БАЙНГЫН ХОРОО: Хуулийн төслүүдийг хойшлуулав

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 04

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2018.12.04/ хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Тус байнгын хороогоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир 2018.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хийх байв.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт гишүүдийн ирц хүрэхгүй шалтгаанаар ажлын хэсэг хуралдаж амжаагүй тул хэлэлцэх асуудлаас хойшлуулж өгөхийг хүсэв.

Мөн тус байнгын хороогоор хэлэлцэхээр төлөвлөөд байсан Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын 8 гишүүн 2018.06.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийн ажлын хэсэг зарчмын зөрүүтэй саналууд байгаа тул долоо хоногийн хугацаатай хойшлуулж өгөхийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хүсэв.

Ингээд санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн 100 хувийн саналаар дээрх хуулийн төслүүдийг хойшлуулах шийдвэр гаргалаа.


М.БҮҮВЭЙ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top