АН-ын IX Их хурал Төрийн ордонд эхэллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 12 сарын 05

 

АН-ын IX Их хурал Төрийн ордонд эхэллээ. Хуралд нийслэл, хөдөө орон нутгаас хүрэлцэн ирсэн 1040 гишүүн оролцож байна. Хурлыг АН-ын дарга С.Эрдэнэ болон Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, тус намын дэд дарга Р.Амаржаргал, З.Нарантуяа, М.Пүрэвдорж, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа нар даргалж байна. Тэд энэ удаагийнхаа хурлаар долоон асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Энэ үеэр АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нээж хэлсэн үгэндээ "АН-ын мянга, мянган гишүүдийн төлөөлөл болсон та бүхэнд мэнд хүргэе. АН-ын IX Их хурлыг албан ёсоор эхлүүлж байна. Энэхүү хурал Монгол Улсад өрнөсөн түүхэн 30 жилийн хугацаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, дараа дараагийн ардчилалын шинэ давалгаа, алхмыг тодорхойлох болно" хэмээн тодотголоо. Яг одоо тэрбээр улс төрийн илтгэл тавьж, хурлыг үргэлжлүүлж байна.


Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top