Д.Эрдэнэбат: Парламент шүүх байгууллага биш

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 12 сарын 01

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлж байна.

Тухайлбал, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Бид үнэн нүүрээ харуулж байна. Сүүлдээ хэлэх үг олдохгүй боллоо. Бид Үндсэн хуулиараа үг хэлэх эрх чөлөөг баталгаажуулсан. Үнэмлэхүй олонх хэрэлдэж, хэлэлцэж нийгмийг талцуулж байгаад харамсч байна. Чөлөөт эдийн засгаар тууштай яваад, хийх ёстой зүйлээ хийх нэг нь хийж ирсэн. Энэ дундаас үүссэн бүлэглэл, олигархийг шүүж, доромжлох нь УИХ-ын гишүүдийн хийх ажил биш. УИХ шүүх байгууллага биш. Хууль тогтоох байгууллага гэдгийг би хэлж байсан. Хувь хүний хоорондын харилцаа руу орвол юу ч биш болно гэдгийг хэлсэн. Өөрсдийгөө нэг хар. Ард түмнээ нэг хар. Яг юу болчихов. Нэг л зүйлийг хэлье. Төр түшиж чадах ухаан байхгүй бол төрөөс зайлцгаая. Тэгээд яриад байгаа бүлэглэл, олигархиа бүгд бидэнгүйгээр хийг.

Энэ танхимд хэн нэгнийг доромжилж, гүтгэн гутааж байгааг хараад нүд хорсож байна. Их хурал тарвал би хамгийн түрүүнд явна. Ард түмнийг амар тайван байлгая. ЖДҮХС-гаас зохион байгуулалттайгаар, эрх мэдлээ ашиглаж мөнгө авсан нь үнэн шүү дээ. Үндсэн хуулийн эсрэг олон юм яриад байгаа нь үнэн. Төрийн албыг завхруулсан нь үнэн биз дээ. Шударга ёс, хариуцлага гэдэг үг чинь үнэ цэнэгүй сонсогдож байна. Улс орныг хариуцлагагүй байдалд оруулчихаад шударга үнэний төлөө битгий ингэж үлгэр ярь. Өнөөдөр Ерөнхий сайдын халаасанд огцрох өргөдөл нь бэлэн байгаа гэдэгт итгэмээр байна. Мөн УИХ-ын дарга М.Энхболдын халаасанд ард түмний амар амгалан байдлыг хамгаалахын тулд огцрох өргөдөл нь бэлэн байгаа болов уу гэж итгэж байна. МАН-ын олонхийг улс орныг бужигнуулж, ардчилсан Монгол Улсыг нураахын төлөө яваагүй гэж итгэхийг хүсч байна. Ард түмнийг тайван байлгаад өгөөч. Өөр хүсэх зүйл алга" хэмээн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Б.ЭРХЭС 

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ийг дэмжигч(150.129.143.182) 2018 оны 12 сарын 02

Д.ЭРДЭНЭБАТ ГУАЙ ТА: ”АН болон ӨӨРИЙГӨӨ БОДОЖ” Үг хэлэндээ ухаармаар...??? УИХ шүүх БИШ ЮМ БОЛ... С.ЭРДЭНЭ, Д.ЭРДЭНЭБАТ, ТА НАР ЯАГААД ”Ми... ОВОГТ”- бузар саварт атгагдан, БӨГСИЙГ НЬ ДОЛООЖ ЗГ-ийн эсрэг ШҮҮЛТ ЯВУУЛСАН БЭ. . ШИВШИГ.... ЭРДЭНЭ, ХАЛЗАН БУХАНДАЙ ХОЁР ”АН”- ыг БУЛШЛАВ...

0  |  0
Kkkk(83.23.248.17) 2018 оны 12 сарын 01

Tegz bgaad bogsiin sain uhna

0  |  0
Zochin(103.212.119.218) 2018 оны 11 сарын 30

Halzan buhandai ch taraa taniullaadaa huurhii bas l neg hulgaich shuudee

0  |  0
ZOCHIN(106.69.52.196) 2018 оны 11 сарын 30

JINHENE MUU HUN CHINI M.ENHBOLD ,ELBEGDORJ NARIIN OROOSON DUGUI ERDENEBAT BAINASHUU. ERDENETIIG HUULI BUSAAR HUSCHIH GEED ...OMHII AVILGACHIN.

0  |  0
Boldoo(64.119.18.130) 2018 оны 11 сарын 30

Ene ooroo erdenet iig luivardaj bhad haana bsan ol halzan traktorchin be? Chi ooroo zail.

0  |  0
Зочин(66.181.181.118) 2018 оны 11 сарын 30

Энуунийг оодгуй Луухаан гээд байсан естой унэн юм байна, Ол халзан Эрдэнэбат луухаан Минь Монголын торд чиний хэрэг алга болно

0  |  0
Зочин(66.181.181.118) 2018 оны 11 сарын 30

Энуунийг оодгуй Луухаан гээд байсан естой унэн юм байна, Ол халзан Эрдэнэбат луухаан Минь Монголын торд чиний хэрэг алга болно

0  |  0
Top