АН-ын дэд даргаар Р.Амаржаргал, Б.Пүрэвдорж, З.Нарантуяа нарыг сонголоо

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 04

Ардчилсан намын IX Их хурлын хүрээнд зохион байгуулж буй АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны V хуралдаан өнөөдөр /2018.12.04/ Төрийн ордонд боллоо. Хуралдаанаар 

Ардчилсан намын Үзэл баримтлалын төсөл болон Дэд дарга нарын асуудлыг хэлэлцэж, Гадаад харилцаа, улс төрийн бодлого хариуцсан дэд даргаар Р.Амаржаргалыг, Санхүү, эдийн засаг, төсвийн бодлого хариуцсан дэд даргаар З.Нарантуяаг, Орон нутаг, намын байгуулалт хариуцсан дэд дарга Б.Пүрэвдорж нарыг тус тус батламжиллаа.

Түүнчлэн өнөөдрийн хуралдаанаар,

  • ҮБХ-ны гишүүний болон улс төрийн зөвлөлийн гишүүний бүрэн эрхийг батламжлах,
  • Намын IX их хурлын зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэх,
  • Үндсэн дүрмийн төслийн нэмэлт өөрчлөлт болон бусад асуудлыг хэлэлцсэн юм.

Ардчилсан намын Их хурал маргааш /2018.12.05/ болно. 

 М.БҮҮВЭЙ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
дэмжь(103.229.122.215) 2025 оны 03 сарын 13

дүр эсгэсэн комуунист намаас гарсан нь дээр

1  |  0
хашир(66.181.161.1) 2025 оны 03 сарын 13

Нам ингэж л хурлаараа хэлэлцэж хамтын шийдвэр гаргадаг шдээ Намын даргын тушаал гэж юу байдаг юм? Хууль дүрмэнд таарахгүй эрхийн акт гэх үү дээ

1  |  0
Нам бус иргэн(66.181.188.100) 2025 оны 03 сарын 13

Их хурлаараа Эрдэнэ, Эрдэнэбат гэсэн намын нэр хүндийг шаварт хутгаж, гишүүдийнхээ эрх ашгийг уландаа дэюсэлж байгаа новшнуудаасаа салахгүй бол ард түмний дэмжлэгийг авч чадахгүй дээ.

1  |  0
Top