Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2018.12.03/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс ирүүлсэн зарим сайдыг үүрэгт ажлаас нь огцруулах болон үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай зөвшилцөхөөр ирүүлсэн албан бичигт тус тус хариу илгээв.
“Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Цэдэнбалын Цогзолмааг Засгийн газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэж, үүрэгт ажлаас нь огцруулах асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн Таны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ-1/198 дугаартай албан бичгийг хүлээн авч холбогдох материалуудтай танилцлаа.
Уг асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх нь зүйтэй байна” гэжээ.
“Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд Янгугийн Содбаатарыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг зөвшилцөхөөр ирүүлсэн Таны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ-1/197 дугаартай албан бичгийг хүлээн авч холбогдох материалуудтай танилцлаа.
Уг асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх нь зүйтэй байна” гэжээ.
М.Бүүвэй
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )
нэг нэгээр нь явуулж байсан одоо бүр 2, 2оор нь явуулж бйагаад кабинет тэр чигээрээ солигдчих юм байна доо. Дараагийнх нь ЖДҮХС -гаас идсэн сайдууд байгаа биздээ. Зөвхөн идсэн сайдуудаа явуулахад л тэнхмээрээ солигдох юм байна. Дард нь бусад сангийн мөнгийг цөлөмөөд идчихсэн, салбараа мэдэхгүй, шатахууны долларын ханш өсгөсөн, цахилгаан тасалсан, онцгой байдлыг урьдчилж бэлдээгүй, ажил хаясан, хаалтын гэрээ байгуулсан, мөнгө угаасан, тендерээс идсэн, хувийн ашиг сонирхлоор шийдвэр гаргасан сайдууд жагсаж байгаа.
Ooroo bas ogcor
Ерөнхийлөгч өө та шүү гэж хэлмээр байна. Ордрнд эрх баригчид хэрэлдэж байхад та байх газраа л байсан. Одоо таны гоч үзэл олон зүйлд хэрэг болно. Ганцаардахгүй ээ та. Ард түмэн чинь байна. Урагшаа......