АН: Ж.Батзанданг хөөж, Л.Болд Д.Мурат нарт сахилгын шийтгэл оноолоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 12 сарын 03

АН-ын Үндсэн дүрмийн хороо өнөөдөр /2018.12.03/ хуралдсан байна. Тус хорооны хурлаас УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат, Ж.Батзандан нарыг намынхаа дүрмийг зөрчсөн гэх улс төрийн шийдвэрт хүрч, намынхаа дарга С.Эрдэнэд тогтоол хүргүүлжээ. Харин Үндсэн дүрмийн хорооноос гаргасан тогтоолыг үндэслэн, АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ дээрх гурван гишүүнд улс төрийн хариуцлага тооцох шийдвэр, тушаалыг гаргасан байна.

Тухайлбал, намынхаа эсрэг ажилласан гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-аас хөөх шийдвэрийг гаргажээ. Харин УИХ-ын гишүүн Д.Мурат, Л.Болд нарт сахилгын шийтгэл оноож, нэр дэвших эрхийг нь дөрвөн жилээр хязгаарласан байна. Энэ талаарх шийдвэрээ дөнгөж сая УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ "Аливаа улс төрийн нам өөрийн гэсэн дүрэм, журамтай. Улс орон ч гэсэн хууль дүрэмтэй. Энэ хүрээнд АН Их хурлаа хийж, Үндсэн дүрмээ баталж, Дээд шүүхэд бүртгүүлж хууль ёсны үйл ажиллагаа явуулах эрхээ авсан байдаг. АН-ын Үндсэн дүрэмд заасан заалт бүрийн намын гишүүд ягштал биелүүлэх үүрэгтэй. Харин энэ үүргээ биелүүлээгүй зарим этгээдэд улс төрийн хариуцлага тооцох шийдвэр гаргалаа" хэмээн тодотгосон юм. 

 АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан "Өмнө нь АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж, УИХ дахь АН-ын бүлэгт Засгийн газарт хариуцлага тооцох тухай чиглэлийг хүргүүлсэн. Харин өнөөдөр өглөө АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдсан. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарыг намын Үндсэн дүрмийн тодорхой заалтыг зөрчсөн гэж үзлээ" гэх мэдээллийг өгсөн юм.

Харин АН-ын Үндсэн дүрмийн хорооны шийдвэрийг үндэслэж АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат нарын нэр дэвших эрхийг нь дөрвөн жилээр хязгаарлаж, сахилгын шийтгэл оноожээ. Шалтгаан нь, ЖДҮ-гээс зээл авч завшсан Засгийн газрын гишүүдийг УИХ-д оруулахаас удаа дараа татгалзсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд улс төрийн хариуцлага хүлээлгэх тухай АН-ын Улс төрийн зөвлөл, УИХ дахь АН-ын бүлгийн шийдвэрийг зөрчиж, Засгийн газрыг дэмжсэн шийдвэр гаргасантай нь холбоотой аж.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаасаа хөөх болсон шалтгаанаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг дэмжсэн, мөн намын нэр хүнд үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц үйл явдал гаргасан гэж үзсэн байна. Ингэхдээ дөрвөн жилийн хугацаатай хөөх шийдвэрийг гаргасан байна. Харин УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Ж.Батзандан сул гишүүн болж, АН-ын бүртгэлээс албан ёсоор хасагдаж байгааг намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ онцоллоо.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН ХК(202.126.89.171) 2018 оны 12 сарын 04

ТУЗ-ын хэд нь элийрчихэж....

0  |  0
matilda(156.0.212.1) 2018 оны 12 сарын 03

хувийн дундын зээлийн санал Би зээлдүүлэгч гэдгээ танд мэдэгдэнэ Зээлдүүлэгчид хэрэгтэй байгаа сэтгэлээр унасан хүмүүсийг аврахаар ирдэг шударга хүмүүс. Би асууна Миний зээлийг бизнес эрхлэхгүйгээр шударга, үнэнч шударга хүмүүст санал болгодог Учир нь би бол миний үгийн эхнэр бөгөөд миний үйлчлүүлэгчдэд хамгийн сайн зээл олгодог Ямар ч урам хугармааргүй байна. Би чамд хэрэгтэй байгаа хэмжээгээ өгөөч таны сонгосон төлбөрийн чадвартай хугацаа. Миний de 03,02% de байна Алексей таны болон файл бүртгэлийн.email: matildalecoustre@gmail.com

0  |  0
иргэн(202.179.25.216) 2018 оны 12 сарын 03

ардчилсан нам ахиад сонгуульд өрсөлдөх ч хэрэг байхгүй мөнгөний гарз болох байх

0  |  0
иргэн(202.179.24.157) 2018 оны 12 сарын 03

хөгийн ч юм болж байх юм дөө энэ Гурав Өөрсдөө дараагийн Сонгуулиар гараад ирнэ гэж бодож байгаа юм байх даа Ард иргэд ондоо болж Бодож сэтгэх нь өөрчлөгдсөн шүү дээ Ёстой гурван Сүүлгүй Чононууд байна даа

0  |  0
иргэн(202.179.24.157) 2018 оны 12 сарын 03

энэ Гурвын цаад Үнэн төрх МАНАН-ын Олигархи Бүлэглэлийнх чааваас ингэж байж дараагийн Сонгуулиар энэ хэд Суудал авна гэж бодож байгаа л юм байх даа Зул бөхөхөөсөө өмнө нэг сайн Бадамладаг гэдэг шиг л юм болж байна даа Та гурав Түмний Элэг доог болсон Хөгийн амьтад

0  |  0
Зочин (103.212.117.157) 2018 оны 12 сарын 03

МАНАН г хамгаалагчид АН байхдаа ч яахав унэн дур нь ард тумэнд ил тод боллоо АН бие даасан нам биш болчихсон юм байна

0  |  0
Зүгээр л иргэн(202.21.118.90) 2018 оны 12 сарын 03

Өөрсдийгөө унагаана, Өрөөлийг явуулахгүй унагаана. Хажууд нь хоёр хөрш нь гүйгээд алга боллоо. Эвлэж, хийе гэсэн санаанаас бусдыг нь бүгдийг нь оролдлоо. Одоо боль. Ажлыг нь хийлгэ, Хариуцлагыг нь тооцуул

0  |  0
Зүгээр л иргэн(202.21.118.90) 2018 оны 12 сарын 03

АН минь дээ. Үүссэнээсээ авахуулаад л унагааж, ажил хийлгэхгүй байгаа шүү та нөхөд. Улс төрийн эрх ашгаа ард түмний эрх ашгаас дээгүүр тавиад л ...... Ардчилсан гэдэг нэрээ сольж, Нам төвт нам гэж нэрлэмээр болж дээ....

0  |  0
зочин(66.181.184.118) 2018 оны 12 сарын 03

Ёстой зөв шийдвэр байна даа энэ тэнд дандаа худлаа үсчиж явдаг нөхөр ах нь МАН ынх гээд л яваад байдаг юм худлаа жүжигчин АН энэ хүнээр дутахгүй шүү дээ худлаа хашгичсан шударга дүр эсгэсэн ардчилагч шүү маш зөв гудманд гарсан дээр намаа 2 хувааж мэдэх нөхөр шүү

0  |  0
Иргэн(64.119.22.92) 2018 оны 12 сарын 03

Зөв шудрага л шийдсэн байнашдээ?! Урвагч, Улс төрийн наймаа панз үсэргэгчидтэй эхлэн тэмцэж шудрага ёсыг тогтооношдээ?!

0  |  0
Top