"Франц Пресс" агентлаг Монголын улс төрд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлыг мэдээлжээ.
Мэдээлэд, "У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Засгийн газар авлигын хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудтай тэмцэнэ гэдгээ илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг парламентын олонхийн саналаар авч үлдлээ. УИХ-ын гишүүд болон түүний кабинетын хоёр ч сайдын холбогдсон авлигын хэрэг сүүлийн хэд хоног шуугиан тарьсан ч ийнхүү авч үлдлээ. Түүний танхимыг УИХ-ын 40 гишүүн буюу 54.8 хувийн саналаар авч үлдсэн юм.
“Та нарын зарим нь намайг дарангуйлагч болно гэж айж байх шиг байна. Гэхдээ би дарангуйлагч биш” гэж дөрвөн цаг үргэлжилсэн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ярьсан юм. Хэдэн сарын өмнө Монголын улстөрчид жижиг, дунд үйлдвэрийн сангаас эрх мэдлээ ашиглан мөнгө авсан хэрэгт холбогдсон нь Засгийн газрыг нь ганхуулахад хүргэсэн юм. Гэхдээ У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ хэргийг орхихгүй бусад томоохон хэргүүдийг ч шалгана гэдгээ илэрхийллээ. Одоогоос яг нэг жилийн өмнө У.Хүрэлсүх энэ суудалд томилогдож байсан юм. Өмнөх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газар ч концессын гэрээнд холбогдсон гурван сайдаасаа болж унаж байсан билээ.
Төв Азид орших энэ улс 1992 онд ардчилсан тогтолцоонд шилжин Үндсэн хуулиа баталж байв. Энэ хугацаанд тус улс Засгийн газраа 15 удаа сольж байсан нь нэг Засгийн газарт 1.5 жилийн хугацаанд ажиллах боломж ногдож байсан гэсэн үг юм" гэжээ.
Б.АЗАА
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 8 )
Нийгмийн тогтолцоог 1 хун ч биш нийтээрээ зутгэж хичээж зов ур хойчдоо улгэрлэж бж оорчлохгуй бол МУлс бухий л шатандаа ялзарч монгол хун чанар ёс суртахуун маш их доройтсон бн Ийм бдлаар цаашилбал МУ мохно Хун бур л дор бурнээ хичээх хэрэгтэй бн Ур хуухдэдээ сайн сайхан уйлдлээрээ улгэрлэгч бай, ур хойчоо эд материалыг биш эрдэм номыг эрхэмлэгч зов хун болгож толовшуул Шударга сайныг ундэс сууриас нь эхлуул Энд иргэн , орх гэр бур л уургээ ухамсарлаж оролцох хэрэгтэй ингэвэл л МУ оорчлогдоно
Шударга бусыг дарангуйлах ч багадна! Манангаас салахад АН н лидерүүдийг дарж авах хэрэнтэй. Ард түмэн 33г сонгохгүйгээ мэдэж байгаа
Шударга бусыг дарангуйлах ч багадна! Манангаас салахад АН н лидерүүдийг дарж авах хэрэнтэй. Ард түмэн 33г сонгохгүйгээ мэдэж байгаа
Daranguilagch gedgiig ta ooroo am ,ajliin ehleleeree ali hediin haruulchihsan. Tanii goo amand itgeh humuun tsoorood baigaa.Helseneer itgeh teneg hun hovordsoon Hurelsuhee ! aliin bolgon am geheer popdoj amidrah yum.Odoo bodit ajildaa or!!!