ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Л.Болд НАМААСАА ГАРАХ шийдвэр гаргалаа

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 04

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс гарснаа мэдэгдээд байсан УИХ-ын гишүүн Л.Болд өнөөдөр /2018.12.04/ Ардчилсан намын гишүүнчлэлээсээ татгалзах шийдвэр гаргажээ. УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын дарга С.Эрдэнэд хаягласан Ардчилсан намын гишүүнчлэлээс татгалзах тухай албан бичигтээ "АН-ын өнөөгийн удирдлагын гаргасан зөрчилтэй шийдвэр, УИХ дахь АН-ын бүлгийн даргын хийсэн хууль бус тайлбарыг эсэргүүцэж АН-д бүрэн шинэчлэл хийгдэх хүртэл АН-ын гишүүнчлэлээс татгалзаж байна" гэж бичжээ.

УИХ-ын гишүүн Л.Болдыг АН-ын бүлгийг тарааж байгаагаа илэрхийлж, энэ тухайгаа мэдэгдсэний дараа тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Л.Болд бүлгээс гарсан ч АН-ын гишүүн хэвээр байгаа тул бүлгийн үйл ажиллагаа хэвээр үргэлжилнэ" хэмээн мэдээлэл хийсэн юм. Тэгвэл бүлгийн даргын эл тайлбар Л.Болд гишүүнийг улс төрийн шийдвэр гаргахад хүргэжээ. Л.Болд гишүүн намаасаа гарч, гишүүнчлэлээс татгалзсанаар Ардчилсан намын УИХ-д авсан суудлын тоо өөрчлөгдөхгүй, харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг татан буугдах нөхцөл үүсч байгаа юм.

Үйл явдлыг сөхвөл, Засгийн газрыг огцруулахыг дэмжих тал дээр байр сууриа нэгтгэсэн УИХ дахь АН-ын бүлгийн шийдвэрийг эсэргүүцэж, У.Хүрэлсүхийн талд санал өгсөн гишүүддээ хариуцлага тооцохоор  АН-ын Үндсэн дүрмийн хороо өчигдөр /2018.12.03/ хуралдсан юм. Тус хурлаас УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат, Ж.Батзандан нарыг намынхаа дүрмийг зөрчсөн гэх шийдвэр гаргаж, намын дарга С.Эрдэнэд тогтоол хүргүүлсний дагуу АН-ын даргын зүгээс намынхаа эсрэг ажилласан гэх үндэслэлээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-аас хөөх шийдвэр гаргасан юм. Мөн УИХ-ын гишүүн Д.Мурат, Л.Болд нарт сахилгын шийтгэл оноож, нэр дэвших эрхийг нь дөрвөн жилээр хязгаарлахаа мэдэгдсэн юм.

Лувсанвандангийн Болд нь Ардчилсан намын үүсгэн байгуулагчдын нэг. Тэрбээр  1989 онд Монголын оюутны холбооны орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын сонгуультай байсан ба 1990 онд Ардын их хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүнээр сонгогдон, Үндсэн хуулийг батлалцсан. Одоогийн УИХ-д 1992 оны Үндсэн хууль батлалцсан хоёр гишүүн байдгийн нэг нь Л.Болд /АН/, нөгөө нь Д.Лүндээжанцан /МАН/ юм.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ
  • 1983-1984 онд Багануурын Үйлдвэрчний Эвлэлийн Зөвлөлийн зааварлагч

  • 1984-1989 онд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв зөвлөлд зааварлагч

  • 1989-1991 онд Монголын оюутны холбооны орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга

  • 1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн

  • 1992-1993 онд Дэлхийн Монгол туургатан оюутан, залуучуудын төвийн тэргүүн

  • 1993-1996 онд "Бодь интернэшил" группын ерөнхийлөгч

  • 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

  • 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих түр хорооны дарга

  • 1999-2000 онд Олон Улсын Парламентын холбооны гүйцэтгэх хорооны гишүүн, Олон Улсын Парламентын холбооны Ази- Номхон далайн бүсийн дарга

  • 2000-2004 онд Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

  • 2000-2005 онд Монголын банкны холбооны ерөнхийлөгч

  • 2004-2008 онд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга

  • 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд

  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

  • 2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд

  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн


М.БҮҮВЭЙ 

WWW.ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 65 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(64.119.26.117) 2018 оны 12 сарын 06

BATZANDAN LU BOLD NAR ZUV SHIIDVER GARGASAN SHUU!!! ARDCHILSAN NAM 2 NUUDLIIN TSAAD TALIIG HARJ CHADAHGUY HARALGAN SHIIDVER GARGAJ BAYNA SHUUU

0  |  0
зочин(50.193.206.27) 2018 оны 12 сарын 05

батзандан ардчилсэн намын бузруудаас сэлсан нь дээрээ. шударга байхад намтай намгүй болноо. олон нийт хэн нь хэ гэдгийг харж байгаа.тэр эрдэнэ гээч үхэж далд ороосой

0  |  0
МАХАН ТОЛГОЙ(202.9.43.139) 2018 оны 12 сарын 05

БОЛДЫГ ДЭМЖИЖ БАЙНАА??? эрдэнээ эрдэнэбат гэж 2 ДУРАК АНыг ХУВЧЛААД ХЭЗЭЭ АВЧИХВАА? ТАЛИЙГААЧЫН ДЭВТЭРЫГ АШИГЛАЖ БОЛНО,,,, БОЛД БАТЗАНДАН 2ЫГ ЧИ БАРАХГҮЙ ДЭЭ?? ТОЛГОЙ ГҮЙЦЭХГҮЙ ЦУС МАХАН ТОЛГЙНУУД БОЛ БҮҮР СУРАГГҮЙ??????????????????????????

0  |  0
Чимгээ(202.21.106.141) 2018 оны 12 сарын 05

Болд гишүүнийг үргэлж дэмжиж ирсэг.Одоо бүр хайрлаж бахархаж байна.Сайн эцгийн сайн хүү.Хамгийн цэвэр улстөрч.

0  |  0
БНАСАУ-ын мөнгийг өг(64.119.22.181) 2018 оны 12 сарын 04

Зайлж үз луйварчин минь. Солонгосоос дээрэмдсэн мөнгөө буцааж өгөөрэй новш минь.

0  |  0
дашцэрмаа(202.126.89.240) 2018 оны 12 сарын 04

Болд гишшүнийг дэмжиж бна.ардчилсан намд өөрчлөлт хэрэгтэй. бас дахин өөрчлөлт хэрэгтэй

0  |  0
Жанцан(66.181.190.252) 2018 оны 12 сарын 04

Энэ мурат булай чинь одоо хүртэл төрийн ордныг бузарлсаар байгаа бил үү

0  |  0
Бодлоо(202.9.42.162) 2018 оны 12 сарын 04

33:40. Ерөнхийлөнч хэлсэнч гэсэн Монгол улс устах ёсгүй л байхгүй юу..! 33 аа л аваад хаячвал дээрээсээ л эрүүлжих гээд бна.

0  |  0
Баярлалаа(202.9.42.162) 2018 оны 12 сарын 04

Бахархаж бахдаж бна. Гэрэл минь гэгээ минь та нараар ард түмэн цангаж өлсөж бна.. Бүү бууж өг ! Энэ эрчээрээ манангаас салгаад шиннэр эх орноо авилгачдаас салгаарай. Гэрэо гэгээ ирлээ . Монгол нээх удахгүй хөгжих юм б. Болд урагшаа монгол урагшаа!

0  |  0
зочин(66.181.160.22) 2018 оны 12 сарын 04

болд шударга цѳѳхѳн улс тѳрчдийн нэг мѳн.

0  |  0
Иргэг(150.129.143.195) 2018 оны 12 сарын 04

Болд гишүүнд баяр хүргэе зөв шийдвэр гаргажээ.Батзандан та 2ийг ард түмэн дэмжиж байна ялзарсан намаас гарсан дээр

0  |  0
Ачу(31.10.156.166) 2018 оны 12 сарын 04

АН нэртэй ард түмний эсрэг бүлэглэл болсон байна.

0  |  0
Solongo(94.234.39.196) 2018 оны 12 сарын 04

2020 onii songuuliar ene 30 ger buliin humuusiig buu song! Shineer songogdoh gishuudiig sain sudalj gargaj ireh heregtei! Turiin uil ajillgaa bol mash changa , hatuu deglemeer shalguur hiin daraagiin shine songogchdoo garga! Enhboldiin hamaatan ,ah duu, naiz , hamtran ajildag zalilan hiideg ulsiig buu oirtuul. Turd

0  |  0
Б.Цогоо(122.201.31.93) 2018 оны 12 сарын 04

Зөв энэ 2 гишүүн биеэ дааж нэр дэвшсэн ч гараад л ирнэ Л.Болд Батзандан нарыг дэмжиж бна

0  |  0
Зочин(202.9.43.83) 2018 оны 12 сарын 04

Ардчиллын буяныг чамгүй хүртжээ. Хэмжээ нь болсон бололтой. Их хурлыг тараах Мөнхбатын бланк дээр нэрээ бич. Эсвэл гишүүнээсээ татгалзаад шалгуул. Хурц оргүй юм хэлээгүй л байх.

0  |  0
zochin(66.181.160.101) 2018 оны 12 сарын 04

bogd banknaas zeel ogoh u? mongotei bolson gesen bogd bank

0  |  0
Zochin(66.181.161.61) 2018 оны 12 сарын 04

Zuv2. Erdene gahai odoo hench bish bolj bgam. ANiinhan Bah Erdeniige zailuulah tsag bolson odoo

0  |  0
иргэн(139.5.219.232) 2018 оны 12 сарын 04

АН-ын дарга нар гишүүдийнхээ улс төрийн шийдвэр гаргах нөхцөл, үйлдэлдээ эзэн байх чадварыг дутуу үнэлж, аливаад мэдрэмжгүй түрэмгий ханддаг , үл тоодогын гайгаар нүдээ сохолж байна.Энэ халдварыг зөв эмчилэхгүй бол МАН- хан ч нүд биш хоолойгоо хэрчих дээр тулна.

0  |  0
Зочин(202.72.245.205) 2018 оны 12 сарын 04

Зөв өө, дэмжиж байна. ингэх цаг нь болсон

0  |  0
Иргэн(66.181.177.130) 2018 оны 12 сарын 04

Нам бол багаар тоглодог субьект. гэтэл нам дотроо хувиараа ПОПроод байвал намын хэрэг байхгүй л дэ. Эсрэг намынхтайгаа хувийн бизнесээ 8% д оруулах наймаа хийгээд улс төрийн шийдвэрээр наймаалцаад байвал бүр болохгүй.

0  |  0
иргэн(64.119.17.191) 2018 оны 12 сарын 04

Мөн ч олон жил зөөлөн сэнтийд залжээ ард түмэн ан нам 2 таныг банктай банк гүй болох л байсан даа Болд явлаа гээд ардчилал ан болохоо болчихгүй байлгүй дээ

0  |  0
Ан гишүүн(66.181.160.124) 2018 оны 12 сарын 04

АН дотроо цэвэрлэгээ сайн хий.Эрдэнэ Эрдэнэбат.Эба гэх мэт Манан бүлгийн нөхөдүүд

0  |  0
МАНАНг эсэргүүцэгч(66.181.178.112) 2018 оны 12 сарын 04

зүйтэй. 20 онд бие дааж дэвших хэрэгтэй.

0  |  0
МОАХ(64.119.25.216) 2018 оны 12 сарын 04

НОХОЙН БААС БОЛДТОЙ БОЛДГҮЙ МОНГОЛЫН АРДЧИЛАЛ, МОНГОЛЫН АРДЧИЛСАН НАМ ОРШИН ТОГТНОЖ БЭХЖИН МАНДАХ Л БОЛНО !!! УРВААЧ ШАРВААЧ БИЕЭ ҮНЭЛЭГЧИД ЗАЙЛСАН НЬ БОЛЖЭЭ

0  |  0
зочин(202.21.98.166) 2018 оны 12 сарын 04

Одоо тэтгэвэртээ гарах болчихсон юм байна.Улс төр бизнес холихгүй э хө.Банкаараа дамжуулж мөнгөө хүүлээд сууж бай

0  |  0
b(66.181.184.79) 2018 оны 12 сарын 04

Бүүр зайл ямар насаараа дарга явсан юм. Болд юу хийсийн ер нь хэзээ шударга болчоо

0  |  0
Иргэн(182.160.1.244) 2018 оны 12 сарын 04

Зөв шийдвэр

0  |  0
АН-н гишүүн(150.129.143.182) 2018 оны 12 сарын 04

БУЗАР С.ЭРДЭНЭ, Д.ЭРДЭНЭБАТ ХОЁР ”МИ.овогт Хужаа”-ийн БӨГС ДОЛООЖ ”АН”-ыг БУЛШЛАВ...

0  |  0
уншигч(27.123.213.78) 2018 оны 12 сарын 04

Намаасаа бишээ бүлгээсээ гэсэн шүү дээ ZALUU.COMoo

0  |  0
АН-ын анхдагч(150.129.143.182) 2018 оны 12 сарын 04

МАШ ЗӨВ ШИЙДВЭР ШҮҮ Л.БОЛД ГИШҮҮНЭЭ. Харин ”Ми.овогт Энх60лд” -ын БӨГС ДОЛООЖ УРВАСАН С.ЭРДЭНЭ, ДАНХАР ЭРДЭНЭБАТ ХОЁР Ч МӨН АДИЛ ”АРДЧИЛАЛ АН”- ыг түмний шившиг болсон учир МӨН АДИЛ ”АН”-аас ХӨӨХ ХЭРЭГТЭЙ...

0  |  0
БЦ(103.212.118.171) 2018 оны 12 сарын 04

Нуухаа авах гэж нүдээ сохоллоо. Тайлбар тавиад байна аа бас тэр эрдэнэбат

0  |  0
зочино(202.9.43.238) 2018 оны 12 сарын 04

жомоо алах гэж байгаа гэрээ шатааж орхилоо доо, АН ийм л хөгийн намын даргатай байна даа

0  |  0
Зочи5(202.126.89.207) 2018 оны 12 сарын 04

Эрдэнэ бах ингээд АН-аа булшилваа гэж. Эрдэнэ НД-г идсэн шигээ АН-аа баастлаа

0  |  0
zochin(122.201.21.164) 2018 оны 12 сарын 04

zuv yamar 1 hunii nam yum uu erdened taalagdaj bugsiiiig n dolooj yavah uu doloodog hun olon shuu ted nar n l doloono biz ard tumen batzandan bold 2g demjij l taaraa

0  |  0
Хул Хайрхан(202.70.34.115) 2018 оны 12 сарын 04

Ардчилсан нам 2020 оны сонгуулийн жил үзэхээсээ өмнө 2019 оныг ч үзэлгүй булшлагдлаа

0  |  0
Зочин(66.181.180.83) 2018 оны 12 сарын 04

МАН ын дарга Хүрэлсүх Энхболдыг намаасаа хөөчихөөч.Хэр шударга чинь эндээс хардана.кккккк

0  |  0
zochin(64.119.26.122) 2018 оны 12 сарын 04

huvia bodson iim adgiin novshuud ardchilsan namd hogooroo baidag ene nam tatan buugdval taarna man mandtugai

0  |  0
П(202.126.89.180) 2018 оны 12 сарын 04

Энэ эрдэнэ гэж махан толгой худлаа солиорч байхаар уулзаж яриад учир начираа олоод бүлэгтэйгээ үлдэж болохгүй байсан уу

0  |  0
han uul(122.201.22.176) 2018 оны 12 сарын 04

zub ard tvmen demjine han uulchuud

0  |  0
иргэн(64.119.20.136) 2018 оны 12 сарын 04

Зөв.МАН-тайгаа шаварт шигдэж байгаа ардчилсан нам хэрэггүй.

0  |  0
МОНГОЛЧУУД(64.119.27.201) 2018 оны 12 сарын 04

ХАМГИЙН ЗӨВ

0  |  0
Зочин(202.179.25.27) 2018 оны 12 сарын 04

Эрдэнэ дарга гишүүдээ нэг нэгээр нь хөөсөөр байж ганцаараа үлдэх нь дээ

0  |  0
Zochin(103.57.92.135) 2018 оны 12 сарын 04

Zub shiidber, er hurga

0  |  0
Top