасн юм бэ!!! ??? Өөрийгөө л бодоо биз одоо бол чамайг хэн ч сонгохгүй сонсохгүй..! Нэрэндээ яг таарсан хоролмаа цаашаа зүгээр. ЕС ажилаа л хийж бна. ЕС-н ажилыг хийлгэ авгай үр ачаа хар.!

1  |  0
олон жил ха ха (66.181.181.80) 2025 оны 03 сарын 13

Оюунхорол гэж гамшиг байна аа

1  |  0
ЗОЧИН(122.201.22.80) 2025 оны 03 сарын 13

ЕРӨНХИЙ САЙДАА ТӨРИЙН ХҮН ШИГ ЯРИМААР ЮМ АА ГУДАМЖНЫ ҮГ ХЭЛЭХЭЭ БОЛИО

1  |  0
Зочин(103.229.120.4) 2025 оны 03 сарын 13

Хүрэлсүх 2 жил шахам ЕС сайд хийхдээ офшорчид, ХХБ-Эрдэнэт, 60 тэрбум, Зоригийн хэрэг, Хөгжлийн/Төрийн банкны луйврууд гм томоохон хэргүүдтэй дормитой тэмцээгүй байж одоо гэнэт огцрох болохоороо нойрноос сэрсэн мэт шударга дүр эсгэж монголд хариуцлага тооцдог болно гэчлэн үлгэр ярьж суух юм хөөрхий.

1  |  0
иргэн(103.212.117.235) 2025 оны 03 сарын 13

Улсын их хурлын индэр болохоос МАН-ын хурал биш, Намынхаа хурлыг өөр газар хийгээч. УИХ ард түмнээс сонгогддог шүү

1  |  0
zochin(66.181.184.93) 2025 оны 03 сарын 13

HKURELSUKH IKH KHURLIIN TANHKIMIIG BUZARLAJ ,hkeruuliin bolgoj bna, ene bol estsiikh bizee

1  |  0
Top