Хабиб, Леонардо Ди Каприо, Мик Жаггер нар хөлбөмбөг үзэв

2018 оны 12 сарын 01

 

Парист өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-нд хөлбөмбөгийн гал гарсан тоглолт болсон билээ. Францын “Пари Сен-Жермен” Английн “Ливерпүүл”-ийг 2-1 –ээр хожсон. Тоглолтын хөгжөөн дэмжигчдийн дунд олны танил хүмүүс олон байжээ. Тэдэн дундаас алдарт Мик Жаггер, Оросын тулаанч Хабиб Нурмагомедов, жүжигчин Леонардо Ди Каприо болон түүний найз бүсгүй Камила Морроне нар олны анхаарлыг ихэд татсан байна. Тэд зэргэлдээ суудалд сууж таарчээ.

Одод хоорондоо төдийлөн юм яриагүй ч Хабиб Нурмагомедов тоглолт дундуур Леонардо Ди Каприотой селфи хийж харагджээ. Тэр агшныг харуулсан зургууд цахимд тавигдахад олон хүн баярласан байна. Леонардо Ди Каприо, Хабиб Нурмагомедов, Мик Жаггер нарыг хамтад нь харсан фэнүүд нь “Хөөх, гайхалтай”, “Одод цуглажээ”, “Хабибын царайг хар даа” гэх зэрэг сэтгэгдэл бичжээ.

Леонардо Ди Каприо, модель Камила Морроне нар сүүлийн үед хаа сайгүй хамт явах болсон билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(103.212.118.216) 2018 оны 12 сарын 05

ard n frantsiin erunxiilugch baisan nicolas sarkozi bna

(66.181.182.40) 2018 оны 12 сарын 03

Cарkoзи ододын сүүдэрт дарагджээ...

кккккк(59.153.112.51) 2018 оны 12 сарын 02

ерөнхийлөгч асан Саркози бн. Олимпын аварга Тагир Хайбулаев бн.

Top