Б.Мэргэн: Дээд шүүхэд хандах Д.Эрдэнэбатын тайлбар үндэслэлгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 12 сарын 04

Өмгөөллийн Веритас Партнерс хуулийн фирмийн хуульч Б.Мэргэнээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа

-УИХ-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр мэдээлэл хийж Ардчилсан намын бүлэг тараагүй тухай мэдээлэл хийлээ. Өчигдөрхөн энэ асуудлаар бүлгээс гарах өргөдлөө өгсөн Л.Болд гишүүн огт өөр байр суурь илэрхийлсэн. Хуульчийн хувьд, хуульд яг юу гэж заасан байдаг юм бол?

-Улсын Их Хурлын тухай хуульд гишүүн өөрөө хүсвэл бүлгээс гарч болохоор зохицуулсан. Л.Болд гишүүний хувьд ч тэр заалтыг үндэслэл болгон бүлгээсээ гарах хүсэлт өгсөн байна лээ. Харин бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хуульд гишүүд олуулаа зэрэг бүлгээс гарч болно гэж заасан. Тийм жишиг 2004-2008 оны парламентын үед гарч байсан. Тэгэхээр нэг гишүүн дангаараа бүлгээс гарч болохгүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Бүлэг тарсан эсэх тухайд бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болох дөрвөн үндэслэлийг хуульд заасан байдаг. Тодруулбал, нам нь татан буугдсан, орон гарсан гишүүний оронд нөхөн сонгогдсон гишүүн нь тухайн намынх биш байснаас үүдэн нам нь бүлэг байгуулах доод хязгаар буюу 8 гишүүнтэй болж чадаагүй бол, бүлэг өөрөө тарах шийдвэр гаргасан болон одоогийн тохиолдол шиг нэг гишүүн нь бүлгээр гарснаар тухайн нам долоон гишүүнтэй болсон бол бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болохыг тодорхой заагаад өгчихсөн. Тэгэхээр АН-ын бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болсон гэж үзэж болно.

-Бүлгийн дарга нь гишүүнийхээ бүлгээс гарч буй өргөдлийг УИХ-ын даргад өргөн барихгүй гэж мэдэгдсэн. Ийм процесс нь өөрөө бүлэг тарахгүй байх боломжийг олгочихож байгаа юм биш үү?

-Бүлгийн даргад аль нэг гишүүнийхээ бүлгээс гарч байгаа шийдвэрийг УИХ-ын даргад мэдэгдэх эсэхийг шийдвэрлэх эрх хуулиар олгогдоогүй. Харин УИХ-ын даргад мэдэгдэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл эрх биш үүрэг нь. Улмаар УИХ-ын дарга нэгдсэн хуралдаанд мэдэгдэнэ. Мэдэгдсэнтэй холбоотой ямар нэг хэлэлцүүлэг хийхгүй. Нэгэнт хуульд заасан үндэслэлээр АН-ын бүлгийн эрх дуусгавар болсон учраас тодорхой нэг асуудлаар завсарлага авах зэргээр бүлэгт олгогддог эрхийг эдлэх боломжгүй болж байгаа юм.

-Бүлэгтээ О.Баасанхүү, С.Жавхлан зэрэг сул гишүүдийг нэмээд бүлгийн тоог наймдаа хүргэх боломж хууль зүйн хувьд бий юу?

-Боломжгүй. Бүлгийг анхлан байгуулахад тухайн нам, эвслээс нэр дэвшиж сонгогдсон гишүүд ордог. Ардчилсан намын бүлэг байгуулагдахад сонгуульд тус намаас нэр дэвшсэн гишүүд л орох эрхтэй гэсэн үг. Харин бие дааж сонгогдсон гишүүд бүлэг байгуулагдсаны дараа нэмэгдэж орж болно. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдлын хувьд Ардчилсан нам бүлэггүй болчихоор өөр намын О.Баасанхүү, эсвэл бие даагч С.Жавхлан нарыг нэмж найман гишүүн бүрдүүлэн бүлэг байгуулах боломжгүй гэсэн үг.

-Цаашид ямар үр дагавар үүсэх бол, Улсын дээд шүүхийн тайлбарыг хүлээх ёстой юу?

-АН-ын бүлгийн дарга байсан Д.Эрдэнэбат бүлгийн гишүүн нь гарсан гэдгийг УИХ-ын даргад мэдэгдсэн эсэхээс үл хамааран бүлгийн үйл ажиллагаа зогссоныг дээр дурдсан. Тэгэхээр нэгдсэн хуралдаан болдгоороо болно. Харин Ардчилсан нам бүлэгтэй гэж үзэж, ямарваа нэг асуудлаар санал гаргасан тохиолдолд түүнийг нь хэлэлцэхгүй байх хууль зүйн үндэслэл бүрдчихлээ. Улсын Их Хурлын тухай хуульд маш ойлгомжтой биччихсэн байгаа зүйл дээр Улсын Дээд Шүүхийн тайлбар хүлээгээд байх шаардлага байхгүй л дээ.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БАТ (66.181.160.79) 2018 оны 12 сарын 05

ШАТАРААР ЮМ БОЛ ЭРДЭНЭ ЭРДЭНЭБАТ 2 БАТЗАНДАН БОЛД ХОЁРТ САЙХАН МАД ТАВИУЛЛАА ДАА !!! АН БОЛ БИ ГЭЖ АНДУУРСАН ХҮМҮҮС БАЙХ ЮМАА !!!

0  |  0
зэээ(103.26.195.119) 2018 оны 12 сарын 05

АН-н Д.Эрдэнэбат,Эрдэнэ нар жинхэнэ махан толгойнууд бна! МАНАН,МАН-ны ерселдеен хэруул дунд Намын булэг яахаа тооцоолж чадахгуй л бна шдээ?! Ийм тэнэг Улс терчид байж болох уу ? Эдний емнеес жирийн гишууд нь ичиж бна даа ! Батзандан Болд нар харин ч шудрага гишуудийн шалгуурт тэнцэж Сонгогчдоосоо сайшаал хуртэж бна даа!

0  |  0
matilda(41.138.89.194) 2018 оны 12 сарын 05

Зээл ба санхүүжилт Зээлийн санал нь € 2000 / € 4,500,000 хүртэл санал болгодог Холбоо барих (Имэйл: matildalecoustre@gmail.com) Биднийг нөхөн төлж чадах хүн бүрт € 2,000 € 4,500,000 санал болгож байна. Хүүгийн хувь Жилд 2%. Манай зээлийн хэлтэс нь: - Үл хөдлөх хөрөнгийн зээл - Авто зээлийн худалдан авалт - Орон сууц худалдаж авахад бэлэн байна - Хувийн компанийн зээл - Хувийн зээлийн төсөл - Хувийн зээл - Хөрөнгө оруулалтын зээл Хэрэв танд зээл хэрэгтэй бол бидэнтэй холбоо барина уу. И-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 22995595177

0  |  0
МОНГОЛ(202.179.27.1) 2018 оны 12 сарын 05

АН-ЫН МАНАН-ЧУУДЫН ТОЛГОЙ ОЛГОЙ БОЛЖ ӨӨДӨӨ ХАЯСАН ЧУЛУУ НЬ ХАЛЗАН ТОЛГОЙГ НЬ ХАГА ЦОХИЛОО ДОО.БОЛЖ МУУ НОВШИЙГ.МУРАТ ЭР ХҮН ЮМ БОЛ ЭНЭ 2-ЫНХОО АРААС ШИЙДВЭРЭЭ ГАРГААЧ.БИТГИЙ ЧАЦАГА ЦАРАЙЛААД БАЙ.ХИЙВЭЛ БҮҮ АЙ АЙВАЛ БҮҮ ХИЙ ГЭДЭГ ҮГ БИЙ ШҮҮ.ХУУЛЬ БОЛ ХУУЛЬ.8 ГИШҮҮН БҮРДЭЭГҮЙ БОЛ БҮЛЭГ БУДАА.МАНАН-ГҮЙ МОНГОЛ ЯЛАХ БОЛНО.ТА НАРЫГ ХАРНА АА.

0  |  0
МОНГОЛ(202.179.27.1) 2018 оны 12 сарын 05

АН-ЫН МАНАН-ЧУУДЫН ТОЛГОЙ ОЛГОЙ БОЛЖ ӨӨДӨӨ ХАЯСАН ЧУЛУУ НЬ ХАЛЗАН ТОЛГОЙГ НЬ ХАГА ЦОХИЛОО ДОО.БОЛЖ МУУ НОВШИЙГ.МУРАТ ЭР ХҮН ЮМ БОЛ ЭНЭ 2-ЫНХОО АРААС ШИЙДВЭРЭЭ ГАРГААЧ.БИТГИЙ ЧАЦАГА ЦАРАЙЛААД БАЙ.ХИЙВЭЛ БҮҮ АЙ АЙВАЛ БҮҮ ХИЙ ГЭДЭГ ҮГ БИЙ ШҮҮ.ХУУЛЬ БОЛ ХУУЛЬ.8 ГИШҮҮН БҮРДЭЭГҮЙ БОЛ БҮЛЭГ БУДАА.МАНАН-ГҮЙ МОНГОЛ ЯЛАХ БОЛНО.ТА НАРЫГ ХАРНА АА.

0  |  0
Nyamdorj(202.9.42.7) 2018 оны 12 сарын 04

Iim ym baahan hudal yarih ym. Turuuni boos tolgoid garna gegchin ene. Mergen bish Muria daa chi umguulin holso butsaaj ugduggui hudalch novsh. Hunii zovlongoor mungu hiideg HUVALZ baij

0  |  0
Nyamdorj(202.9.42.7) 2018 оны 12 сарын 04

Bitgii egdutswl hurgeed bai. Cham shig nusgai juldar huulia sain medehgui huulchin orontsog chin yu dugnelt hiih geed tuunig heden bor tugrug avsan setguulch nitlev shig za balaart

0  |  0
чимэдочир(150.129.143.115) 2018 оны 12 сарын 04

эрдэнэбат эргүү толгой би ардчлалыг дэмжигч гэхэдээ ан-ыг биш

0  |  0
хэрүүлч өвгөн(66.181.160.98) 2018 оны 12 сарын 04

Эрүүгийн хэрэгтнүүд Монголын ард түмний төрөөр тоглоом хийж байна!

0  |  0
Бат(202.131.7.30) 2018 оны 12 сарын 04

Эрдэнэтийн 49 хувийн хулгайчид АН-ыг авлаа

0  |  0
Enhtuya(64.119.24.93) 2018 оны 12 сарын 04

Bulgee taraachaad amitan bolood l Korolya shig l suuj baihaas uur yah ve. Ard irged bid songosondoo hohirood l baij baihaas..Dahij buu songo S.Erdenee D. Erdenebet erguunuudiig

0  |  0
Tuya(64.119.24.93) 2018 оны 12 сарын 04

AN iin bulgiin darga gej erguu D. Erdenebat huuli durmee unshihgui todorhoi umiig deed shuuhed uguud baihdaa yahve de ichig ichig l gehees he he

0  |  0
111(202.9.43.206) 2018 оны 12 сарын 04

Ok юм боллоо гэж бодож бна....энэ мэлхий царайлсан одоо бүлгээ тараагаад санаа нь амь тавьлаа даа...хөөрхий

0  |  0
Top