Засгийн газар: Орон сууцны зээлийн хөнгөлөлттэй санхүүжилтийн журам батлав

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 12 сарын 05

 

Монгол Улсын Засгийн газрын хуралдаан өнөөдөр /2018.12.05/ 08:00 цагт эхэлж, 14 асуудал хэлэлцэхээр хуралдаж байна.

Хуралдааны эхэнд Орон сууцны зээлийн хөнгөлөлттэй санхүүжилтийн журам батлав. Ингэснээр ипотекийн 8 хувийн зээлийн санхүүжилтэд зарцуулагддаг 300 тэрбум төгрөг 500 тэрбум төгрөгт хүрэх боломжтой аж. Засгийн газраас 8 хувийн орон сууцны зээл авах иргэд 70 хувь нэмэгдэх эерэг тооцооллыг хийж,  энэ журмыг баталжээ.

Засгийн газар утааны голомтод амьдарч буй иргэдийг түлхүү орон сууцжуулах бодлого барьж байгаа бөгөөд Хөгжлийн банкны санхүүжилтээр яармагт барьж буй 972 айлын орон сууцыг ирэх оны нэгдүгээр сард ашиглалтад оруулахаар болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top