УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2018.12.04/ хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүн 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэн, 90.9 хувийн саналаар дэмжлээ.
Монгол Улс Боловсролын тухай хуульдаа нийт 24 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг ба томилгоотой холбоотой заалтыг хоёр удаа өөрчилж байжээ. Энэ удаад мөн томилгоотой холбоотой заалтыг өөрчлөхөөр төсөл боловсруулсан бөгөөд аймаг, нийслэлийн Засаг дарга нар орон нутгийн өмчийн мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлөх эрхтэй байдаг явдлыг өөрчлөхөөр болж байна.
М.БҮҮВЭЙ

Сэтгэгдэл ( 0 )